15/09/2026
Өмнөговь аймгийн Засаг даргын “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөр, “Говийн ирээдүй хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын цахим хэрэглээг багасгах, бүтээлч ур чадварт суралцуулах, өөрийн гараар урлал хийж гоо зүйн мэдрэмж, бүтээлч сэтгэлгээ, тэвчээр, нямбай зан чанар, амьдралын ухаанд суралцан төлөвшихөд дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн Д.Цэрэн багштай 7В ангийн сурагчдыг хамруулан энэхүү үйл ажиллагааг Багш С.Цэцэгбаяр, Б.Ууганцэцэг нар амжилттай зохион байгууллаа.🤗