03/04/2023
ДЭЛХИЙН ОДОН СУДЛАЛЫН САРЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.
Фото: 2023 April . Сараны календарь. Болгооно буйза 🌑🌒🌓🌔🌕🌖🌗🌘🌙🌚🌛🌜🌝
1.Монгол одон зурхайн ухааныг ШУ-ы онол ба эртний арга ухаантай уялдуулан судлах сургалт
2.Бийрийн Монгол уран бичлэг, хийн дасгал, бясалгал
Таван дагинасын орон
03/04/2023
ДЭЛХИЙН ОДОН СУДЛАЛЫН САРЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.
Фото: 2023 April . Сараны календарь. Болгооно буйза 🌑🌒🌓🌔🌕🌖🌗🌘🌙🌚🌛🌜🌝
23/02/2023
2023 оны 2-р сарын 24. Баасан гараг.
Билгийн тооллын Харагчин Туулай жилийн 2 сарын шинийн 5.
Шийдэм одтой Харагчин Үхэр өдөр.
8 ес эхэлсэн 2 дугаар өдөр.
Үс засуулбал: Эд мал арвидана.
Барилдлага: Үл тохирох.
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй.
Суудал: Шороо.
Тухайн өдөр Тахиа, Могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба Бич, Туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй.
Энэ өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.
Байшингийн суурь талбих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь Бич, Туулай, Могой, Барс, Нохой, Гахай болой.
БУЯН БОЛТУГАЙ ❤️🙏❤️
Бэлтгэсэн: Зурхай судлаач Мишигийн Даваахүү. СөБг нутаг. 06: 51 мин.
21/02/2023
Аргын тооллын 2023 оны 2-р сарын 22. Буд гараг.
Билгийн тооллын Харагчин Туулай жилийн 2 сарын ШИНИЙН ГУРВАН.
Могой хүлэгч одтой Цагаагчин Гахай өдөр.
7 есийн 9 дүгээр өдөр.
Үс засуулбал: Хэл ам хэрүүл тэмцэл ирнэ.
Барилдлага: Рашаан.
Шүтэн барилдлага: Тийн мэдэхгүй.
Суудал: Хий.
Тухайн өдөр Хонь, Туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба Могой, Морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй.
Энэ өдөр худалдаа арилжаа хийх, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйл эхлэх,сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь Үхэр, Луу, Морь, Хонь, Нохой, Гахай болой.
Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
БУЯН БОЛТУГАЙ❤️🙏❤️
Бэлтгэсэн: Зурхай судлаач Мишигийн Даваахүү. 07: 28 мин. УБ хотноо.
18/02/2023
Аргын тооллын 2023 оны 2-р сарын 19.
Билгийн тооллын Харагчин Туулай жилийн 1 сарын хууч 29.
Тоонот одтой Шар Бичин өдөр.
7 есийн 6 дугаар өдөр.
ХУР УСНЫ ЦАГ БОЛОХ УЛИРАЛ 6: 24 минутад эхлэнэ.
Үс засуулбал: Сүлд тэнэж одно.
Барилдлага: Үхэхүй.
Шүтэн барилдлага: Сансар.
Суудал; Ус.
Тухайн өдөр Хулгана, Луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Энэ өдөр элдэв үйлд хянамгай хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хараал жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөлгөө хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь Хулгана, Үхэр, Луу, Могой, Хонь, Нохой болой.
Хол газар яваар одогсод Зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
БУЯН БОЛТУГАЙ ❤️🙏❤️
Бэлтгэсэн: Зурхай судлаач Мишигийн Даваахүү. 07: 23 мин УБ хотноо.
16/02/2023
Аргын тооллын 2023 оны 2-р сарын 17.
Билгийн тооллын Харагчин Туулай жилийн 1 сарын хууч 27.
Суулга одтой улаан Морь өдөр.
7 есийн 4 дүгээр өдөр.
Үс засуулбал: Өлзийтэй сайн.
Барилдлага: Идэр.
