08/09/2026
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
🎯 Зорилго:
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, байгууллагын хөгжил, нийгмийн түншлэлийг өргөжүүлэх замаар мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах, үндэсний бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, суралцагч бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх зорилгыг дэвшүүлж байна.
📌 Зорилт 1
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийг бэхжүүлэн байгууллагын стратеги төлөвлөгөөг шинэчлэн хэрэгжүүлэх.
📌 Зорилт 2
Үндэсний бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжилтэй ажилтныг тухайн салбар, бүс нутаг болон улирлын онцлогт нийцүүлэн мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтаар, ажлын байран дахь болон хосмог сургалтын хэлбэрээр сурган мэргэшүүлэх, ажилгүй иргэд болон цэргийн алба хаагчдыг мэргэжлийн сургалтад хамруулан мэргэжил, ур чадвар олгон төгсөгчдийн хөдөлмөрийн эрхлэлтийг нэмэгдүүлэх, үр дүнг хянан сайжруулах.
📌 Зорилт 3
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн захиалга шаардлага, бүс, орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулж сургалтын хөтөлбөрт дижитал технологи, хиймэл оюун зэрэг шинэ ур чадварыг тусган шинэчлэх.
📌 Зорилт 4
Багшийн гурван тулгуурт бодлогыг хэрэгжүүлж, багшийг ажлын ачааллаас чөлөөлөх, багш бэлтгэх, давтан сургах, багш, ажилтны ур чадварын хөгжил, манлайллын хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангаж ажлын гүйцэтгэл, үр дүнг бодитоор үнэлэх.
📌 Зорилт 5
Суралцагч бүр сургалтын байгууллагын орчинд амар тайван суралцах, хүний эрхийг дээдэлсэн эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчныг бүрдүүлэх, сургуулийн хөрөнгийн менежментийг оновчтой хэрэгжүүлэх.
📌 Зорилт 6
Суралцагчийн нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн чадамжийг төлөвшүүлж, нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, суралцагчийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цахим эрсдэлд өртсөн суралцагчид сэтгэл зүй, хүүхэд хамгааллын дэмжлэг үзүүлэх, үр дүнг тооцох.
📌 Зорилт 7
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын өгөгдлийг бүрэн бүрдүүлэх, нотолгоо, мэдээлэлд суурилсан шинжилгээ, төлөвлөлт, шийдвэр гаргалтын суурийг бэхжүүлэх.
📌 Зорилт 8
Ажлын байранд шаардлагатай ур чадвар, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн материаллаг болон материаллаг бус орчин, хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулах, нэг суралцагчид ногдох хувьсах зардал, гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоотой уялдуулан сургалтын байгууллагын оновчтой бүтэц, орон тоог тодорхойлон мөрдөн ажиллах