05/09/2026
📝 Бид сурагчдынхаа 6 болон 8-р сард өгсөн SAT шалгалтын үр дүн болон түүнийг ЭЕШ-тай дүйцүүлсэн оноог танилцуулж байна.
SAT (Scholastic Assessment Test) нь АНУ болон дэлхийн олон орны их, дээд сургуулиудад элсэн суралцахад харгалзан үздэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартчилсан шалгалт юм. Энэхүү шалгалт нь сурагчийн их сургуульд суралцах ерөнхий чадвар болон академик бэлтгэлийг үнэлдэг.
✅ SAT шалгалтын оноог Монгол Улсын Элсэлтийн Ерөнхий Шалгалтын оноотой дүйцүүлэн тооцуулах бүрэн боломжтой. Энэ нь сурагчдад дотоодын их, дээд сургуульд элсэхэд маш том давуу тал болдог.
Үр дүнтэйгээр оноогоо дүйцүүлж, амжилтаа бататгасан сурагчдадаа баяр хүргэж, цаашдын сурах үйлсэд нь амжилт хүсье! ✨ Үүний зэрэгцээ, удахгүй болох SAT болон элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бэлтгэж буй нийт сурагчдадаа амжилт хүсэе! 📚🎓