ОДОД-Хятад хэл, гадаад сургалт жуулчлалын төв

ОДОД-Хятад хэл, гадаад сургалт жуулчлалын төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ОДОД-Хятад хэл, гадаад сургалт жуулчлалын төв, Education, Dalandzadgad.

Хятад хэлийг сурч, хятад улсыг танин мэдэж, дэлхийтэй холбогдож дэлхийн хүн болоорой ✨

📣Инста хаяг: .chinese
☎️Холбоо барих утас: 95092233

✅Хятад улсын их сургуульд суралцах боловсролын хөтөч👌
✅Австрали, Филиппин сурах чиглэлээр зөвөлгөө өгнө 👌

14/08/2026

МЭДЭГДЭЛ
9/2-оос бүх анги эхлэнэ. Тиймээс ямар ангид, аль цагаас явахаа урьдчилж бичиж бүртгүүлээрэй😊✨✨

МУИС-ийн багш Ж.Даваадулам: Мөнгө төгрөг муутай бол хүүхдээ өндөр үнэтэй сургуульд оруулах гэж улайран зүтгэсний хэрэггү...
12/08/2026

МУИС-ийн багш Ж.Даваадулам: Мөнгө төгрөг муутай бол хүүхдээ өндөр үнэтэй сургуульд оруулах гэж улайран зүтгэсний хэрэггүй. Онцгой ялгаа байхгүй. Американ скүүл төгссөн хүүхдэд ч, хөдөө суманд төгссөн хүүхдэд ч, хотын захын сургууль төгссөн хүүхдэд ч, олимпиадын аваргад ч, олигтой дүнгүй арайхийж орсон хүүхдэд ч дээд математикийн хичээл зааж явсан багш хүний үг шүү. Яваандаа төгссөн сургуулиараа биш хичээл зүтгэлээрээ ялгараад ирдэг юм. Ер нь
1. Тэвчээртэй
2. Зүтгэлтэй
3. Хөдөлмөрч
4. Хүний үг даадаг, сонсдог хүн л бусдын өмнө гишгэдэг юм билээ дээ.

Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээДЭЛХИЙН МЭДЭЭНЬЮ-ЙОРК /Forbes/. Нийгэмд эрэлттэй байгаа мэргэжлүүд ...
10/08/2026

Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
НЬЮ-ЙОРК /Forbes/.

Нийгэмд эрэлттэй байгаа мэргэжлүүд цаг үеэ даган өөрчлөгдөж байдаг.
Тэгвэл одоо ямар мэргэжил хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгааг мэдэхийн тулд “Studyportals” цахим платформ дэлхийн 3500 дээд боловсролын сургуулийн англи хэлээр хэрэгжүүлдэг 200 мянга гаруй бакалаврын хөтөлбөрийн мэдээллийг судалснаар 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ.

1. ба үүлэн тооцоолол
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 53.6 хувиар нэмэгдсэн
• суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тоо 2.7 дахин нэмэгдсэн

Дэлхий даяар үүлэн тооцоолол, вэб сайт, программуудыг хөгжүүлэх, дэмжихэд шаардлагатай технологийн чиглэлээр суралцах сонирхолтой оюутнуудын тоо асар хурдацтай нэмэгдэж байгаа нь бизнесийн салбар, нийгмийн харилцаанд тасралтгүй явагдаж буй цахим өөрчлөлттэй холбоотой.

2.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 43.6 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тоо 2.9 дахин нэмэгдсэн

Дэлхийн уур амьсгал дулаарч, байгалийн нөөц жилээс жилд багасаж буйтай холбоотойгоор улс орнууд сэргээгдэх эрчим хүчинд шилжиж байгаа нь энэ чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнуудын тоо ялангуяа Европт хамгийн ихээр нэмэгджээ.
Тэр дундаа Германд эрэлт ихтэй байгаа бөгөөд тогтвортой эрчим хүчний чиглэлээр бакалаврын зэрэг олгох хамгийн сайн хөтөлбөрийг Герман, Нидерланд, Итали, Ирланд улсуудад боловсруулсан байна.

3.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 36.1 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тоо 4.4 дахин нэмэгдсэн

Хиймэл оюуны технологиуд хурдацтай хөгжсөн нь олон оронд энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчний огцом хомсдолыг бий болгожээ.
Энэ чиглэлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрүүдийн дийлэнх нь АНУ, Их Британийн их дээд сургуулиудад төвлөрч байгаа бол Азийн орнуудын, ялангуяа Пакистаны залуус эдгээр хөтөлбөрт идэвхтэй хамрагдаж байна.

4.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 34.1 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тоо 2.9 дахин нэмэгдсэн

Өнөөдөр олон салбарт шийдвэр гаргах, үйл явцыг автоматжуулахын тулд мэдээллийн дүн шинжилгээнд суурилж байгаа тул хиймэл оюуны технологи эрэлт хэрэгцээтэй болж байна.
Сүүлийн үед Герман, Бангладеш, Пакистан, Марокко, Непалаас олон оюутан машин сургалтыг сонирхох болжээ.

