02/09/2025
IELTS, SAT өгөхөөр зорьж, бэлдэж буй хүүхдүүдээс харагддаг нэг зан чанар нь тууштай байдал, зогсолтгүй урагшлах чанар юм.
Мэдэхгүйгээс мэддэг болж, түвшнээс түвшин ахиж, өдөр бүрийн сайжрах мэрийлт тодорхой цаг хугацааны дараа тэдгээр хүүхдүүдэд үр дүнгээ өгдөг.
Мэдээж бэлдэх урт хугацааны явцад шантрах, хааяа юу хийгээд байгаа юм гэж бодох, стресстэх, ядрах гэх мэт асуудал юм шиг харагддаг хөгжлийн өсөх цэгүүд зөндөө.
Зүгээр дээш харж суугаад, хийцгүй өөртөө чөлөө олгоод байвал хэн нэгэн чиний өмнөөс ирээдүйг бэлдэж өгөхгүй билээ.
Хэн нэгэн чамаас илүү юм шиг санагдаж байгаа биз? Бүр илүү байгаа биз?
Тэгвэл тэр хэн нэгэн нь өдөрт 1-2 цагийг өөрийгөө хөгжүүлж, өөртөө төвлөрч байгаа юм.
Шинэ хичээлийн жилдээ жижигхэн ч гэсэн нэг зорилго тавиад, бага багаар зорилгоо томруулаарай.
Амжилт 💪