Баянхонгор аймгийн Боловсролын газар

Баянхонгор аймгийн Боловсролын газар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Баянхонгор аймгийн Боловсролын газар, Education Website, bayankhongor, Bayanhongor.

Стратегийн зорилго: Хүн бүрийг боловсролд тэгш хамруулж, бүх шатны боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй сургалтын орчныг бүрдүүлнэ.

https://www.facebook.com/share/p/1MzV3wDzGb/
22/09/2026

https://www.facebook.com/share/p/1MzV3wDzGb/

📚 ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖСЭН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХҮРЭЭНД БОЛОВСРУУЛАГДСАН НОМ, ГАРЫН АВЛАГА, ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХҮРГЭЖ БАЙНА

Тэгш хамруулах боловсролын чиглэлээр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд боловсруулагдсан ном, гарын авлага, зөвлөмжүүдийг багш, боловсролын мэргэжилтэн, сургалтын байгууллагын удирдлага, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад зориулан хүргэж байна.

Эдгээр материал нь ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хүртээмжтэй хамруулах, чанартай боловсрол олгох, сургалтын орчныг тохируулах, онцлог хэрэгцээнд нь нийцсэн сургалтын төлөвлөгөө боловсруулах, суралцагчийн хөгжлийн түвшин болон ахицыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилготой.

✅ “СТАРТ I, II” ТӨСӨЛ

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн I, II шатны хүрээнд боловсруулсан ном, гарын авлага, зөвлөмжүүд.

📌 1. Суралцахуйн бэрхшээлтэй, зан үйлийн асуудалтай хүүхдэд дэмжлэг үзүүлэх арга зүйн зөвлөмж
https://shortlink.win/1E8SI

📌 2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн түвшинг тодорхойлох, багшлах арга зүйн гарын авлага
https://shortlink.win/1ymrG

📌 3. Туршилтын сургуулийн жишээний эмхэтгэл
https://shortlink.win/1E8T9

📌 4. Өдөр тутмын хэрэглээний 450 үгсийн зурган цомог
https://shortlink.win/1E8Tk

📌 5. 18 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэг хийх гарын авлага
https://shortlink.win/1yms4

📌 6. Аутизмын хүрээний бэрхшээлийн тухай ойлголт
https://shortlink.win/1ymsi

📌 7. Эх хүүхдийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх зөвлөмж
https://shortlink.win/1ymsw

📌 8. Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр ашиглах гарын авлага
https://shortlink.win/1E8Ub

📌 9. Цэцэрлэгийн насны хүүхдэд зориулсан явуулын сургалтын гарын авлага
https://shortlink.win/1E8Ui

📌 10. Хүүхдийн цэцэрлэгт тэгш хамран сургах үйл ажиллагааг зохион байгуулах нь /зөвлөмж/
https://shortlink.win/1E8Ut

📌 11. “Хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй” – Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулж буй цэцэрлэгүүдийн туршлагын эмхэтгэл
https://shortlink.win/1E8UJ

📌 12. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахад чиглэсэн эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл
https://shortlink.win/1E8UZ

📌 13. Тэгш хамруулан сургах боловсрол – Боловсролын бүх түвшний мэргэжилтнүүдэд зориулсан зөвлөмж
https://shortlink.win/1yAIc

📌 14. Тэгш хамруулан сургадаг сургууль – Сайн жишээний эмхэтгэл
https://shortlink.win/1ymtO

📌 15. Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж
https://shortlink.win/1ymtY

📌 16. Ерөнхий боловсролын сургууль ба туслах багшийн оролцоо
https://shortlink.win/1ymu6

📌 17. Брайл бичиг, орон зайн баримжаанд сургах үеийн дэмжлэгийн аргууд
https://shortlink.win/1ymuk

✅ “ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ” ТӨСӨЛ

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн хүрээнд боловсруулсан ном, гарын авлага, зөвлөмжүүд.

📍 18. Тэгш хамран сургах боловсрол – Бодлого, эрх зүйн шинжилгээ
https://shortlink.win/1yAIh

📍 19. ТХСБ – Оролцогч талуудын чадавх бэхжүүлэх сургалтын модуль
https://shortlink.win/1yAIp

📍 20. Тэгш хамран сургах боловсролын бодлого, соёл, үйл ажиллагааг хэрэгжүүлэх сургалтын гарын авлага
https://shortlink.win/1EnCy

📍 21. Тэгш хамран сургах боловсрол – Бодлогын хураангуй
https://shortlink.win/1EnCD

📍 22. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнд суралцахуйн түгээмэл загварын зарчмыг тусгах арга зүйн зөвлөмж
https://shortlink.win/1yAIS

📍 23. Тэгш хамран сургах боловсролд хамтдаа
https://shortlink.win/1EnCQ

📍 24. Монгол Улсад тэгш хамруулах боловсролыг дэмжих нь
https://shortlink.win/1E8VS

✅ “МОНГОЛ УЛСЫН ХҮҮХЭД БҮРИЙГ БОЛОВСРОЛД ТЭГШ ХАМРУУЛАХ ЗАРЧМЫГ ДЭМЖИХ НЬ” ТӨСӨЛ

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Японы Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлсэн “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-I (2018–2021)”, “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-II (2021–2024)” төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн багш, сургуулийн ажилтан, эцэг эхчүүдэд зориулан боловсруулсан материалууд.

