Ардын багш ,Хөдөлмөрийн баатар Ч.Авдайн нэрэмжит Баруунтуруун ЕБС

  • Home
  • Mongolia
  • Baruunturuun
  • Ардын багш ,Хөдөлмөрийн баатар Ч.Авдайн нэрэмжит Баруунтуруун ЕБС

Ардын багш ,Хөдөлмөрийн баатар Ч.Авдайн нэрэмжит Баруунтуруун ЕБС Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ардын багш ,Хөдөлмөрийн баатар Ч.Авдайн нэрэмжит Баруунтуруун ЕБС, School, Baruunturuun.

30/06/2026

Ардын багш ,Хөдөлмөрийн баатар Ч.Авдайн нэрэмжит Баруунтуруун ЕБС Элсэлтийн ерөнхий шалгалт 6-р сарын 25-28-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 35 сурагч 85 сонголтоор хамрагдаж, сургуулийн дундаж 512 онооны гүйцэтгэлтэй шалгагдлаа. Физик, Монгол хэл, биологийн хичээл аймаг болон улсын дундажаас дээгүүр оноо авсан буюу Монгол хэлний багш Ц.Ариунаа багшийн бэлтгэсэн шавь Э.Үүрийнцолмон 733 , П.Өнөржаргал 725 оноо , нийгмийн ухаан багш Ү.Нарангарав Багшийн бэлтгэсэн Э.Үүрийнцолмон 710, О.Оюунмөнх 681 оноо 👏👏🫶🏻
Мөн 600 дээш онооны гүйцэтгэлтэй багш, сурагчдадаа баяр хүргэе.👏
⭐️Математикийн хичээлээр Э.Билигмаа 673 оноо, Мөнхзолоо 639 оноо, /бэлтгэсэн багш Н.Балжинням/
⭐️Физикийн хичээлээр Б.Батзориг 623, оноо, Э.Билигмаа 615 оноо / Бэлтгэсэн багш Д.Шинэбаяр/
⭐️ Биологийн хичээлээр Н.Цэцэгдэлгэр 631 оноо , А.Маргад 667, З.Нарансолонго 644, Ц.Сугарбаяр 618
/Бэлтгэсэн багш Ц.Алтансувд/
⭐️ Англи хэлний хичээлээр Э.Билигмаа 625 оноо /бэлтгэсэн багш Л.Энхням/
⭐️ Нийгэм судлалын хичээлээр Б.Анужин 611 Бэлтгэсэн багш Ү.Нарангарав/
⭐️ Монгол хэл хичээлээр Э Үүрцайх 619. Б Анужин 634, О.Оюунмөнх 605
Бэлтгэсэн багш Ц.Ариунаа/
Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн нийт сурагчдадаа болон тэднийг чин сэтгэлээсээ бэлтгэн чиглүүлсэн багш нартаа халуун баяр хүргэе.⭐️👏

МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ ТУХАЙ.       Англи хэлний эрчимжүүлсэн "Band up English summer programm" сургалтын бүх ангийн сурагчдын ...
20/06/2026

МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ ТУХАЙ.

Англи хэлний эрчимжүүлсэн "Band up English summer programm" сургалтын бүх ангийн сурагчдын бүртгэл дүүрч хаагдлаа.
Энэ удаад нэг ангидаа 15-17 хүүхэд хичээллэнэ.

Хичээл 120 минутаар буюу 2 цаг хичээллэнэ.
2-4-р анги 9-11 цагт
5-6-р анги 11:30:13:30
7-9-р анги 14-16 цагийн хооронд дотуур байранд орно.

Хүүхдүүд маань эцэг эх, асран хамгаалагч нартайгаа хичээлийн нээлтэд ирнэ үү.

Жич :
Дараагийн ээлжийн ангийн бүртгэл 08 сард хийгдэж хичээллэнэ.

