УЛБАР

УЛБАР

Share

УЛБАР
хэвлэлийн газар
Ulbar publishing

05/06/2026

Хэнтийн уншигч аа, таны захиалсан "Ахуй" очиж яваа шүү.

📷: У эгч өөрөө номоо хүргэх үед гэдэг зураг.

24/05/2026

Тэнгэрт ойрхон өсөж, тэнгэрт ойрхон торних
Тэнгэрлэг сайн заяа угаас чамд төрмөл
Өөрийгөө харваас өндөр тэнгэрийг харна
Өчүүхэн явдал огтхон ч зохихгүйг танина

Б.БАТРЭГЗЭДМАА

23/05/2026

Эл өдөр зохиолч, яруу найрагч Баяртогтохын Батрэгзэдмаа мэндэлжээ.

Түүний бүтээлүүдэд холбогдох мэдээ дуулгахад, өдгөө худалдаанд Очир эрхшээгч, Цэцэгнээс төрөгсөд, Зөвхөн хайр номууд нь бий. Энэ зун жүжгийн зохиолуудын эмхэтгэлийг цахим номын дэлгүүрүүдэд байршуулна.

Алив юм өөрийн хугацаатай. Цаг нь ирэхэд ахин шинэ бүтээлээр учран золгох буй за.

Хүндэтгэсэн,
УЛБАР

Intentions – Narantsogt (Natso) Baatarkhuu 05/02/2026

Манай зохиолчийн "Intentions" өгүүллэг энд нийтлэгджээ. Ноднин мөн уг сайтад түүний "Priorities" өгүүллэг нийтлэгдсэн билээ.

Түүний өгүүллэгүүд мөн "Peripatetic Transadaptations" нэрт цоморлигт хэвлэгдсэн бөгөөд Амазон дээр олон улсад худалдаалагдаж буй.

(Холбоос: https://a.co/d/073xexId)

Зохиолч, орчуулагч Б.Наранцогт (Нацо) нь англи хэлээр бүтээлээ туурвидаг онцлогтой бөгөөд өмнө нь манайхаас эрхлэн гаргасан "Орчин үеийн Монголоос илгээв" хос хэлэарх анталогид англиас монгол, монголоос англи руу орчуулан ажилласан билээ.

Narantsogt Baatarkhuu -доо амжилт хүсье ээ!

Intentions – Narantsogt (Natso) Baatarkhuu Intentions Narantsogt (Natso) Baatarkhuu On Monday morning, Monkho sat alone in the conference room, popping tiny curls of sweet curd into his mouth and staring at his cellphone lying face down on …

Түүндээ шүлэг илгээе! ♥ · Улбар паблишинг 03/02/2026

Сэтгэлээ шүлгээр илэрхийлж, Валентины өдрөө мартагдашгүй болгоорой!

Таны хайрт, дурлалт, эсвэл крашлагч “♥”-д зориулсан цор ганц, гараар бүтээсэн, хүн бүрд өөр буюу давтагдахгүй загвар бүхий 20 шүлгээс бүрдэх "эгдүүтэй" номыг илгээнэ. (Эцсийн эцэст өөртөө илгээсэн ч болно шүү дээ!)

(Өмнөх жилүүдэд уншигчдынхаа хүсэлтээр хийсэн энэхүү онцгой илгээмжийг албан ёсоор хийж үзэхээр шийдлээ. Сэтгэл уяртал түүхээ хүүрнэн биднийг "найрч", гар сарвайтал шүлэг бичүүлж, "хөлдүүс" болтол хүргэлт хийлгэсээр ирж, энэ жил ч асууж буй уншигчдадаа гялайлаа!)

Жич:

1. Гараар бүтээх тул зөвхөн 25 захиалга хүлээн авна. Захиалга 02/09-ний өдөр хаагдана.

2. Та өөрөө шүлэг санал болгох бол шүлгүүүдээ [email protected] болон манай сошиал хаягууд руу илгээнэ. Мэйлийн гарчигт захиалга өгсөн утасны дугаараа заавал бичнэ. (Энэ тохиолдолд шүлгийн сонголтыг ярилцаж шийднэ. Шүлэг бүрд зохиогчийн эрх авч буй тул... Манайхаас гаргасан номуудаас бол 100% нээлттэй.)

3. Таны илэрхийлэхийг хүссэн сэтгэлд яг тохирох шүлгийг бид сонгоно (бас шив шинээр зохиож ч болох юм).

4. Нэмэлт бэлэг дагалдуулах бол бидэнтэй тусад нь холбогдоно.

5. Нууцлалыг бүрэн хадгална.

6. Холбоост харагдаж буй зураг нь зөвхөн жишээ зураг болно.

Холбоосоор орон захиалгаа өгнө үү.

Түүндээ шүлэг илгээе! ♥ · Улбар паблишинг Сэтгэлээ шүлгээр илэрхийлж, Валентины өдрөө мартагдашгүй болгоорой! Таны хайрт, дурлалт, эсвэл крашлагч “♥”-д зориулсан цор ганц, гараар бүтээсэн, хүн бүрд өөр бу....

21/01/2026

✏️ Монголын анхны эрүүл мэндийн сайд Долгорын Пунцаг

Ядуу охиноос эрүүл мэндийн анхны сайд хүртэлх бартаат замыг туулж, эрдэмд шамдан, Монголын эрүүл мэндийн салбарын үндсийг тавьсан түүний түүхээр “XX-р зууны түүхэн хүмүүс” цуврал үргэлжилж байна.

Залруулах нь: Хэнтий аймгийн Мөнххаан хошуу*

Photos from УЛБАР's post 20/11/2025

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр маргааш тохиож буй. Жил бүрийн эл өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэдэг билээ. Их Эзэн хааныхаа үйл хэрэг, улсаа тохинуулах ухааныг танин мэдэх зүгтээ үе үеийн эрдэмтэд тод мөр үлдээсний зэрэгцээ манай зохиолчид ч өөр өөрсдийнхөөрөө бичиж туурвиж ирэв. Түүний дотор зохиолч Б.Батрэгзэдмаагийн үзэл, өнцөгийг илтгэсэн "Цэцэгнээс төрөгсөд" дуусгаагүй романаас зарим эшлэлийг хүргэж байна.

Монголоороо бахархах өдөр тул чухам юугаараа бахархах учраа дор бүрнээ эргэцүүлэн, түүгээрээ цэнгэх болтугай!

🧡

WWW.ULBAR.MN

Photos from УЛБАР's post 18/03/2025

Уншигч эрчүүддээ мэнд хүргэе ээ!
Эрчүүд минь ээ, цаг үе өөрчлөгдөж байна. Инээж, уйлж, эрхэлж, үглэж, айж, дэрвэх эрх бүгдэд бий шүү дээ. Дотроо нураад л явах хэрэггүй ээ!

Хүндэтгэсэн,
Улбар нь 🧡

Want your school to be the top-listed School/college in Bulgan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Bulgan
976