5.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 32.9 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй залуусын тоо 3.5 дахин нэмэгдсэн.

Хэрэглэгчийн туршлагыг загварчлах нь техник, төхөөрөмжүүд, цахим хуудсууд, программуудтай ажиллахад тохиромжтой хэрэгслүүдийг бий болгоход тусалдаг.
Оюутнууд энэ чиглэлээр ихэнхдээ Бельги, Швед, Нидерландад суралцаж байна.

6.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 28.6 хувиар нэмэгдсэн
• суралцах хүсэлтэй залуусын тоо 4.7 дахин нэмэгдсэн

Европын эрх зүйн тогтолцоо нь Европын Холбооны гишүүн орнуудын нутаг дэвсгэрийг хамардаг тул эдгээр орны иргэд уг тогтолцоог судлахыг хамгийн ихээр сонирхож байна. “Европын хууль эрх зүй” хөтөлбөрийг ихэвчлэн Нидерланд, Герман, Итали, Польш, Румын улсуудын оюутнууд сонгодог.

7.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 25.7 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй оюутнуудын тоо 2.7 дахин нэмэгдсэн

Мэдээллийн технологи нь ихэнх бизнесийн үйл явцын цөм нь байдаг учраас эл мэргэжил нь дэлхий даяар эрэлттэй, нэр хүндтэй хэвээр байгаагийн зэрэгцээ тухайн чиглэлийн боловсролын хөтөлбөрүүдийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.

8.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 24.1 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй залуусын тоо 2.9 дахин нэмэгдсэн

Манай гаргийн алслагдсан бүс нутгуудад чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ бий болсноор шүдний эмчийн хэрэгцээ байнга нэмэгдэж байна.
Өмнөд Африк, Пакистаны залуучууд шүдний эмч болохыг хамгийн ихээр хүсэж байгаа ажээ.

9.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 15.5 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй залуусын тоо 2.9 дахин нэмэгдсэн

Даяаршил ба улс орнууд хоорондын эв нэгдэлгүй байдал гэсэн хоёр чиг хандлага газар аваад буй өнөө үед олон улсын бизнес, худалдааны харилцааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ байнга нэмэгдэж байна.

10.
Мэргэжлийн эрэлт:
• 2022 оноос хойш 12.4 хувиар өссөн
• суралцах хүсэлтэй залуусын тоо 2.6 дахин нэмэгдсэн

Программ хангамж хөгжүүлэх хөтөлбөрүүдийн эрэлт хэрэгцээ нь дээр дурдсан мэргэжлүүдээс арай бага хурдацтай нэмэгдэж байгаа боловч хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг хэвээр байна.
copy

03/08/2026

🇲🇳✈️🇨🇳 Өвөрмонголоос өвөр дүүрэн эрдэм өвөртлөх аялал үргэлжилсээр…

Хичээл, хөгжил, дурсамж — энэ бол бидний Хөххот дахь эхний 10 хоног. 🇨🇳📖

Хэл сурахаас илүү ихийг суралцаж, ирээдүйдээ хөрөнгө оруулж буй хүүхдүүдийнхээ аяллын тоймыг хүргэж байна.

ОДОД төв намрын (Даланзадгад дах) элсэлтийнхээ бүртгэлийг авч байгаа шүү ✌🏾

Сайн уу, 8-р сар минь! 😍🍂Намраас хятад хэлээ тууштай сурч, HSK шалгалтын өндөр оноо авч, БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт бэ...
02/08/2026

Сайн уу, 8-р сар минь! 😍🍂

Намраас хятад хэлээ тууштай сурч, HSK шалгалтын өндөр оноо авч, БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт бэлтгэнэ гэж зорьж байгаа бол бүртгэлээ эртхэн үлдээгээрэй. 🇨🇳📚

Манай пэйжийн чат руу дараах мэдээллээ явуулаарай.
✅ Сурахыг хүсэж буй түвшин(HSK1-5)
✅ Үдээс өмнөх эсвэл үдээс хойших ангид сурах эсэх
✅ Утасны дугаар

📅 8-р сарын дундуур бид хичээлийн хуваариа гаргаж, бүртгүүлсэн бүх хүмүүстэй холбогдох болно.

Шинэ зорилго, шинэ боломжоо хамтдаа эхлүүлцгээе! ❤️

🎉 САЙХАН МЭДЭЭ 🎉ОДОД хятад хэлний институтийн суралцагч Мөнхбатын Сарангуа, Гантулгын Мөнхзул нар маань сүүлийн жилүүдий...
24/07/2026

🎉 САЙХАН МЭДЭЭ 🎉

ОДОД хятад хэлний институтийн суралцагч Мөнхбатын Сарангуа, Гантулгын Мөнхзул нар маань сүүлийн жилүүдийн хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг болох Мэдээллийн технологи, Хиймэл оюун ухаан (AI) чиглэлээр 1+4 жилийн буюу нийт 5 жилийн сургалтын төлбөр болон дотуур байр бүрэн хариуцах тэтгэлэг хүртлээ. 👏🎓

Энэ бол тэдний тууштай хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн төдийгүй ирээдүйн том боломжийн эхлэл юм.

Хоёр шавьдаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт, аз жаргал, гэрэлт ирээдүйг хүсэн ерөөе! ✨

Та бүхнээрээ бахархаж байна! ❤️
#Тэтгэлэг #ХиймэлОюунУхаан #МэдээллийнТехнологи #ХятадУлсадСуралцах #БаярХүргэе

ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлгээр Өвөрмонголын Их Сургуульд суралцах эрх авсан манай .chinese төвийн суралцагч А.Хонгор...
22/07/2026

ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлгээр Өвөрмонголын Их Сургуульд суралцах эрх авсан манай .chinese төвийн суралцагч А.Хонгорзул-даа халуун баяр хүргэе! 🌸👏

Энэ жилийн Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалт өмнөх жилүүдээс илүү өрсөлдөөнтэй, шаардлага өндөртэй, ЗГ-аасаа шалгалт чанга байсан ч тууштай хичээл зүтгэл, бэлтгэлийн үр дүндээ амжилттай даван гарч чадлаа.

Шавийнхаа энэхүү сайхан амжилтаар багш нь үнэхээр бахархаж, баяртай байна. Чиний цаашдын их сургуулийн амьдрал улам их амжилт, шинэ боломж, сайхан дурсамжаар дүүрэн байх болтугай.

Амжилтын ард тасралтгүй хөдөлмөр, зөв чиглэл, тууштай зорилго байдаг. Цаашдын сурлага, эрдэм шинжилгээний ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье! 💙

#ӨМӨЗОныЗасгийнГазрынТэтгэлэг #ӨвөрМонголынИхСургууль #АмжилтынЭхлэл

🚨 Судалгаа юу хэлэв?Өнгөрсөн долоо хоногт Microsoft Research Asia, Хятадын хэд хэдэн их сургууль болон AI боловсролын су...
18/07/2026

🚨 Судалгаа юу хэлэв?

Өнгөрсөн долоо хоногт Microsoft Research Asia, Хятадын хэд хэдэн их сургууль болон AI боловсролын судлаачдын хамтарсан баг 318 их сургуулийн оюутны AI ашиглан суралцах үйл явцыг туршилтын аргаар шинжилсэн судалгаагаа нийтэлжээ.

Энэ нь энгийн санал асуулга биш.

Судалгаанд оролцогчид AI ашиглан бодит сургалтын даалгавар гүйцэтгэж, судлаачид тэдний AI-тай хийсэн бүх харилцан үйлдлийг задлан шинжилсэн байна.

Хамгийн сонирхолтой дүгнэлт нь...

AI ашигласан эсэх нь биш, AI-аас ямар асуулт асууснаар тэдний амжилт илүү сайн тайлбарлагдаж байжээ.

Өөрөөр хэлбэл,

AI-г зөвхөн хариулт авах хэрэгсэл болгосон оюутнуудын ахиц бага байсан бол,

өөрийн санаагаа шалгах, дахин тайлбарлуулах, эргэлзэж асуулт асуух байдлаар ашигласан оюутнууд илүү өндөр суралцсан амжилттай үр дүн үзүүлжээ.

💙 Миний эргэцүүлэл

Энэ судалгааг уншаад би хүүхдүүдээсээ асуудаг нэг асуултаа өөрчлөхөөр шийдлээ.

❌ "Ямар хариулт авсан бэ?"

гэж биш.

✅ "Ямар асуулт асуусан бэ?"

гэж асуумаар санагдсан.

Яагаад гэвэл AI-ийн эрин үед мэдлэгийн ялгаа улам багасна.

Харин асуултын чанарын ялгаа улам том болно.

Миний бодлоор ирээдүйд хамгийн амжилттай хүүхэд бол AI-г хамгийн сайн ашигладаг хүүхэд биш.

AI-тай хамт хамгийн сайн бодож чаддаг хүүхэд байх болно.

📚 Эх сурвалж

Yi, J., Xie, Y., He, J., et al. (2026). Learning behavior accounts for background-related advantage in AI-assisted education. arXiv.

Тайлбар: Энэхүү судалгаа нь Microsoft Research Asia болон их сургуулиудын хамтарсан судалгааны багийн боловсруулсан урьдчилсан (preprint) бүтээл бөгөөд одоогоор peer review шатандаа явж байна. Иймээс эцсийн дүгнэлт гэхээсээ илүү шинэ чиг хандлагыг харуулж буй судалгааны үр дүн гэж ойлгох нь зүйтэй.

Хөххотын 21 хоногийн сургалтад 26/7/20-ныг хүртэл бүртгэл хийнэ. ☎️95092233
17/07/2026

Хөххотын 21 хоногийн сургалтад 26/7/20-ныг хүртэл бүртгэл хийнэ.
☎️95092233

Address

Dalandzadgad

Telephone

+97685151516

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ОДОД-Хятад хэл, гадаад сургалт жуулчлалын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to ОДОД-Хятад хэл, гадаад сургалт жуулчлалын төв:

Shortcuts

Share

Category