Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сан

Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сан

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сан, Education, Өлгий сум, Баян-Өлгий аймаг, Монгол улс, Bayan-Ulegey.

01/07/2025

Монголын номын сангуудын XVI спортын их наадмын нээлтийн үйл ажиллагаанаас

30/06/2025

МОНГОЛЫН НОМЫН САНЧДЫН СПОРТЫН XVI ИХ НААДАМ /3х3 сагсан бөмбөг/

Photos from Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сан's post 29/06/2025

МОНГОЛЫН НОМЫН САНГУУДЫН XVI СПОРТЫН ИХ НААДАМ

Монголын номын сангуудын XVI дахь удаагийн спортын их наадам спортын 4 төрлөөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод 2025 оны 06 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдав.

Энэхүү тэмцээнийг Монголын номын сангуудын консерциум, Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит аймгийн төв номын сан хамтран зохион байгуулсан ба Улаанбаатар хотоос Монголын Улсын Үндэсний номын сан, Монголын номын сангуудын консерциум, Үндэсний Батлан хамгаалах Их сургуулийн номын сан, Дотоод хэргийн Их сургуулийн номын сан болон аймаг орон нутгаас Өмнөговь, Орхон, Баянхонгор, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, зэрэг аймгуудын номын сангуудын номын санч, ажилтанууд хурд, хүчээ сорин оролцов.

Үүнд:
Ширээний теннис /эрэгтэй/
1-р байр Д.Таванцэрэг - Ховд аймаг
2-р байр Б.Бат-Эрдэнэ - Монголын Улсын Үндэсний номын сан
3-р байр О.Батзориг – Өмнөговь аймаг

Ширээний теннис /эмэгтэй/
1-р байр Б.Цэвэгмид – Завхан аймаг
2-р байр А.Инжу – Баян-Өлгий аймаг
3-р байр Б.Цогжаргал - Үндэсний Батлан хамгаалах Их сургуулийн номын сан

Дартс /багийн төрөл/
1-р байр Ц.Батзориг ахлагчтай - Дотоод хэргийн Их сургуулийн номын сан
2-р байр Ж.Орилболд ахлагчтай – Баянхонгор аймаг
3-р байр Б.Батжаргал ахлагчтай - Өмнөговь аймаг

3х3 Сагсан бөмбөг /эмэгтэй/
1-р байр С.Мөнхшүр ахлагчтай - Үндэсний Батлан хамгаалах Их сургуулийн номын сан
2-р байр Үүрийнтуяа ахлагчтай - Дотоод хэргийн Их сургуулийн номын сан
3-р байр А.Айгерим ахлагчтай – Баян-Өлгий аймаг

1-р байр Я.Эрхэмбаяр ахлагчтай - Үндэсний Батлан хамгаалах Их сургуулийн номын сан
2-р байр Ч.Мөнх-Эрдэнэ ахлагчтай - Монголын номын сангуудын консерциум
3-р байр Б.Бат-Эрдэнэ ахлагчтай - Монголын Улсын Үндэсний номын сан

Волейбол /эмэгтэй/
1-р байр Г.Дэлгэрцэцэг ахлагчтай –Завхан аймаг
2-р байр Д.Баттогоо ахлагчтай - Дотоод хэргийн Их сургуулийн номын сан
3-р байр Б.Түвшинчимэг ахлагчтай – Баянхонгор аймаг

Волейбол /холимог/
1-р байр О.Батзориг ахлагчтай – Өмнөговь аймаг
2-р байр Д.Алтынгүл ахлагчтай – Баян-Өлгий аймаг
3-р байр С.Мөнхшүр ахлагчтай - Үндэсний Батлан хамгаалах Их сургуулийн номын сангийн баг тамирчид тус тус байр эзэллээ.

Багийн нийлбэр оноогоор Үндэсний Батлан хамгаалах Их сургуулийн номын сангийн баг тамирчид тэргүүлэн ШИЛЖИН ЯВАХ ЦОМ, ТУГИЙГ хүлээн авч, Монголын номын сангуудын XVII спортын их наадамыг зохион байгуулахаар боллоо.

Монголын номын сангуудын консерциум-аас уламжлал болгон олгодог “ТЭГШ ТОГЛОГЧ” шагналыг Ховд аймгийн номын сангийн номын санч Д.Энхжаргал хүртлээ.

