19/07/2026
Бичих чухал
Яагаад дэлхийн шилдэг CEO-уудын ширээн дээр өнөөдөр ч үзэг, дэвтэр байдаг вэ? гэж та бодож байсан уу.
Хиймэл оюун ухаан хөгжсөн.
Компьютер улам хурдтай болсон.
Гэхдээ том шийдвэрүүдийг гаргадаг хүмүүсийн олонх нь өнөөдөр ч гараараа бичсээр байна.
Яагаад?
Учир нь бичих гэдэг бол тэмдэглэл хийх үйлдэл биш.
Бодох үйлдэл.
Судалгаанууд гараар бичих үед тархины ой тогтоолт, анхаарал төвлөрөл, мэдээлэл боловсруулахтай холбоотой хэсгүүд илүү идэвхтэй ажилладгийг харуулдаг.
Тиймээс гараараа бичдэг хүн илүү их мэдээлэл цуглуулдагтаа биш...
Илүү гүн бодож сурдагтаа давуу байдаг.
Өнөөдөр бидний хамгийн том асуудал мэдээлэл дутсандаа биш.
Харин бодох цаггүй болсондоо.
Утас дуугарна.
Чат ирнэ.
Имэйл уншина.
Өдөржин завгүй.
Гэхдээ нэг ч удаа өөртэйгөө сууж боддоггүй.
Харин гараараа бичих үед тархи удааширдаг.
Бодол эмхэрдэг.
Асуудал тодордог.
Шийдвэр чанартай болдог.
Магадгүй таны бизнесийг дараагийн шатанд гаргах санаа шинэ номноос, шинэ сургалтаас, эсвэл хиймэл оюунаас төрөхгүй байх.
Харин өдөр бүр өөртэйгөө өнгөрүүлэх 15 минутын цаас, үзэг хоёрын дундаас төрөх ч юм билүү.
**Том компаниуд зөвхөн их ажилладаг учраас амжилттай байдаггүй.
Тэд их боддог учраас амжилттай байдаг.**
Эх сурвалж; Erdenetsetseg Shinekhuu.