ЗАРЛАЛ📢 Баруунтуруун сумын ЕБС-ийн зүгээс сурагчдынхаа зуны амралтад зориулан Филиппин багштай "Bandup English" зуны эрч...
20/06/2026

ЗАРЛАЛ
📢 Баруунтуруун сумын ЕБС-ийн зүгээс сурагчдынхаа зуны амралтад зориулан Филиппин багштай "Bandup English" зуны эрчимжүүлсэн сургалтыг албан ёсоор зохион байгуулж байна! Хүүхдийнхээ зуны амралтыг утас, дэлгэцнээс холдуулж, бодит ярианы орчинд англи хэлний дуудлага, ярианы чадварыг нь хөгжүүлэх боломжийг бүү алдаарай. 🚀
🌟 BANDUP ENGLISH ЗУНЫ СУРГАЛТ 2026 🌟
Англи хэлний яриа, уншлага, зөв дуудлагын зуны эрчимжүүлсэн хөтөлбөр
📚 СУРГАЛТЫН ОНЦЛОГ:
• 🌍 Pearson арга зүйд суурилж явагдана.
• 👩🏫 Мэргэжлийн Филиппин багш Eloisah Pillado удирдан явуулна.
• 🗣️ Бодит ярианы орчин (Яриа • Уншлага • Дуудлага • Үгийн сан цогц хөгжүүлэлт).
• ⏰ 20 удаагийн хичээл | Нийт 40 цаг (Зуны эрчимжүүлсэн).
🎯 ХҮҮХДИЙН НАС БА ТҮВШИНД ТОХИРСОН АНГИУД:
👧🧒 3–5-р анги | Анхан шат (Beginner Level)
• Зөв дуудлага, уншлага, үгийн сан, ярианы суурь чадварыг хөгжүүлнэ.
👦👧 6–9-р анги | Дунд шат (Intermediate Level)
• Харилцан яриа, уншиж ойлгох чадвар, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадварыг хөгжүүлнэ.
✨ СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛ & ҮР ДҮН:
✅ Нас, түвшин бүрт тохирсон сургалтын материал
✅ Идэвхтэй харилцаа, гадаад багштай амьд харилцааны орчин
✅ Явцын болон түвшингийн үнэлгээ хийнэ
✅ Сургалт төгсөгчдөд Сертификат олгоно
✔ Англи хэлээр өөрийгөө итгэлтэй илэрхийлж, чөлөөтэй харилцаж сурна
📅 ЭЛСЭЛТИЙН ХУВААРЬ БА ТӨЛБӨР:
• 🗓️ I ээлжийн хугацаа: 6-р сарын 22-ноос 7-р сарын 24 хүртэл
• 🗓️ 7-р сарын элсэлт: Одоо бүртгэж байна! (Суудлын тоо хязгаартай)
• 🗓️ 8-р сарын элсэлт: Шинэ элсэлтийн бүртгэл авч байна.
• 💰 Сургалтын төлбөр: 100,000₮
📝 Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSewNwLRgiNS_V9JYOr8-64eZ69ilrLX1QSR4U6b8E3GiZdmiw/viewform?usp=publish-editor 📞 Холбоо барих: 88286608
📍 Хаяг: Баруунтуруун сумын ЕБС-ийн дэргэдэх Bandup English зуны сургалт
Зохион байгуулагч: Баруунтуруун сумын ЕБС, 2002 оны төгсөлтийн хамт олон
🌍 Learn • Speak • Grow | Суралц • Ярь • Хөгж

23/05/2026

Аягат хөгжим 5-р анги

23/05/2026

4-ангийн бүжгийн хамтлаг

22/05/2026

Хоор дуу
Удирдаач багш П.Долгормаа

Баруунтуруун Ерѳнхий Боловсролын Сургууль 2026 оны 05 сарын 22СУРГУУЛИЙН АВЬЯАС  МЭРГЭЖЛИЙН  БҮЛГЭЭС "ЧАДВАРЫН ТАЙЛАН -Э...
22/05/2026

