Дорнод аймаг Халхгол сумын ЕБС-ийн 9А анги

Дорнод аймаг Халхгол сумын ЕБС-ийн 9А анги

Share

Бидний хөгтэй, хөөрхөн өдрүүд🫶

Photos from Дорнод аймаг Халхгол сумын ЕБС-ийн 9А анги's post 27/03/2026

Хөвгүүд маань сагсан бөмбөгийн сургуулийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн сайхан үйл явдал боллоо.

Бүгдэд нь баяр хүргэе 🥰

Photos from Дорнод аймаг Халхгол сумын ЕБС-ийн 9А анги's post 13/03/2026

Хөвгүүд маань Сургуулийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд насныхаа ангилалд хамгийн бага нь боловч дээд ангийнхныхаа хүчтэй өрсөлдөгч байж, өндөр амжилт гарган Дэд байрт шалгарлаа.

Хөвгүүддээ, ангийнхандаа баяр хүргэе 🥰👏👏, мундаг байлаа.

Ирэх 7 хоногт болох сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд нь амжилт хүсье 😊

Photos from Дорнод аймаг Халхгол сумын ЕБС-ийн 9А анги's post 30/11/2025

Манай сургууль, Сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран суралцагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, зөв төлөвшил, эерэг хандлагыг төлөвшүүлэх, болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах чадвар эзэмшүүлэх, авьяас чадвар болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “ЗӨВ СОНГОЛТ – МИНИЙ БАТАЛГАА” дэвжээ тэмцээнийг 11 сарын 27-нд 6–9-р ангийнхны дунд зохион байгууллаа.

Тус тэмцээнд манай ангиас Б.Амирлангуйцэцэг, Х.Энэрэл, Б.Халиунаа, Х.Энхмаргад, М.Энх-Отгон нар “5-р салаа” багийг бүрдүүлж, 11 багаас дэд байрт шалгарсан амжилттай оролцжээ.

Суралцагчдадаа баяр хүргэе ☺️

Photos from Дорнод аймаг Халхгол сумын ЕБС-ийн 9А анги's post 30/11/2025

“Монгол бахархал-Бүтээлч сар" аяны хүрээнд сумын Нийтийн номын сангаас "Өв соёлын хэлхээс 2025" танин мэдэхүйн тэмцээнийг 2025 оны 11 сарын 25-ний өдөр 8-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

Манай ангиас Б.Номин, Э.Энхчимэг, В.Мөнх-Эрдэнэ, П.Баттөгс, У.Амарбаясгалан, 9б ангийн сурагч Энгүүн нар "Өв соёл" баг бүрдүүлж оролцон 3-р байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан юм. Суралцагчдадаа баяр хүргэе.

26/11/2025

Цахим залилан, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хэрсүү байцгаая.

5-р салаа баг

24/11/2025

9а ангийн эцэг эх, асран хамгаалагчдад зар хүргэх нь:

Маргааш буюу 11 сарын 25-ны өдрөөс эхлэн суралцагчдыг хичээлд нь ирүүлэхдээ өдөрт 1 удаа солихоор буюу 2 ширхэг маск өгч явуулаарай.

Улс орон даяар тархалт өндөр байгаа ханиад, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж маск тогтмол зүүе.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна. Үүнд:

Эцэг эх, асран хамгаалагч нарт:
1. Урлаг спорт, соёл олон нийтийн зэрэг төвлөрсөн арга хэмжээнд оролцохоос аль болох татгалзахыг бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөж байна. Учир нь та томуу, томуу төст өвчний халдвар тээгч болох ба үүнийгээ бага насны хүүхдэд халдварлуулах эрсдэл өндөр болно.
2. Гэр бүлийн орчинд гэр бүлийн гишүүн бүрийн хувийн ариун цэврийг сахиулаарай. Гараа тогтмол угаах, содтой усаар амаа зайлах зэрэг дадлыг хэвшүүлж, дархлаа дэмжих амин дэмээр баялаг хоол хүнсийг хэрэглэх нь томуу, томуунаас урьдчилан сэргийлэх гол арга зам юм шүү.
3. Хэрэв таны хүүхдэд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандаарай. Таамгаар, дур мэдэн эмчилгээ хийхгүй байх нь чухал. Хүүхдийнхээ цэцэрлэг, сургуульд албан ёсоор мэдэгдэж чөлөө авах нь зүйтэй.

Аж ахуй нэгж байгууллага, олон нийтэд:
1. Ач холбогдол багатай, онцын шаардлагагүй олон нийтийг хамарсан төвлөрсөн үйл ажиллагааны тоог эрс бууруулж, түүнд тавих хяналтыг сайжруулахыг нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудад зөвлөж байна.
2. Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид томуу, төст өвчлөлийн нөхцөл байдалтай холбоотой чөлөө хүссэн тохиолдолд цалинтай чөлөө олгох, зайнаас ажиллах боломжийг олгохыг төрийн байгууллагууд, аж ахуй нэгжийн удирдлагуудад уриалж байна.
3. Иргэн нэг бүр хүн олноор төвлөрдөг орчин, нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалтыг заавал зүүж өөрийгөө болон бусдыг хамгаалах, томуу, төст өвчний дэгдэлтийн нөхцөл байдлын мэдээ мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагаас өгөх зөвлөгөө зааврыг дагаж мөрдөөрэй.

Боловсролын сургалтын байгууллагын удирдлагуудад:
1. Суралцагч, багш, ажилтан нэг бүр амны хаалт заавал зүүх, сургалтын байгууллагын орчинд гар угаах, ариутгах боломжийг бүрдүүлж, цэцэрлэг, бага ангийн суралцагчдын үдийн хоолыг шим тэжээлтэй, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүнээр баяжуулаарай.
2. Суралцагчдын ирцийн тандалтын мэдээг тогтмолжуулж, томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдалд тохируулан мэргэжлийн байгууллагуудаас өгөх зөвлөмж зааврыг дагаж мөрдөж ажиллаарай.
3. Анги танхимын агаар сэлгэлтийг тогтмол хийж, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ажлыг байгууллагын дотоод нөөцөд тулгуурлан зохион байгуулаарай.

16/11/2025

То Вангийн сургаалиас

Want your school to be the top-listed School/college in Choibalsan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Khalkhgol
Choibalsan
11000