Баянхонгор аймгийн Өлзийт сумын сургууль

Баянхонгор аймгийн Өлзийт сумын сургууль Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ш. Лувсанванданы нэрэмжит ерөнхий боловсролын сургууль

18/09/2026
📢 СУРГУУЛИЙН ЦАХИМ ОРЧИНД ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖЭЭ!Боловсролын ерөнхий газраас 2026 оны 9 дүгээр сарын 7...
18/09/2026

📢 СУРГУУЛИЙН ЦАХИМ ОРЧИНД ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖЭЭ!
Боловсролын ерөнхий газраас 2026 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээг хязгаарлах, хүүхдийг цахим орчны эрсдэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж”-ийг баталжээ.
Зөвлөмжийн гол агуулгыг 4 цуврал постероор хүргэж байна.
🔵 1. СУРГУУЛИЙН ЦАХИМ ХАРИЛЦААГ НЭГ СИСТЕМД НЭГТГЭНЭ
Хичээл, сургалтын мэдээллийг сургуулийн албан ёсны систем (LMS), цахим платформоор дамжуулж, Facebook, Messenger, Viber зэрэг хувийн групп чатыг сургалтын албан ёсны мэдээлэл солилцоонд ашиглахгүй байхыг зөвлөжээ.
🔴 2. ХИЧЭЭЛИЙН ҮЕЭР СОШИАЛ СҮЛЖЭЭ, ЦАХИМ ТОГЛООМ АШИГЛАХГҮЙ
Facebook, Instagram, TikTok болон Roblox зэрэг цахим тоглоомын хэрэглээг хичээлийн үеэр хязгаарлаж, ухаалаг утас ашиглах нөхцөлийг сургуулийн дотоод журмаар зохицуулна.
🟣 3. ХИЙМЭЛ ОЮУНЫ ХЭРЭГЛЭЭГ ЗОХИЦУУЛНА
Сургуулийн орчинд Google Gemini-г .edu.mn, Microsoft Copilot-ийг .mn албан ёсны хаягаар ашиглахыг зөвлөжээ.
Суралцагч хиймэл оюуныг багшийн зөвшөөрөлтэй ашиглана.
🟢 4. ХҮҮХДИЙН ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДАЛ — ХАМТЫН ХАРИУЦЛАГА
Хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах, цахим дарамт, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд сургууль, багш, эцэг эх хамтран ажиллана.

🏫 Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн 🚫Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөх х...
16/09/2026

🏫 Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн 🚫
Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнийг сургуулийн эзэмшил газраас 150 метр хүртэлх зайд худалдаалахыг хориглодог.
Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө зөв хооллолтын сонголтыг дэмжиж, эрсдэлтэй хүнснээс татгалзацгаая! 🥦🍎

"БИД НЭГ СУРГУУЛЬ, НЭГ ХАМТ ОЛОН!" 🏫❤️ #СургуулийнДүрэм  #ЗөвХандлага  #ЗөвДадал  #Баянхонгор  #ӨлзийтСум  #СайнОюутСург...
11/09/2026

"БИД НЭГ СУРГУУЛЬ, НЭГ ХАМТ ОЛОН!" 🏫❤️

#СургуулийнДүрэм #ЗөвХандлага #ЗөвДадал #Баянхонгор #ӨлзийтСум #СайнОюутСургууль

Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгч, ажилчид, эцэг эх, асран хамгаалагч, сурагчид та бүхнийг 2026-2027 оны хичээлийн ...
30/08/2026

Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгч, ажилчид, эцэг эх, асран хамгаалагч, сурагчид та бүхнийг 2026-2027 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Хүндэтгэсэн: Монгол Улсын Төрийн шагналт, Гавъяат багш, Академич, доктор, профессор Ш.Лувсанванданы нэрэмжит Баянхонгор аймгийн Өлзийт сумын ерөнхий боловсролын сургуулийн захиргаа.

📢 1-Р АНГИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ! 🎒📚Эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд мэдээлэхэд 2026 оны 08 ...
19/08/2026

📢 1-Р АНГИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ! 🎒📚

Эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд мэдээлэхэд 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд 1-р ангид элсэх хүүхдийн цахим бүртгэл E-Mongolia платформоор орон даяар явагдана.

👨‍👩‍👧 Хүүхдээ харьяаллын дагуу сургуульд нь цаг хугацаанд нь амжиж бүртгүүлнэ үү.

📱 Бүртгүүлэхдээ:
• E-Mongolia системд эцэг, эхийн эрхээр нэвтрэх
• “Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл” үйлчилгээг сонгох
• Хүүхдийн мэдээлэл болон сургуулийн хаягийг сайтар нягтлах
• Мэдээллээ баталгаажуулж бүртгэлээ дуусгах

⏰ Бүртгэлийн хугацаа: 2026.08.17–2026.08.28

Хүүхдийнхээ ирээдүйн анхны алхмыг хамтдаа зөв эхлүүлье. 💙🎓

Баянхонгор аймгийн Өлзийт сумын сургууль МАНАЙ ХАМТ ОЛОН 2026 ОНЫ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭГЭЭР АМЖ...
13/08/2026

Баянхонгор аймгийн Өлзийт сумын сургууль МАНАЙ ХАМТ ОЛОН 2026 ОНЫ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭГЭЭР АМЖИЛТАА АХИУЛЖ, III ИНДЕКСЭД ҮНЭЛЭГДЛЭЭ. 👏👏👏АМЖИЛТТАЙ ҮНЭЛЭГДЭЖ ӨМНӨХ ОНЫ АМЖИЛТАА АХИУЛСАН ХАМТ ОЛОН, СУРАЛЦАГЧ, ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.

👨‍🎓👩‍🎓Дүрэмт хувцас нь хүүхэд сургуулийн орчинд хамтын мэдрэмж, хариуцлага, дэг журмыг ойлгоход дэмжлэг болдог.
12/08/2026

👨‍🎓👩‍🎓Дүрэмт хувцас нь хүүхэд сургуулийн орчинд хамтын мэдрэмж, хариуцлага, дэг журмыг ойлгоход дэмжлэг болдог.

2026-2027 оны хичээлийн жилийн ЭЛСЭЛТИЙН мэдээлэл
12/08/2026

2026-2027 оны хичээлийн жилийн ЭЛСЭЛТИЙН мэдээлэл

Address

Khairkhan
Bayanhongor
64039

Telephone

+97699016315

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянхонгор аймгийн Өлзийт сумын сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Баянхонгор аймгийн Өлзийт сумын сургууль:

Shortcuts

Share