17/04/2021
Хулигаан оочир хоёр хаанаас ирсэн нь мэдэгдэж байг, орчуулаад хэрэггүй. Б. Ринчен
Human Origin and issues around the subjects: What does it mean to be human?
Санал бодол,
Хүн төрөлхтний соёл иргэншлийн арвин баялаг сангаас түмэн олондоо түгээн хүргэх их үйлсэд хувь нэмрээ оруулсанд тань талархаж байна.
17/04/2021
Хулигаан оочир хоёр хаанаас ирсэн нь мэдэгдэж байг, орчуулаад хэрэггүй. Б. Ринчен
15/04/2021
Сонирхолтой баримт:
Санчир гарагийн сар болох Титан нь байгалийн хийн шингэн төлөвтэй оршдог!
10/04/2021
Үйлийн үрийг өөрчлөх аргагүй.
Үйлийн үр үргэлж нэмэгддэг.
Хийгээгүй үйлийн үрийг амсахгүй.
Хийсэн үрийнхээ үрийг амсана.
Жирийн хүн Гэгээнтэн хоёрын дунд энд ялгаа байхгүй.
Ламрим.
09/04/2021
АНУ-ын тагнуулын агентлагын мэргэжилтнүүд цахим валютаас гадна хиймэл оюун ухааны ирээдүйд бий болох заналхийллийг анхааруулж байна.
09/04/2021
АНУ-д вирусын таван хувилбар эрчимтэй тархаж байна. Өмнөд Африк гаралтай В.1.35. Бразилд анх илэрсэн P.1. Калифорни мужаас гаралтай В.1.427 болон В.1.429 гэх хувилбарууд.
09/04/2021
Байгалийн хийгээд сав ертөнц огт амь үгүй зүйл биш. Оршихуй бүр хэлбэрээс хэлбэрт хувирч өөрчлөгдөх энергийн төгс нэгдэл. Тус бүр матер~н эргэн шилжилт нь түмэн бодис бүрээр эргэн хургаж байх тул үхмэл зүйл гэж санах нь ташаа юм. Байгалийн #элемантал хүртэл оршихуйн төлөө билээ.
05/04/2021
Цаг хугацааны тухай ярих үед орчлон ертөнцийн тухай бодох шаардлагатай. Цаг хором байхгүй... харин хананд өлгөх тоолол шиг цагийн гэх механизм бий. Цаг хугацаа бол зүгээр л хуурмаг зүйл юм. Хэрэв та орчлон ертөнцөд цаг хугацааг тогтмол гэж төсөөлж байвал ...буруу бодож магадгүй. Энэ нь таталцал, хурднаас хамаарч өөр өөр түвшинд тайлбарлах шаардлагатай. Тиймээс түрүүлж бүү дуугар.
02/04/2021
“Загасны жаргал юунд байгааг чи хаанаас мэдсэн юм бэ?”
Хуэй Ши
Эртний Хятадын мэргэд Жуанз, Хуэй Ши хоёр Хао хэмээх голын гүүрэн дээгүүр салхилж явлаа. Жуанз:
-Хай, энэ загаснууд мөн жаргалтай байна аа! Ингэж хөөцөлдөж шумбахад л загасны жаргал байдаг биз ээ гэхэд, Хуэй Ши:
- Чи загас биш байж, тэдний жаргал юунд байгааг хаанаас мэдсэн юм бэ? гэж асуусан байна. Жуанз тэгэхэд нь:
- Чи би биш байж, загасны жаргал юунд байгааг яагаад намайг мэдэхгүй гэж бодоо вэ? Хэмээн сөргүүлжээ. Хуэй Ши хариуд нь:
- Би үнэхээр чи биш л дээ, чамайг би дотор чинь орсон юм шиг мэдэхгүй нь үнэн. Гэхдээ чи загас биш гэдэг нь эргэлзээгүй. Тэгэхээр чи загасны жаргал юунд байдагийг яасан ч мэдэж чадахгүй гэж өгүүлэв. Үүнд Жуанз:
- Хоёулаа юунаас эхэлж маргасан билээ? Түүнрүүгээ буцаж очъё. Чи надад: “Загасны жаргал юунд байгааг чи хаанаас мэдсэн юм бэ?” гэсэн. Энэ бол намайг үүнийг мэдэж байгааг чи ойлгоод
асуужээ гэсэн үг. Харин би бол үүнийг чамтай хамт Хао голын гүүрэн дээр салхилж явахдаа л олж мэдсэн юм даа хэмээн хариу барьсан гэнэ
Жуанзын эхнэр нас барахад Хуэй Ши эмгэнэл илэрхийлэхээр иржээ. Халгаж ядсаар орвол, Жуанз харин дуу аялчихсан суув гэнэ. Гайхаж цочирдсон Хуэй Ши учрыг асуухад:
Жуанз
-Түүнийгээ үгүй болоход би яаж гашуудахгүй байх билээ? Гаслан ганирч суухдаа тэр минь сүнс, биеэ олохоосоо өмнө юу байсныг эргэцүүлэн бодлоо. Оргүй хоосон байжээ. Тэгээд сүнс, биед хувилж хүн болон төржээ. Одоо ахин хувираад бие барав. Эдгээр хувирал жилийн дөрвөн улирал мэт ээлж халаатай ажаам. Угаас хувь заяа тийм юм. Үүнийг ойлгоогүй хүн л уйлж гашуудах юм байна гэж мэдүүт би уйлахаа болилоо гэж Жуанз хариулсан аж.
Бүхний учир шалтгааныг олж ингэж амьдраарай
Эх сурвалж: (“Суут 60 сэтгэгч”-ээс)
12.04.02
29/03/2021
"Дэрвэж хараахан нисээгүйч" гэдэг шиг :))