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэж, тэмцээнийг өргөн хүрээтэй зохион явуулахад дэмжлэг үзүүлсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын номын сангуудын концерциум, аймгийн Соёл, урлаг, залуучуудын газар, Биеийн тамир, спортын газар болон Б.Ахтаны нэрэмжит аймгийн төв номын сангийн хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийлье!!

Photos from Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сан's post 27/06/2025

Монголын номын сангуудын XVI спортын их наадамын нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Е.Зангар, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга З.Жолаушыбай, аймгийн СУАЖЗГ-ын дарга К.Бекжан болон зочид төлөөлөгчид оролцлоо.

Тэмцээн амжилттай явагдаж Сагсан бөмбөг 3х3, ширээний теннис болон дартсын төрлүүдээр шилдэгүүд шалгарсан бол маргааш буюу 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Волейбол /эмэгтэй/, Волейбол /холимог/ төрлүүдээр үргэлжилнэ.

Зургийг: Орхон аймгийн номын сангийн дарга Д.Цэнд-Аюуш

26/06/2025

МОНГОЛЫН НОМЫН САНГУУДЫН СПОРТЫН 16 ДАХЬ ИХ НААДАМ”-ЫН ЭХНИЙ ТОГЛОЛТУУД 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ӨГЛӨӨНИЙ 08:00 ЦАГААС О.БАХЫТЫН НЭРЭМЖИТ СПОРТ ЦОГЦОЛБОРТ ЭХЭЛНЭ.

17/06/2025

#ТАЛАРХАЛ
НУРДАНЕСКА ХХК-д #БАЯРЛАЛААА

Баян-Өлгий аймагт анх удаагаа зохион байгуулагдах гэж буй Монголын номын санчдын XVI спортын их наадам-д НУРДАНЕСКА ХХК 1.000.000 төгрөгийн хандив өргөсөнд баярлалаа.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай

Б.АХТАНЫ НЭРЭМЖИТ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН

Photos from Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сан's post 21/05/2025

УНШИГЧДЫН УУЛЗАЛТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, "Үдэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье” уриатайгаар зохион явагдаж буй 37 дахь удаагийн хаврын "Номын Баяр" арга хэмжээний хүрээнд ном унших соёлыг дэлгэрүүлэх, хүүхэд залуус болон олон нийтэд ном унших дуртай байх хандлагыг төлөвшүүлэх зорилгоор олон талын үйл ажиллагаа зохион байгуулан ажилласан.
Энэхүү үйл ажиллагааны нэг өнөөдөр нь доктор, профессор Уликпаны Бекеттэй уншигчдын уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтын зорилго нь: Биологийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй нийт уншигчдыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, хамтран санал солилцох, Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Уликпаны Бекетийн эрдэм шинжилгээний ажил, уран бүтээлийг уншигчдад таниулах, түгээн дэлгэрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах юм.

Уулзалтанд аймгийн зохиолч яруу найрагчид, номын сангийн уншигчид, доктор, профессор У.Бекет-ийн гэр бүл оролцлоо. Тус уулзалт нь уншигчдын оролцоог нэмэгдүүлэх, биологийн шинжлэх ухааны чиглэлээр суралцахаар төлөвлөж буй нийт уншигчдыг судалгаа шинжилгээний ажилд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.

19/05/2025

ҮНДЭСНИЙ БИЧГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Зорилго: “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”, Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг, Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр III”-ийн хүрээнд монгол бичиг сурч судлах, түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн идэвхийг нэмэгдүүлэхэд оршино.
Хамрах хүрээ:Төрийн байгууллагуудын албан хаагч нар
Зохион байгуулалт:Байгууллага бүр баг бүрдүүлж орно. Нэг баг 4 хүний бүрэлдэхүүнтэй байна. (Монгол хэл уран зохиолын багш оролцохгүй.)
Тэмцээний төрөл:
Монгол бичгээр хурдан уншигч (багийн 1 гишүүн)
Кирилл бичгээс монгол бичигт хөрвүүлэх (багаараа)
Галигласан эхийг монгол бичгээр бичих (багаараа)
Үндэсний бичгийн цахим хэрэглээний шалгалт(тестээр)
Шагнал:1-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал
Хугацаа: 2025 оны 5-р сарын 22-ны өдрийн 13:00 цагт
Хаана: Аймгийн нийтийн номын санд
Холбоо барих утас: 99174052, 94587770

17/05/2025

37 дахь НОМЫН БАЯР 📚🎉

Want your school to be the top-listed School/college in Bayan-Ulegey?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Өлгий сум, Баян-Өлгий аймаг, Монгол улс
Bayan-Ulegey

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00