01/02/2025
МУУ ЗУРШИЛ...
Хүмүүн бидний муу зуршил бол аливаа юмсыг байхгүйд нь үнэлэх явдал юм...
Мөнгөгүй байх үедээ мөнгийг бид үнэлнэ...
Үхэж байхдаа бид цаг хугацааг үнэлнэ...
Алдахаараа бид гэр бүлээ үнэлнэ...
Халуун байхад хүйтнийг, хүйтэн байхад халууныг...
Хүчтэй цохилт авах хүртлээ амьдралыг бид хойш тавьсаар явна...
Гарах гарцгүй шоронд байгаа мэт өнөөдөрт зовохдоо бид өнгөрснийхөө дурсамжинд амьдарч, очих ч юм уу үгүй ч юм уу бүү мэд ирээдүйг санааширч сууна...
Нялх хүүхдүүдийн талаар бид гомдоллоно, том болохоор нь буцаад хүүхэд болоосой гэж хүснэ...
Эцэг эхтэйгээ бид маргана, үхэхээр нь ганц удаа боловч тэврэх юмсан гэж гуниглана...
Дутуу бүхэндээ бид гомдоллоно, үлдсэн зүйлээ таалахаа мартаж орхино...
Өчигдөр дууссан, ирээдүй тодорхойгүй...
Энд, одоо амьдрах хувилбар л бидэнд үлдсэн, чадах бүхнээ тариалж сайн ургац авна гэж найдахаас өөр аргагүй...
ХАЙРТАЙ ШҮҮ гэж хэлэхээ яагаад хойшлуулаад байгаа юм?
Юу хүссэнийхээ төлөө яагаад өнөөдөр тэмцэхгүй байгаа юм?
Инээмсэглэл, тэврэлт, үнсэлтээ яагаад харамлаад байгаа юм?
Уучлал яагаад гуйхгүй байгаа юм?
Дуусах хүртэл нь цаг хугацааг дуусахгүй юм шиг бид аашилна...
Алдах хүртлээ ямар нэгэн зүйлийг бид алдахгүй юм шиг санана...
Үхэх хүртлээ үхэхгүй юм шиг аяглана...
Нар гарч байгаа дээр нь яагаад бид түүнийг таалахгүй байгаа юм?
Бороо орох үед яагаад бид норохгүй байгаа юм?
Аз жаргалтай үедээ бид яагаад инээхгүй, зовсон үедээ бид яагаад уйлахгүй байгаа юм?
Үхэж байна гэдгээ мэдээд амьдарч эхлэх гэж бүү хүлээ...
Амьдрал бол ЭНД бас ОДОО...
Бусад нь зүгээр л төсөөлөл...copy