Баруунтуруун Ерѳнхий Боловсролын Сургууль
2026 оны 05 сарын 22
СУРГУУЛИЙН АВЬЯАС МЭРГЭЖЛИЙН БҮЛГЭЭС "ЧАДВАРЫН ТАЙЛАН -ЭРДМИЙН БАЯР " ҮЙЛ АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 600 ГАРУЙ СУРАГЧИД ӨӨРСДИЙН МЭДЛЭГ , ЧАДВАР СУРСАН ЭРДЭМЭЭ ЭЦЭГ ЭХЧҮҮД БАГШ НАРТАА ТАЙЛАГНАЛАА.
12, 9, 5-Р АНГИЙН ШИЛДЭГ СУРАГЧИД, СУРЛАГА, УР ЧАДВАР, ХҮМҮҮЖЛЭЭРЭЭ МАНЛАЙЛСАН СУРАГЧИД, ЧАДВАРЛАГ МУНДАГ БАГШ НАРААРАА БАХАРХАЖ БАЙНА.
ТА БҮХНИЙ СУРАХ, СУРГАХ ИХ ҮЙЛСЭД ӨНДРӨӨС ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.@
АВЬЯАС МЭРГЭЖЛИЙН БҮЛГИЙН БАГШ НАРТАА БАЯРЛАЛАА.

18/05/2026

Ардын багш ,Хөдөлмөрийн баатар Ч.Авдайн нэрэмжит Баруунтуруун ЕБС
Увс аймгийн Зүүнхангай сумын Ерөнхий боловсролын сургууль дээр 2006 оны төгсөлтийн нэрэмжит зүүн бүсийн сорилго 2026 болж өндөрлөлөө.
Сорилгод 6 сумын 200 гаруй хүүхэд оролцсоноос:
Нийгмийн хичээлийн төрөлд:
🥇Увс, БАРУУНТУРУУН - О.ОЮУНМӨНХ
🥉Баруунтуруун сум- П.ӨНӨРЖАРГАЛ
🥉БАРУУНТУРУУН - Э.ҮҮРИЙНЦОЛМОН
ХИМИЙН хичээлийн төрөлд:
🥈БАРУУНТУРУУН -З.НАРАНСОЛОНГО
МОНГОЛ ХЭЛ хичээлийн төрөлд:
🥇Увс БАРУУНТУРУУН - Э.ҮҮРИЙНЦОЛМОН
🥉 БАРУУНТУРУУН - Б.МАРАЛЖИНГОО
🥉БАРУУНТУРУУН - П.ӨНӨРЖАРГАЛ

2026-05-14

Ардын багш ,Хөдөлмөрийн баатар Ч.Авдайн нэрэмжит Баруунтуруун ЕБС Увс аймгийн Зүүнхангай сумын Ерөнхий боловсролын сургу...
18/05/2026

Ардын багш ,Хөдөлмөрийн баатар Ч.Авдайн нэрэмжит Баруунтуруун ЕБС
Увс аймгийн Зүүнхангай сумын Ерөнхий боловсролын сургууль дээр сүүлийн 4 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй ЗҮҮНХАНГАЙ СУМЫН УУГУУЛ, НАМ ТӨРИЙН АХМАД ЗҮТГЭЛТЭН, ДИПЛОМАТЧ, ОРЧУУЛАГЧ Б.БОЁО АГСНЫ НЭРЭМЖИТ ЗҮҮН БҮСИЙН СУМДЫН "ГАДААД ХЭЛНИЙ ОЛИМПИАД" 5,9,10,12-р ангид англи хэл, 9-р анги орос хэл, 12-р ангид Үндэсний бичгийн төрлөөр амжилттай явагдаж өнгөрлөө. Олимпиадад аймгийн 7 сумын 107 хүүхэд оролцсоноос:
5️⃣ангийн англи хэлний төрөлд:
Тусгай байр: Баруунтуруун сум - Б. Намуунзул
9️⃣ангийн англи хэлний төрөлд:
🥇Баруунтуруун сум - Б. Есөн-Үжин
12р ангийн англи хэлний төрөлд:
🥇Баруунтуруун сум - Билигмаа
12р ангийн үндэсний бичгийн төрөлд:
🥈Увс Баруунтуруун - Өнөржаргал /
Тус тус байр эзэллээ. Олимпиадад оролцсон хүүхэд багачууд багш нартаа баярласан талархсанаа илэрхийлье🤝👏👏👏

2026-05-14

Address

Baruunturuun

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ардын багш ,Хөдөлмөрийн баатар Ч.Авдайн нэрэмжит Баруунтуруун ЕБС posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category