🔹 25. Хүүхдийн сурах үйл явцад эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх арга зүй
https://shortlink.win/1E8Wg

🔹 26. “Тавдугаар ангийн сурагчдыг бага ангиас дунд ангид дэвшин суралцахад дэмжлэг үзүүлэх арга зүй” /Сургалтын модуль/
https://shortlink.win/1ymu-

🔹 27. Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтын модуль
https://shortlink.win/1ymva

🔹 28. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй холимог бүлэгт зохион байгуулах арга зүй
https://shortlink.win/1ymvk

🔹 29. Боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дэмжих малчин эцэг эх, асран хамгаалагчдын чадавхыг дээшлүүлэх /Сургалтын модуль/
https://shortlink.win/1ymvp

🔹 30. Боловсролын тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаж буй сайн туршлага
https://shortlink.win/1E8WV

✅ “ЕБС-ИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫН ЦАХИМ СУРГАЛТЫН ПЛАТФОРМ” ТӨСӨЛ

Боловсролын яам, Люксембургийн Их Вант Улсын Гадаад хэргийн яам, ПАДЕМ олон улсын байгууллагын санхүүжилтээр “Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан тэгш хамруулах боловсролын цахим платформ бий болгох” төслийг Боловсролын ерөнхий газар, “Адина-Тэгш боломж” ТББ хамтран 2024–2026 онд хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн чиглэлээр дараах 9 цахим сургалтын модуль боловсруулсан. Үүнд:

🔹 Аутизмын хүрээний эмгэг
🔹 Тулгуур хөдөлгөөний бэрхшээл
🔹 Хэл ярианы бэрхшээл
🔹 Анхаарлын дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг
🔹 Оюун ухааны бэрхшээл
🔹 Харааны бэрхшээл
🔹 Сонсголын бэрхшээл
🔹 Дауны хам шинж
🔹 Суралцахуйн бэрхшээл

💻 Энэхүү онлайн модуль сургалтаар багш, боловсролын мэргэжилтнүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран суралцах боломжтой.

🎥 Цахим сургалтын танилцуулга:
https://youtu.be/FgARXoLadoE

📚 Багш, боловсролын мэргэжилтэн, сургалтын байгууллагын удирдлага, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн дээрх материалуудтай танилцаж, үйл ажиллагаандаа ашиглана уу.

👩‍🔬ЭРҮҮЛ ХҮҮХЭД ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ.
22/09/2026

👩‍🔬ЭРҮҮЛ ХҮҮХЭД ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ.

“ESEL” ХӨТӨЛБӨР БАГШ НАРТ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ БОЛНО🤝 Хөтөлбөрийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэ М...
21/09/2026

“ESEL” ХӨТӨЛБӨР БАГШ НАРТ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ БОЛНО

🤝 Хөтөлбөрийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэ Монгол” ХХК-ийн санхүүжилтээр, Хүүхдийг ивээх сантай хамтран хэрэгжүүлнэ.

📚 “ESEL” хөтөлбөрийн зорилго нь өсвөр үеийн хүүхэд, залуучуудад энтрепренершипийн боловсрол олгож, тэдний:
💡 бүтээлч, шинэлэг сэтгэлгээ
🎯 асуудлыг шийдвэрлэх чадвар
🤝 багаар ажиллах, харилцах чадвар
🌟 санаачилга, манлайлал
📈 бие даан суралцах, хөгжих чадвар
🚀 санаагаа бодит ажил болгон хэрэгжүүлэх ур чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.

Баянхонгор: ЭНТРЕПРЕНЕРШИПД СУУРИЛСАН ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН УР ЧАДВАР ОЛГОХ "ESEL" ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ Баянхонгор айма...
21/09/2026

Баянхонгор: ЭНТРЕПРЕНЕРШИПД СУУРИЛСАН ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН УР ЧАДВАР ОЛГОХ "ESEL" ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Баянхонгор аймаг “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар олгох ESEL хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр өнөөдөр албан ёсны гэрээг байгууллаа.

