24/01/2026
1. Үгийн баялаг сайтай байхаас илүү
САЙН СОНСДОГ ЧИХ-тэй байх хэрэгтэй
Олон хүн
хэл сурах = үг цээжлэх + дүрэм гэж ойлгодог.
Гэтэл үнэндээ чихээ сургахгүй бол:
- сонсох чадвар сайжрахгүй
- дуудах чадвар сайжрахгүй
- ярих айдас арилдаггүй.
English first improves in your ears.
2. Үгийг үсгээр биш, АВИА-гаар сонс
❌ Алдаа
people → pe-o-ple (үсгээр бодох)
✅ Зөв чадвар
/ˈpiːpəl/ (авиагаар бодох)
Үгийг биш авиаг сурвал:
сонсгол хурдан сайжирна
spelling алдаа багасна
аялгатай, хиймэл яриа багасна
3. Унаган хэлтэнүүд үгээ “залгиж” ярьдаггүй
Харин сурч буй хүмүүс л түүнийг сонсож чаддаггүй
Яагаад хүмүүс сонсдоггүй вэ?
of, to, for, and бодит ярианд сул, богино үгс, бараг алга болдог
Weak forms таних чадвар зайлшгүй хэрэгтэй.
Жишээ нь:
a cup of tea → /ə ˈkʌp ə tiː/
❌ Э-КАП-ОВ-ТИЙ биш
✅ Э-КАП-Э-ТИЙ
4. Цээжээр бичих (Dictation) дадал
Ихэнх хүн яагаад хийдэггүй вэ?
уйтгартай мэт санагддаг байх.
Гэтэл энэ нь: pronunciation+ listening+ spelling
гурвыг нэг дор хөгжүүлдэг хамгийн хүчтэй дасгал.
Энгийн мөртлөө бодит үр дүнтэй.
5. Үгийн өргөлт (Stress)-ийг анзаарах
Үгийг мэднэ ≠ сонсож чадна гэсэн үг биш.
Жишээ:
PREsent (noun) – НЭР ҮГ ПРЭ-зэнт НЭР ҮГ эхний үе дээр өргөж байна.
preSENT (verb) – ҮЙЛ ҮГ при- ЗЭНТ ҮЙЛ ҮГ хоёр дахь үе дээр өргөгдөж байна.
Stress буюу үгийн өргөлтийг таних чадвар үгийг “амилуулдаг”.
6. Хүүхдүүд өгүүлбэр зохиож байж хэлд ордоггүй
Тэд шууд дуурайж сурдаг.
❌Алдаа
шууд өөрийн өгүүлбэр зохиож ярих
✅Зөв
эхлээд native rhythm, intonation-ийг дуурайж сур
Copy first. Create later.
7. Үг/Санаа бүрийг эх хэл рүүгээ хөрвүүлэх шаардлагагүй
❌ Алдаа
English - Mongolian - meaning
✅ Зөв
English - meaning
Орчуулга хурдыг удаашруулдаг. Харин таних чадвар уян хатан байдлыг бий болгодог. Хичнээн baby English-ээр үгээ тайлбарлаж байсан ч хамаагүй шууд англи хэл дээр үг ба санаа бодож ол.
Англи хэлний багш: Алекс Нямдорж Ким
2026/01/20