22/05/2026
МУИС-ийн Зүүн Бүсийн Сургуулийн 35 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулсан “ХӨГЖИЛД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Жигүүрт гадаад хэлний сургалт, орчуулгын төв "Орон нутгийн хүүхэд, залуучуудын гадаад хэлний боловсролыг дэмжихэд сургалтын төвийн үүрэг, оролцоо" сэдэвт илтгэл амжилттай хэлэлцүүлж оролцов. 📚
МУИС-н Зүүн Бүсийн Сургуулийн үе үеийн багш, ажилчид, төгсөгчид, оюутнууддаа 35 жилийн ойн баярын мэнд хүргэж, амжилт хүсье✨
18/05/2026
Зуны сургалтын элсэлт тун удахгүй 🫨
Та мэдээлэл авахыг хүсвэл 1 гээд сэтгэгдэл үлдээгээрэй 🤗
16/05/2026
Өнөөдөр буюу 5-р сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй хятад хэлний олон улсын HSK шалгалтад манай төвийн 50 гаруй сурагч HSK1-ээс HSK4 хүртэлх түвшинд амжилттай оролцож байна.
Бүтэн хичээлийн жилийн турш уйгагүй хөдөлмөрлөж, хичээл зүтгэл гаргасан сурагчид маань өнөөдөр өөрсдийн мэдлэг чадвараа сорин, хөдөлмөрийнхөө үр дүнг үзэхээр шалгалтын танхимд сууцгааж байна. ✨
Багш нар нь та нартаа маш их итгэж байгаа. Хичээсэн хүнд бүх ертөнц боломжоо нээж өгдөг юм шүү 🫶
Та бүхэндээ өндөр амжилт, хамгийн сайн үр дүнг хүсэн ерөөе! 💪📚🇨🇳
12/05/2026
МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн 20 дахь удаагийн "Ханзны баяр"-н хүрээнд зохион байгуулагдсан олон төрөлт уралдаанд шавь нар маань арвин амжилттайгаар оролцлоо✨ 🫶🏻💖
Үүнд:
Хятад хэлний дунд шатны олимпиад🇨🇳
-Тэргүүн байр Б.Толун
-Гуравдугаар байр Г.Анужин
-Тусгай байр Г.Нарангариг
Уран бичлэг📝
-Тэргүүн байр С.Уранчимэг
Хятад дуу 🎶
-Насанд хүрэгчдийн ангилалд
Тэргүүн байр М.Учрал-Эрдэнэ
- Бага насны ангилалд
Тусгай байр Э.Мөнхбаатар
Энэ удаагийн хятад хэлний олон төрөлт тэмцээнд зүүн бүсээс нийт 500 гаруй хятад хэл сонирхон суралцагч бяцхан хүүхдүүд мэдлэг, ур чадвараа сорилоо.
✨Хүүхдүүддээ улам их амжилт хүсье✨
12/05/2026
МУИС-ийн Зүүн бүсийн сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Ханзны баяр" арга хэмжээний хүрээнд зохиогдсон "Миний дуртай хятад дуу" тэмцээнд манай төвөөс 3 насны ангилалд тус бүр нэг сурагч амжилттай оролцлоо✨🔥🫶🏻💛
Хөөрхөн бяцхан шавь нартаа амжилт, сайн сайхныг ерөөе💖
11/05/2026
🎊Зүүн бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа Хятад дууны тэмцээнд оролцож буй шавь нартаа чин сэтгэлийн баяр хүргэж, хамгийн сайхан амжилтыг хүсье! 🌟
🎊Өнөөдөр тайзан дээр зөвхөн дуу биш, хөдөлмөр, мөрөөдөл, зориг эгшиглэнэ.
🎊Шавь нарын минь хүсэл мөрөөдөл улам тод гэрэлтэх болтугай. ✨
МУИС-ийн Зүүн Бүсийн Сургууль
Жигүүрт гадаад хэлний сургалт, орчуулгын төв
10/05/2026
📚🇨🇳 “Хятад хэлний баяр-20” арга хэмжээнд манай төвийн шавь нар амжилттай оролцлоо.
МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консулын газар, Күнзийн институт хамтран зохион байгуулж буй “Хятад хэлний баяр-20” үйл ажиллагааны хүрээнд зохиогдсон:
✨ “Хятад хэлний Х олимпиад”
✨ “Хятадын цаасан хайчилбар”
✨ “Миний дуртай дуу” хятад дууны төрөл
✨ “Ханзаар уран бичихүй”
зэрэг төрлүүдэд манай төвийн шавь нар идэвх, авьяас чадвараа сорин амжилттай оролцлоо. 👏👏
Шавь нартаа цаашдын сурлага, уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье💛