Ёслолын хүрээнд ESEL хөтөлбөрийг хэрэгжүүлэх талууд буюу аймгийн Засаг дарга Э.Энхбат, АЗДТГ-ын дарга П.Отгонбаяр, Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн хөтөлбөрийн менежер Ё.Нямдаваа, "Эрдэнэ Монгол" ХХК-ийн Төрийн байгууллагын харилцаа, зөвшөөрлийн албаны дарга Б.Сүрэн нарын холбогдох төлөөллүүд хамтын ажиллааны гэрээг үзэглэв.

Засаг дарга Э.Энхбат хэлэхдээ, Өнөөгийн нийгэм болоод хөдөлмөрийн зах зээлд хамгийн их шаардагдаж буй зүйл нь хувь хүний ур чадвар. Бидний ирээдүй болсон өсвөр үедээ амьдралын аливаа сорилт, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, шинэ боломжийг олж харах сэтгэлгээ, ур чадварыг нь суулган хөгжүүлэх зорилгоор уг төслийг аймагтаа хэрэгжүүлж эхлэхээр болсон гэв.

Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар олгох сургалт буюу ESEL хөтөлбөр нь энтрепренершип боловсролыг орон нутгийн өсвөр үеийн хүүхэд, залуучуудад олгож, тэдний сурлагын үр дүнг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх зорилготойгоор тодорхой хүрээнд, тодорхой үе шаттайгаар хэрэгжих юм.

Хөтөлбөр эхний шатанд буюу 2026 - 2027 оны хичээлийн жилд аймгийн төвийн Эрдэнэмандал, Гэгээн сумади сургуульд хэрэгжих бол ирэх хичээлийн жилд аймгийн төв болон сумдаас 10 сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд хэрэгжих юм.

Энэ үеэр Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн хөтөлбөрийн менежер Ё.Нямдаваа, Хүүхэд хамгааллын төслийн зохицуулагч Б.Цэрэнханд нар ESEL хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагаа, хамтын ажиллагааны талаар тус тус танилцуулав.

Нээлтийн семинарт Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор сумын ЗДТГ, Боловсролын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар төрийн байгууллагын удирдлага менежерүүд, багш сурагчдын төлөөлөл, аймгийн ХАҮТ, бизнесийн байгууллага, иргэний нийгэм, Хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Ийнхүү Баянхонгор аймагт шинэ зууны хүүхэд, залууст нэн хэрэгцээтэй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох үйл ажиллагааны эхлэл тавигдаж байна.

21/09/2026

Баянхонгор аймагт ESEL хөтөлбөрийн багш/зөвлөх бэлтгэх сургалт эхэллээ

21/09/2026
https://www.facebook.com/share/p/1DUGaL1pRd/
21/09/2026

https://www.facebook.com/share/p/1DUGaL1pRd/

Баянхонгор аймгийн хувийн хэвшлийн Төгс Алгоритм сургууль Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх ESEL хөтөлбөрийг өөрийн зардлаар сургуульдаа хэрэгжүүлэхээр Хүүхдийг Ивээх Сантай гэрээ байгууллаа.
Төгс Алгоритм сургууль

📌Баянхонгор аймгийн Боловсролын газраас аймгийн хэмжээний Ерөнхий боловсролын сургууль болон Сургуулийн өмнөх боловсролы...
21/09/2026

📌Баянхонгор аймгийн Боловсролын газраас аймгийн хэмжээний Ерөнхий боловсролын сургууль болон Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах албан тушаалтан, багш нарын сэтгэл зүйн байдал, тулгарч буй зарим бэрхшээлийг тодорхойлох суурь судалгааг цахимаар авч байна.

✅Та бүхэн доорх холбоосоор нэвтэрч, өөрийн албан тушаал, байгууллагын ангилалд тохирох асуулгыг нийт 3 хоногийн хугацаанд бөглөж дуусгана уу. Судалгаа нь (нэргүй) хэлбэрээр явагдах бөгөөд мэдээллийн нууцлалыг чанд хадгалах болно.

*Жич: Хэрвээ та бүхэн боломжтой бол компьютероор нэвтэрч судалгаандаа хамрагдвал асуултаа уншихад илүү хялбар шүү 😊

📌 СУДАЛГААНЫ ХОЛБООСУУД (Google form link):
ЕБС ба СӨББ-ын Удирдах албан тушаалтнуудад зориулсан асуулга:

👉 https://forms.gle/vM2CNXX3bVsTFjWQ6

Ерөнхий боловсролын сургуулийн (ЕБС) Багш нарт зориулсан асуулга:

👉 https://forms.gle/G8AJe4vq7LRqzSia7

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын (СӨББ/Цэцэрлэг) Багш нарт зориулсан асуулга:

👉 https://forms.gle/zYNd9oKVWL3d8rfJ7

20/09/2026

Address

Bayankhongor
Bayanhongor

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянхонгор аймгийн Боловсролын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Баянхонгор аймгийн Боловсролын газар:

Shortcuts

Share