28/09/2026
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН АЖИЛД СУРГАЖ АВАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Монголын төмөр зам” ТӨХК-аас орон нутгийн иргэдийг төмөр замын мэргэжлээр сургаж, ажлын байраар хангах хөтөлбөрийн танилцуулга, уулзалтыг 9 дүгээр сарын 28-ны өдөр Даланзадгад сумын ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгууллаа.
Уулзалтын үеэр компанийн үйл ажиллагаа, нээлттэй ажлын байр, ажилд сургаж авах хөтөлбөр болон түүнд тавигдах шаардлагын талаар иргэдэд мэдээлэл өгч, сонирхсон иргэдийн бүртгэл, анкетыг газар дээр нь хүлээн авлаа.