28/09/2025
уралдаан маань 10 сарын 10-ны өдрийг дуустал бүтээлүүдээ хүлээж авахаар хугацаа сунгагдсан шүү хүүхдүүддээ. Манай уралдаанд зөвхөн Өмнөговь аймгийн ЕБС-ын сурагчид оролцох боломжтой.
ГАР ЗУРАГ, ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.
СЭДЭВ: "Онцгой найздаа, Онцолж тусалъя"
ЗОРИЛГО: "Бялхам дүүрэн хайр" ТББ нь Даланзадгад хотноо 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Нийгэмд хөгжлийн бэрхшээлийн талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх нөлөөллийн ажил, сургалт, хөгжлийн бэрхшээлтэй, хоцрогдолтой хүүхдүүдэд хэл засал, хөдөлмөр засал, хөдөлгөөн заслын мэргэжлийн сургалтыг явуулж байна.
Бид хүүхдүүддээ сургаж хөгжүүлж чадсаар нийгэмд оролцох боломжийг нь нэмэгдүүлж, ирээдүйд хөдөлмөр эрхлэх чадвартай иргэн болгон хэмээн зорьж ажиллаж байна. Иймд тус сэдвийн хүрээнд сурагч таньтай мөр зэрэгцэн сургууль, анги, сургалт, клубэд тань суралцахаар хичээж буй онцгой найздаа та хэрхэн тусалж чадах болон нийгмийн нэг хэсэг байхад нь яаж нөлөөлж чадах талаараа өөрийн үзэл бодлоо илэрхийлээрэй.
ХАМРАХ ХҮРЭЭ:
Гар зургийн уралдаан
🌟ЕБС-ын 1-5 дугаар ангийн сурагчид
🌟ЕБС-ын 6-9 дүгээр ангийн сурагчид
🌟ЕБС-ын 10-12 дугаар ангийн сурагчид
Эссэ бичлэгийн уралдаан
🌟ЕБС-ын 6-9 дүгээр ангийн сурагчид
🌟ЕБС-ын 10-12 дугаар ангийн сурагчид
БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2025 оны 10 сарын 10-ны 18 цаг хүртэл хүлээн авна.
БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ: "Бэлтгэлтэй хүн Итгэлтэй" хүүхэд хөгжүүлэх төв дээр цаасан хэлбэрээр авна.
ШАГНАЛ: Ангилал тус бүрд
Тэргүүн байр - Батламж, 100,000₮
Дэд байр - Батламж, 80,000₮
Гутгаар байр - Батламж, 50,000₮
ХОЛБОО БАРИХ ДУГААР: 88089699