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй.
Суудал: Төмөр.
Тухайн өдөр Нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба Барс, Туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй.
Энэ өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, Лусыг тахих, тангараг талбих, гэр байшингийн суурь талбихад сайн.
Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Хол газар яваар одогсод Баруун урагш мөрөө гаргавал зохистой.
БУЯН БОЛТУГАЙ ❤️🙏❤️
Бэлтгэсэн: Зурхай судлаач Мишигийн Даваахүү. 07: 20 мин. УБ хот.
09/02/2023
Аргын тооллын 2023 оны 2-р сарын 9. Бархасбадь гараг.
Билгийн тооллын Харагчин Туулай жилийн 1 сарын хуучдын 19.
Харцага одтой Шар Нохой өдөр.
6 есийн 5 дугаар өдөр.
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө.
Барилдлага: Хотол чуулган.
Шүтэн барилдлага: Сансар.
Суудал: Төмөр.
Тухайн өдөр Барс, Морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба Үхэр, Луу жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй.
Энэ өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, шинэ ажил үйлс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доордосыг асран өглөг хандив өргөх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь талбихад сайн.
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь Барс, Луу, Могой, Бич, Тахиа, Гахай болой.
Хол газар яваар одогсод Баруун урагш мөрөө гаргавал зохистой.
БУЯН БОЛТУГАЙ ❤️🙏❤️
Бэлтгэсэн: Зурхай судлаач Мишигийн Даваахүү. 08: 17 мин.
06/02/2023
Аргын тооллын 2023 оны 2-р сарын 6. Сумъяа гараг.
Сараны өглөөний амар амгаланг хүргэе 🌞
Билгийн тооллын Харагчин Туулай жилийн 1 сарын 16. ИХ ТЭРГЭЛ БУЮУ УЛААН ТЭРГЭЛ САРАН.
Их Морин одтой Хөхөгчин Хонь өдөр.
6 есийн 2 дугаар өдөр.
Үс засуулбал: Өвчин ирнэ.
Барилдлага: Үхэхүй.
Шүтэн барилдлага: Мунхрахуй.
Суудал: Хий.
Тухайн өдөр Гахай, Туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Энэ өдөр элдэв үйлд хянамгай хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь талбих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь Барс, Туулай, Могой, Бич, Нохой, Гахай болой.
Хол газар яваар одогсод Урагшаа мөрөө гаргавал зохистой.
БУЯН БОЛТУГАЙ ❤️🙏❤️
Бэлтгэсэн: Зурхай судлаач Мишигийн Даваахүү. 08: 20 мин.
05/02/2023
Аргын тооллын 2023 оны 2-р сарын 5. Адъяа гараг.
Нараны өглөөний амар амгаланг хүргэе 🌞
Билгийн тооллын Харагчин Туулай жилийн 1 сарын 15. ТЭРГЭЛ САРАН.
Үнэг одтой Хөх Морь өдөр.
ӨНӨӨДӨР 6 ЕС ЭХЭЛЖ БАЙНА.
Үс засуулбал: Өлзийтэй сайн.
Барилдлага: Үхэхүй.
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй.
Суудал: Мод.
Тухайн өдөр Барс, Нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Энэ өдөр элдэв үйлд хянамгай хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, тангараг талбихад сайн.
Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь Хулгана, Үхэр, Туулай, Морь, Тахиа болой.
Хол газар яваар одогсод Хойшоо мөрөө гаргавал зохистой.
БУЯН БОЛТУГАЙ ❤️🙏❤️
Бэлтгэсэн: Зурхай судлаач Мишигийн Даваахүү. 08: 14 мин.
03/02/2023
ӨНӨӨДӨР ХАВРЫН УУР АМЬСГАЛ ОРЖ БАЙНА.
Аргын тооллын 2023 оны 2-р сарын 4. Санчир гараг.
Билгийн тооллын Харагчин Туулай жилийн 1 сарын дунд 14. Цагаан тэргэл саран.
