16/03/2023
арга хэмжээний илтгэгчид 4. 👇👇👇
Төмөрбаатарын Амарзаяа нь Бодлогод залуусын хяналт ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажилладаг.
Тэрээр 2008 оноос эхлэн иргэний нийгмийн салбарт хүүхдийн эрх, залуусын оролцоо, иргэний болон улс төрийн эрх, бодлогын нөлөөллийн чиглэлээр мэргэшин ажиллаж байна. Энэ хугацаанд Бодлогод залуусын хяналт ТББ-ыг үнэт зүйл нэгтэй залуусын хамтаар байгуулж, залуусын утга учиртай оролцоог дэмжих чиглэлээр олон чухал төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэв.
Онцлох хөтөлбөрийг дурдвал 2012, 2016, 2020 оны УИХ, 2017, 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн “Иргэний нийгмийн ажиглалт” төслийн багийн ахлагч, менежер, төслийн зохицуулагчаар ажиллаж, 900 гаруй хараат бус ажиглагч бүхий өргөн бүрэлдэхүүнтэй багийг бий болгожээ.
Түүнчлэн 2019 онд “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд иргэдийн оролцоо” – I,II,III цахим аяныг санаачлан хэрэгжүүлж, 2020 оноос Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж буй хуулиуд, тэр дундаа Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад иргэдийн оролцоог хангаж ажиллав.
Т.Амарзаяа нь Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн 2017 оны төгсөгч, Лийд Монголиа хөтөлбөрийн 2019 оны төгсөгч ба Лийд төгсөгчдийн холбооны 2022-2024 оны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Тэрээр СУИС-ийн РТВДС-ыг радио, телевизийн сэтгүүлч мэргэжлээр төгссөн ба МУИС-д Улс төр судлалын магистраар суралцаж байна.
Булган аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар Amarzaya Tumurbaatar
Leading Bulgan арга хэмжээний илтгэгчдийг танилцуулж байна. 👇👇👇
Төмөрбаатарын Амарзаяа нь Бодлогод залуусын хяналт ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажилладаг.
Тэрээр 2008 оноос эхлэн иргэний нийгмийн салбарт хүүхдийн эрх, залуусын оролцоо, иргэний болон улс төрийн эрх, бодлогын нөлөөллийн чиглэлээр мэргэшин ажиллаж байна. Энэ хугацаанд Бодлогод залуусын хяналт ТББ-ыг үнэт зүйл нэгтэй залуусын хамтаар байгуулж, залуусын утга учиртай оролцоог дэмжих чиглэлээр олон чухал төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэв. Онцлох хөтөлбөрийг дурдвал 2012, 2016, 2020 оны УИХ, 2017, 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн “Иргэний нийгмийн ажиглалт” төслийн багийн ахлагч, менежер, төслийн зохицуулагчаар ажиллаж, 900 гаруй хараат бус ажиглагч бүхий өргөн бүрэлдэхүүнтэй багийг бий болгожээ.