05/06/2026
Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сан
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сан, Education, Өлгий сум, Баян-Өлгий аймаг, Монгол улс, Bayan-Ulegey.
05/06/2026
03/06/2026
“ӨСВӨР УНШИГЧ – 2026”
НОМ УНШИХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Нэг. Ерөнхий мэдээлэл
1.1. Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сангийн дэргэдэх Уншигчдын клуб нь өсвөр үеийнхний ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, унших чадварыг хөгжүүлэх, мэдлэгийн хүрээг тэлэх зорилгоор “Өсвөр уншигч – 2026” ном унших уралдааныг зохион байгуулна.
Хоёр. Уралдааны зорилго
Сурагчдын ном унших сонирхлыг нэмэгдүүлэх;
Унших чадвар, ойлгох чадварыг хөгжүүлэх;
Оюуны болон ёс суртахууны үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх;
Идэвхтэй, авьяаслаг уншигчдыг тодруулах, номтой нөхөрлүүлэх
Гурав. Зохион байгуулагч
Зохион байгуулагч: Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сангийн дэргэдэх Уншигчдын клуб.
Дөрөв. Шалгаруулалт
Хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр
Байршил: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЕБ-ын 3 дугаар сургууль
Тав. Хамрах хүрээ
Аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн 8–12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой.
Зургаа. Бүртгэл
Бүртгэлийн хугацаа: 2026.06.03 – 2026.06.18-ны өдөр хүртэл
Уншигчид цахимаар болон биечлэн ирж бүртгүүлэх боломжтой. (Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын санд)
Бүртгэлийн хураамж: 5000 төгрөг ба бүртгүүлсэн бүх оролцогчдод цахим ном (PDF хэлбэрээр) илгээгдэнэ.
Долоо. Уралдааны нөхцөл
Оролцогчид өгөгдсөн цахим номыг бүрэн уншсан байх шаардлагатай;
Уралдааны өдөр тухайн номын агуулгаар тест авна;
Асуултууд нь номын үйл явдал, агуулга, дүрүүд болон гол санаанд тулгуурлана;
Оролцогчид тогтоосон хугацаанд тест бөглөнө.
Найм. Шагнал, урамшуулал
Шилдэг оролцогчдыг өргөмжлөл болон үнэ бүхий зүйлсээр шагнана.
I байр - Өргөмжлөл болон үнэ бүхий зүйл
II байр- Өргөмжлөл болон үнэ бүхий зүйл
III байр- Өргөмжлөл болон үнэ бүхий зүйл
Өгөгдсөн ном
Гулливерийн аялал Жонатан Свифт
Талантыңды таны! Каниязов Шразаддин
Бүртгүүлэх холбоос
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdiGbnSqHwyFweoXYfsD96uJCpqO03Slf3eU1aRBuRAjgrHwA/viewform
Холбоо барих утас: 94785000, 94926830
01/06/2026
📚🌸 Эрхэм хүндэт уншигч хүүхдүүд, эцэг эхчүүд та бүхэндээ Эх үрсийн баярын мэнд хүргэе! 🌸📚
Б.Ахтаны нэрэмжит төв номын сангийн хамт олноос бяцхан уншигчид, гэр бүл, эцэг эхчүүддээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Хүүхэд бүр инээд хөөрөөр дүүрэн, эрүүл энх өсөн торниж, номтой нөхөрлөж, мэдлэгийн гэрэлд тэмүүлэн аз жаргалтай байх болтугай.
Хүүхэд бүрийн мөрөөдөл биелж, гэр бүл бүрт аз жаргал, инээд баясал бялхаж байхыг хүсэн ерөөе!
24/05/2026
22/05/2026
39 дэх удаагийн “Номын баяр”-ыг тохиолдуулан аймгийн зохиолч, яруу найрагчдын уран бүтээлийг уншигчдад таниулах, уншигч олонд уран зохиолоор бахархах сэтгэл төрүүлэх, бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг, соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд МУСТА, жүжигчин, яруу найрагч Хасиханы Нурлантай “Уншигчдын уулзалт” амжилттай болж өнгөрлөө.
Уулзалтын үеэр зохиолч өөрийн уран бүтээлийн дээжээс уншиж, уран зохиол, яруу найрагт хөл тавьсан замнал, уран бүтээлийн онцлог, амьдралын туршлагаасаа уншигчидтай халуун дотно яриа өрнүүлэв. Мөн оролцогчид сонирхсон асуултаа асууж, яруу найрагчтай дурсгалын зураг татуулан, ном бүтээлийн дээжээс гардан авлаа.
Тус арга хэмжээ нь хүүхэд, залуусын ном унших идэвхийг нэмэгдүүлэх, орон нутгийн зохиолч, уран бүтээлчдийн бүтээлийг сурталчлан таниулах, уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
22/05/2026
🌱 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд байгаль эхээ хайрлан хамгаалах үйлсэд нэгдэн, Аймгийн төв номын сангийн ажилтан, албан хаагчид хуваарьт газарт мод тарилаа.
🌿 Нэг хүн – нэг мод,
🌳 Нэг байгууллага – нэг төгөл.
Бидний өнөөдрийн тарьсан мод ирээдүйн ногоон орчны эхлэл юм.
✅ Хаврын мод тарилтандаа идэвхтэй оролцож, эх дэлхийгээ хайрлан хамгаалж, ногоон ирээдүйг хамтдаа бүтээцгээе. ☘️💚
18/05/2026
НҮСИВИЙН ЕРБАХЫТ “ТАҒДЫР ТІЗГІНІ”
Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Нүсивийн Ербахыт-ын 60 насны ойг тохиолдуулан шинээр хэвлэгдэн гарсан “Тағдыр тізгіні” сэдэвт шинэ номын дээжийг аймгийн төв болон хөдөө сумдын соёлын төвийн номын сангуудад хандивлалаа.
Тус ном нь зохиогчийн олон жилийн уран бүтээл, амьдралын үзэл бодол, хүмүүний хувь заяа, цаг үеийн өнгө төрхийг уран яруу хэлээр өгүүлсэн үнэ цэнтэй бүтээл болжээ. Энэхүү ном хандивлах үйл ажиллагаа нь орон нутгийн уншигчдад шинэ бүтээлийг хүргэх, хүүхэд залуусын унших соёлыг дэмжих, номын сангийн сан хөмрөгийг баяжуулахад чухал хувь нэмэр боллоо.
Аймгийн төв номын сангийн хамт олон болон нийт уншигчдын зүгээс зохиолчид талархал илэрхийлэн, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсэн ерөөе!!
ЕРБАХЫТ НҮСІПҰЛЫ “ТАҒДЫР ТІЗГІНІ” /Повестер мен әңгімелер/
Биыл 60 жасқа толған мерейтойын атап өтіп отырған Қазақстан Жазушылар Одағының мүшесі, аймағымыз әдебиетінің көрнекті өкілдерінің бірі Ербақыт Нүсіпұлының бұдан бұрын «Беймаза түн», «Көп күткен көктем еді», «Кімді кінәларсың» атты повестер мен әңгімелер жинақтары Улаанбаатар және Алматы қалаларында басылып шығып, оқырмандарға жол тартқан еді. Жазушы бұл жолы мерейтойына орай повестер мен әңгімелерден тұратын «Тағдыр тізгіні» атты төртінші кітабын ұсынып отыр. Күнделікті тұрмыста кездесіп отыратын түйткілді мәселелер көркем шығарманың арқауына айналып, оқырмандарын ойлануға шақырады. Шығармаларының тілі жеңіл, бояуы қанық.
39 дэх удаагийн "НОМЫН БАЯР" 📚
15/05/2026
39 ДЭХ УДААГИЙН ХАВРЫН НОМЫН БАЯР “ИЛҮҮ ИХ УНШЪЯ – ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ”
Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” арга хэмжээг улс орон даяар өргөн цар хүрээтэй зохион байгуулан тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Илүү их уншъя – Эх дэлхийгээ хайрлая” уриан дор зохион байгуулагдсан 39 дэх удаагийн хаврын номын баярын хүрээнд иргэд, уншигчид, хүүхэд багачууд, залуучуудын ном унших идэвхийг нэмэгдүүлэх, бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлан түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээнүүдийг Б.Ахтаны нэрэмжит аймгийн төв номын сангаас амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээний үеэр номын үзэсгэлэн худалдаа, зохиолч уншигчдын уулзалт, уран уншлага, танин мэдэхүйн тэмцээн уралдаан, хүүхэд багачуудын дунд үлгэрийн дүрийн үзүүлбэр, үндэсний бичиг үсгийг сурталчлах өдөрлөг, хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх соёл, боловсролын ажлууд өргөн хүрээнд зохион байгуулагдаж, уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан юм.
Мөн номын баярт төрийн болон төрийн бус байгууллага, боловсролын байгууллагууд, уншигчид, иргэд идэвхтэй оролцож, ном эрдмийг эрхэмлэн дээдлэх, эх хэл, үндэсний бичиг соёлоо өвлүүлэн хөгжүүлэх үйлсэд нэгдлээ.
Aймгийн Сонгуулийн хороо, номын сантай хамтран “Номын баяр”-т оролцож “Сонгогчийн өдөрлөг” зохион байгуулав.
Аймгийн төв номын санд “Сонгогчийн булан” ажиллаж байгаа ба ахлах ангийн сурагчид, оюутнууд номын сангаас сонгуулийн боловсрол, сонгуулийн эрх зүйн мэдээ мэдээлэл авах боломжтой.
2026 оны “ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ-НАСАНД ХҮРЭГЧ”-ээр
1. Өлгий сумын өндөр настан Нүкений Алданыш
2. Алтай сумын ЕБС-ийн физик, мэдээлэл зүйн багш Жанимханы Мергалым
“ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ-НАЦАГДОРЖИЙН ТЭМДЭГТЭН”-ээр
1. Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 10 “А” ангийн сурагч Нурболатын Дамел
2. “Дарын" цогцолбор сургуулийн 5-р ангийн сурагч Нурсултаны Нартай
3. Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 5”Е” ангийн сурагч Аманбекийн Лайлим
4. Ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн 3”Б” ангийн сурагч Серикжаны Ерхасым
“ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ-АНГИ ХАМТ ОЛОН”-оор
Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн А.Аххайын багштай 2 “А” анги хамт олон тус тус шалгарлаа. Мөн номын баярыг тохиолдуулан зохион явуулсан бусад ураладаан тэмцээнүүдэд амжилттай оролцож байр эзэлсэн уншигчдын шагналыг гардуулан баяр хүргэлээ.
39 дэх удаагийн хаврын номын баярыг амжилттай зохион байгуулах үйлсэд идэвх санаачилгатай оролцож, номын соёл, уншлагын боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан номын садан нийт байгууллага, хамт олон, багш сурган хүмүүжүүлэгчид, зохиолч, яруу найрагчид, сурагч хүүхдүүд, эцэг эхчүүд, уншигчид, уншигчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хамтран ажилласан: Өлгий сумын Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн Номын санч Д.Жулдыз,
Өлгий сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн. Номын санч М.Гүлсайра, Өлгий сумын Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн Х.Анар багш, З.Алтынгүл багш, Өлгий сумын Ерөнхий боловсролын 7 дүгээр сургуулийн Н.Бейбитгүл багш нарт ТАЛАРХАЛ илэрхийлье!
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Өлгий сум, Баян-Өлгий аймаг, Монгол улс
Bayan-Ulegey
Opening Hours
| Monday | 08:00 - 17:00 |
| Tuesday | 08:00 - 17:00 |
| Wednesday | 08:00 - 17:00 |
| Thursday | 08:00 - 17:00 |
| Friday | 08:00 - 17:00 |