Найралт эх одтой Харагчин Могой өдөр.
Таван есийн 9 дүгээр өдөр.
УСАН ТУУЛАЙ ЖИЛИЙН ХАВРЫН УУР ОРОХ УЛИРАЛ 10 ЦАГ 33 МИНУТАД ЭХЛЭНЭ.
Үс засуулбал: Эд мал арвидан.
Барилдлага: Түлэх.
Шүтэн барилдлага: Нэр өнгө.
Суудал: Уул.
Тухайн өдөр Үхэр, Тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба Гахай, Хулгана жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй .
Энэ өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.
Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь талбихад муу.
Өдрийн сайн цаг нь Үхэр, Луу, Морь, Хонь, Нохой, Гахай болой.
Хол газар яваар одогсод Баруун урагш мөрөө гаргавал зохистой.
БУЯН БОЛТУГАЙ ❤️🙏❤️
Бэлтгэсэн: Зурхай судлаач Мишигийн Даваахүү. 07: 29 мин.
31/01/2023
Аргын тооллын 2023 оны 1-р сарын 31. Ангараг гараг.
Ангарагийн өглөөний амар амгаланг хүсье 🌞
Билгийн тооллын Харагчин Туулай жилийн 1 сарын шинийн 10.
Чөлөөт эх одтой Шарагчин Үхэр өдөр.
5 есийн 5 дугаар өдөр.
Үс засуулбал: Эрч хүч ихсэнэ.
Барилдлага: Түлэхүй.
Шүтэн барилдлага: Сансар.
Суудал: Шороо.
Тухайн өдөр Могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба Бич, Тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийрүүштэй.
Энэ өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн.
Цөөрөм байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь Барс, Туулай, Могой, Бич, Нохой, Гахай болой.
Хол газар яваар одогсод Баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
БУЯН БОЛТУГАЙ ❤️🙏❤️
Бэлтгэсэн: Зурхай судлаач Мишигийн Даваахүү. 09: 03 мин.
29/01/2023
Аргын тооллын 2023 оны 1-р сарын 30. Сумьяа гараг.
Сараны өглөөний амар амгаланг хүргэе 🌞
Билгийн тооллын Харагчин Туулай жилийн 1 сарын шинийн 9.
Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой Шар Хулгана өдөр.
5 есийн 4 дүгээр өдөр.
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ.
Барилдлага: Үхэхүй.
Шүтэн барилдлага: Авахуй.
Суудал: Гал.
Тухайн өдөр Луу, Бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Энэ өдөр элдэв үйлд хянамгай хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, Лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн.
Улааны үйл, төлгө талбих, морь уралдуулах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь Хулгана, Үхэр, Туулай, Морь, Бич, Тахиа болой.
Хол газар яваар одогсод Зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
БУЯН БОЛТУГАЙ ❤️🙏❤️
Бэлтгэсэн: Зурхай судлаач Мишигийн Даваахүү. 06: 58 мин.
29/01/2023
Аргын тооллын 2023 оны 1-р сарын 29. Адъяа гараг.
Нараны өглөөний амар амгаланг хүргэе.
Билгийн тооллын Харагчин Туулай жилийн 1 сарын шинийн 8.
Гоё хүүхэн одтой Улаагчин Тахиа өдөр.
5 есийн 3 дугаар өдөр.
Барилдлага: Арвидахуй.
Шүтэн барилдлага: Хурицахуй.
Суудал. Хий.
Тухайн өдөр Хонь, Туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Энэ өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил үйлс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах дэлгэрүүлэх үйлийг эхлэх, нялхсын хурим хийх, сум дуганыг сэргээх, огторгуйн үйдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь талбих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь Үхэр, Луу, Морь, Хонь, Нохой, Гахай болой.
Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой.
БУЯН БОЛТУГАЙ ❤️🙏❤️
Бэлтгэсэн: Зурхай судлаач Мишигийн Даваахүү. 07: 02 мин.
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |