Teen Хуралдай 2025 чуулганы хамгийн сэтгэл догдлуулсан мөчөөс…
21 аймгаас ирсэн манлайлагч хүүхдүүд Баянхонгор аймгийн дууг дуулсан нь.
Youth Power BKHR- UMG
YOUTH POWER 2025 BAYANKHONGOR
04/12/2025
Монгол улсын хэмжээнд Youth Sustainability Corps - Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус -с зохион байгуулдаг “Teen Хуралдай” байгальд ээлтэй залуусын чуулган 4 дэх жилдээ зохион байгуулагдлаа.✨
Их эзэн Чингисээс эхтэй Их Хуралдайн зарчмаар хэлэлцэн хуралддаг тус чуулган 11-р сарын 29-өөс 12-р сарын 02-ны өдрүүдэд эх орны дөрвөн зүг, найман зохисоос хуран чуулсан байгальд ээлтэй 90 оролцогчид, 9 чиглүүлэгчтэй амжилттай зохион байгуулагдлаа.
1000 орчим байгальд ээлтэй залуус өргөдлөө илгээснээс шилдэг манлайлагч нараас 90 хүүхэд шалгарснаас Баянхонгор аймгийн Төгс Алгоритм сургуулийн 11-р ангийн сурагч M. Билгүүнцогт, Д. Оюун-Эрдэнэ, Номундалай ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Г. Ганболор нар тус тус шалгаран оролцсон билээ.
Мөн уг Хуралдайн чиглүүлэгчээр Э.Дөлгөөн, хэлмэрчээр Ө.Должинсүрэн нар өөрсдийн сэтгэл зүрхээ зориулан оролцлоо.💟
Mongol Ecology Center - Монгол Экологи Төв
EU Delegation to Mongolia
19/11/2025
Тэнцсэн хүүхдүүддээ баяр хүргэе ❤️👏🏻
02/05/2025
"MINI YOUTH POWER IN JARGALANT" чуулганы ерөнхий зохион байгуулагчдыг танилцуулж байна. 🙌✨
02/05/2025
"MINI YOUTH POWER JARGALANT " ✨💜
26/03/2025
26/03/2025
Y Мэдээ: "YOUTH POWER in Bayankhongor" чуулган хоёр дахь жилдээ YOUTH POWER BKHR 2025
17/03/2025
Улаан бурхан өвчний тархалтын улмаас хамтран зохион байгуулах боломжгүй болсон хэдий ч тус тусын аймагтаа YOUTH POWER чуулганаа зохион байгуулна. Хугацааны хувьд Баянхонгор аймаг 3 сарын 22нд зохион байгуулагдана. Өмнөговь аймаг нь өвчний тархалт намдах хүртэл тодорхойгүй хугацаагаар хойшилсон болно.
Нэмэлт өргөдөл хүлээн авах линк: https://forms.gle/pvTkoRNhjs7kyJye9
17/03/2025
📌МЭДЭГДЭЛ
Өмнөговь аймагт “УЛААН БУРХАН” өвчний хурдацтай дэгдэлт гарсны улмаас Өмнөговь, Баянхонгор аймгууд хамтран “Youth Power BKHR - UMG” чуулганыг зохион байгуулах боломжгүй боллоо.
✅ТИЙМЭЭС
- Өмнөговь болон Баянхонгор аймгууд “Youth Power” байгальд ээлтэй залуусын чуулганыг өөрсдийн аймагт тус тусдаа зохион байгуулна.
- Өмнөговь аймаг товлосон хугацаа буюу 2025.03.22-нд өвчний улмаас Баянхонгор аймагт очих боломжгүй болсон учир ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЧУУЛГАН ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХОЙШЛОГДСОН БОЛНО.
- Өмнөговь аймгийн чуулганы хугацаа тодорхой болмогц өргөдөл явуулж тэнцсэн Өмнөговь аймгийн 40 сурагчид мэдэгдэж, дахин шалгаруулалт авалгүй үнэ төлбөргүй хамруулна.
- Мөн илүү дэлгэрэнгүй зүйлсийг утcаар болон Email хаягаар холбогдон мэдэгдэнэ.🙌
Өмнөговь аймгийн “Youth Power” албан ёсны цахим хуудас⬇️
https://www.facebook.com/share/15cGQfiq1r/?mibextid=wwXIfr
17/03/2025
🔈🔈🔈МЭДЭГДЭЛ🔈🔈🔈
Та бүхэнд энэ оройн мэнд хүргэе. YOUTH POWER чуулган нь Баянхонгор болон Өмнөговь аймгуудын хамтарсан байгальд ээлтэй залуучуудын чуулган болохоор төлөвлөгдсөн байсан. Харамсалтай нь Өмнөговь аймагт “УЛААН БУРХАН” өвчний хурдацтай дэгдэлт гарсан. Иймд аль аль талын эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлэн Өмнөговь болон Баянхонгор аймгууд хамтран зохион байгуулах боломжгүй болсныг мэдэгдэж байна.
15/03/2025
⏳Ийнхүү 2025 оны Youth Power Bayankhongor & Umnugovi өргөдөл хүлээн авах хугацаа дуусаж албан ёсоор хаагдлаа.😎 Өргөдөл илгээсэн залуучууддаа баярлалаа мөн амжилт хүсье.🫰
Өргөдлийн хариу гармагц бид албан ёсоор цахим хаягуудаараа дамжуулан мэдэгдэх болно. Тэнцсэн,тэнцээгүй үл хамаарч бүгдэд нь хариуг 03-р сарын 16-ны дотор мэйл хаягаар илгээх болно шүү. ✌️
Жич:(Өргөдлөө явуулж амжсангүй, мөн техникийн асуудлаас болоод явуулж чадаагүй, гацсан, мартсан гэх тайлбар шалтгаануудыг хүлээж авахгүй болно.)👌
Youth Sustainability Corps - Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус
Mongol Ecology Center - Монгол Экологи Төв
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Address
Bayankhongor
Bayanhongor
64101