Нийслэлийн Ерөнхий Боловсролын 111-дүгээр сургууль

  • Home
  • Mongolia
  • Bayandzürh
  • Нийслэлийн Ерөнхий Боловсролын 111-дүгээр сургууль

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 111-дүгээр сургууль Манай сургуулийн фэйсбүүкт тавтай морилно уу
우리 학교 ? 2000онд байгуулагдсан Бага дунд Ахлах бүлэгтэй 1640 гаруй сурагч 86 багш ажилтантай

01/10/2026
Ахмад багш, ажилчдадаа Ахмадын баярын мэнд хүргэе!Эрдэм боловсролын их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, олон үеийн шавь...
01/10/2026

Ахмад багш, ажилчдадаа Ахмадын баярын мэнд хүргэе!

Эрдэм боловсролын их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, олон үеийн шавь нарынхаа замыг гэрэлтүүлсэн эрхэм ахмадууд Та бүхэндээ талархал дэвшүүлье.

Та бүхний туршлага нь бидний түшиг, сургаал нь бидний чиглүүлэгч, бүтээл нь бидний бахархал юм.

Эрүүл энх, аз жаргалтай, үр хүүхэд, ач зээ нарынхаа хайр хүндэтгэлд умбаж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Ахмадын баярын мэнд хүргэе! 🌷

🏊‍♀️🏆 БАХАРХАЛТ СУРАГЧ А.СИЙЛЭНДЭЭ БАЯР ХҮРГЭЕ! 🎉Нийслэлийн ерөнхий боловсролын 111 дүгээр сургуулийн 7А ангийн сурагч А...
15/09/2026

🏊‍♀️🏆 БАХАРХАЛТ СУРАГЧ А.СИЙЛЭНДЭЭ БАЯР ХҮРГЭЕ! 🎉

Нийслэлийн ерөнхий боловсролын 111 дүгээр сургуулийн 7А ангийн сурагч А.Сийлэн нь “Хангарид клубын нэрэмжит усан сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцож,

🥇 2 алт
🥈 1 мөнгө
🥉 3 хүрэл медаль хүртлээ. 👏👏👏

Цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилтыг хүсэн ерөөе! 🇲🇳🏊‍♀️✨

#111дүгээрСургууль #БахархалтСурагч #УсанСэлэлт #Амжилт

🏫 “ГЭР БҮЛ – БАГШ – ХАМТЫН ОРОЛЦОО” ТӨСӨЛ МАНАЙ СУРГУУЛЬД ХЭРЭГЖИНЭМанай сургуульд “Гэр бүл – Багш – Хамтын оролцоо” бол...
15/09/2026

🏫 “ГЭР БҮЛ – БАГШ – ХАМТЫН ОРОЛЦОО” ТӨСӨЛ МАНАЙ СУРГУУЛЬД ХЭРЭГЖИНЭ

Манай сургуульд “Гэр бүл – Багш – Хамтын оролцоо” боловсролын төсөл хэрэгжиж эхэлнэ. 🤝

Төслийн хүрээнд хүүхэд бүрийн аюулгүй, аз жаргалтай орчин, хөгжил, суралцахуйг дэмжих, эцэг эх, багш, сургуулийн хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулна.

🌱 Хүүхэд бүрийн төлөө хамтдаа!

#ГэрБүлБагшХамтынОролцоо #ХүүхэдБүрийнТөлөө #111дүгээрСургууль

🥉🇲🇳 ДЭЛХИЙН АВАРГЫН ДЭВЖЭЭНЭЭС ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ! 🇲🇳🥉7Б ангийн сурагч Б.Батзолбоо нь Япон улсын Токио хотноо зохион байгу...
07/09/2026

🥉🇲🇳 ДЭЛХИЙН АВАРГЫН ДЭВЖЭЭНЭЭС ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ! 🇲🇳🥉

7Б ангийн сурагч Б.Батзолбоо нь Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах “SJJIF World Jiu-Jitsu Championship 2026” тэмцээнд амжилттай оролцож,

🔶 NO GI төрөлд 🥉 ХҮРЭЛ МЕДАЛЬ
🔷 GI төрөлд 🥉 ХҮРЭЛ МЕДАЛЬ
хүртэж, дэлхийн аваргын тэмцээнээс хос хүрэл медалийн эзэн боллоо. 🏆👏

Дэлхийн дэвжээнд ур чадвар, хичээл зүтгэлээ сорин, эх орон, сургууль, анги хамт олныхоо нэрийг өндөрт өргөсөн Б.Батзолбоодоо халуун баяр хүргэе! 🇲🇳❤️

🎉 Нийслэлийн ерөнхий боловсролын  111 дүгаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион ба...
01/09/2026

🎉 Нийслэлийн ерөнхий боловсролын 111 дүгаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.

Шинэ хичээлийн жилийн гараагаа эрдэм мэдлэг, инээд хөөр, баяр баяслаар дүүрэн эхлүүлсэн нийт багш, ажилтан, албан хаагчид болон эрхэм сурагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. ✨
🎉 Шинэ хичээлийн жилийн мэнд хүргэе! 📚✨

🎓📚 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ 🎉Эрдэм номын их өргөөнийхөө үүдийг нээж, шинэ мэдлэг, шинэ мөр...
31/08/2026

🎓📚 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ 🎉

Эрдэм номын их өргөөнийхөө үүдийг нээж, шинэ мэдлэг, шинэ мөрөөдөл, шинэ амжилтын зүг хамтдаа тэмүүлэх энэ сайхан өдрийн мэндийг нийт сурагчид, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ өргөн дэвшүүлье. 🌟

Шинэ хичээлийн жил та бүхний эрдмийн их аянд амжилт бүтээл, аз жаргал, баяр бахдал авчирч, сурагч бүрийн мэдлэгийн зам гэрэлтэй, багш бүрийн үйлс өөдрөг, эцэг эх бүрийн итгэл сэтгэл дүүрэн байх болтугай. 📚

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 111 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Э. ГАЛХҮҮ

📚 НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 111 ДҮГЭЭР СУРГУУЛЬ🎒 1 дүгээр ангид элсэх бяцхан сурагчид болон эрхэм эцэг эхчүүдийн ан...
30/08/2026

📚 НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 111 ДҮГЭЭР СУРГУУЛЬ

🎒 1 дүгээр ангид элсэх бяцхан сурагчид болон эрхэм эцэг эхчүүдийн анхааралд!

111 дүгээр сургуулийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын бэлтгэх хэрэгслийн жагсаалт болон хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцана уу. 👇

📌 Элсэлтийн анги хуваарилалт:
8 дугаар сарын 31-ний орой 18:00 цагт

🔔 Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа:
9 дүгээр сарын 1-нд 08:30 цагт

🌟 111 дүгээр сургуулийн бяцхан сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье! 💙📖🎓

Нийслэлийн ерөнхий боловсролын 111 дүгээр сургууль нь сурагчдын байгалийн ухаан, инженер технологийн чиглэлийн сонирхол,...
25/08/2026

Нийслэлийн ерөнхий боловсролын 111 дүгээр сургууль нь сурагчдын байгалийн ухаан, инженер технологийн чиглэлийн сонирхол, практик ур чадварыг хөгжүүлэх зорилгоор Шинэ монгол технологийн коллежтой хамтын ажиллагааг эхлүүллээ. 🙌

Энэхүү хамтын ажиллагаагаар багш, сурагчдын хөгжил, туршлага солилцоо болон боловсролын байгууллагуудын уялдаа холбоог дэмжин ажиллах болно.

🌱 Сурагчдын ирээдүйн хөгжилд хамтдаа!

28/07/2026

Address

Mongolia Ulaanbaatar Bayanzurkh Duureg 25th Khoroo
Bayandzürh
15160

Opening Hours

Monday 08:00 - 19:00
Tuesday 08:00 - 19:30
Wednesday 08:00 - 19:00
Thursday 08:00 - 19:00
Friday 08:00 - 19:00

Telephone

+97611459464

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн Ерөнхий Боловсролын 111-дүгээр сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Нийслэлийн Ерөнхий Боловсролын 111-дүгээр сургууль:

Shortcuts

Share

Category