Элсэлтийн ерөнхий шалгалт

Элсэлтийн ерөнхий шалгалт

Share

Элсэлтийн Ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулав

ЭЕШ тест 2006-2022 - Google Drive 07/11/2022

2006-2022 оны ЭЕШ-ын материалууд
2021 оны Математик, Англи хэл, Хими 3 байгаа бусад нь байхгүй
2022 оны түлхүүрүүд байхгүй
татаж аваад хэрэглэж болно, жил бүр нэмээд явна, та бүхэнд дутуу нь байгаа бол мессежээр явуулаарай

ЭЕШ тест 2006-2022 - Google Drive

15/06/2020

ЭЕШ-ын хуваарь

21/05/2020

Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгөхөөр өнөө жил 30.900 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Үүний 28 мянга гаруй нь 2020 онд ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа бол 2900 гаруй нь өмнөх оны төгсөгч байна.

Суудлын хуваарь дээр олон мэдээлэл нэмэгджээ

6 дугаар сарын 1 гэхэд хүүхдүүд бүртгэлийн дугаараа ашиглаад, eec.mn сайтын шалгуулагчийн булангаас суудлын хуваариа авна. “Ковид 19”-өөс болоод өнөө жил суудлын хуваарь дээр шалгалт өгөх газар, анги танхим, ширээ сандлын дугаар, шалгалт авах байранд хэдэн цагт очих, шалгалтын байр руу аль хаалгаар орох зэргийг нэмж зааж өгчээ. Энэ нь хүүхдүүдийг нэг дор бөөгнөрөхөөс сэргийлсэн арга хэмжээ аж. Шалгалт авах байрууд дор хаяж 3 хаалгатай байна. Хүүхэд бүр суудлын хуваарь дээр бичигдсэн цагтаа, заасан хаалгаар орох ёстой.

ЭЕШ-ыг 7 дугаар сарын 2-5-ны хооронд авна. Шалгуулагчийг шалгалтын байранд ороход зохион байгуулагч нар угтаж авна. Эхний зохион байгуулагч нь эмч нараас бүрдэнэ. Тэд шалгуулагчийн халууныг үзэх, гарыг нь ариутган, амны хаалт зүүгээгүй байвал зүүлгэх үүрэгтэй. Мөн шалгалтын байрыг халдваргүйжүүлэх, жорлонд урт дараалал үүсгэхгүй байхад анхаарна.

Хоёр дахь зохицуулагч нар орох, гарах хаалгуудыг хянаж, шалгуулагчийн бичиг баримт бүрэн эсэхийг шалган, биед нь үзлэг хийж, гар утас, ухаалаг цаг, тооны машин гэх мэт мэдээлэл дамжуулах боломжтой эд зүйлсийг илрүүлэх, хураах үүрэгтэй.

Шалгалтын сэдэв, даалгавар өөрчлөгджээ

“Ковид 19”-өөс болоодөнөө жилийн ЭЕШ-ын сэдэв, даалгавар өөрчлөгдсөн байна. Учир нь хичээл, сургалтын үйл ажиллагаа үндсэндээ 2 дугаар сарын 20-ноос хойш хагас жилийн турш завсардсан. БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх инститүт, Боловсролын хүрээлэн хамтран, телевизээр хичээл зааж байгаа боловч агуулга хоцрогдсон. Тиймээс энэ жилийн шалгалтын сэдэв, даалгаварт 10, 11 дүгээр ангид үзсэн хичээлийн агуулгыг бүтнээр нь оруулж, 12 дугаар ангид судлах ёстой байсан ч үзээгүй хичээлийг аль болохоор хассан байна.

Шууд засах технологи хүрэлцэхгүй болжээ

2019 онд ЭЕШ авсан 30 байранд шилэн технологи нэвтрүүлэн, шалгалтын материалыг шууд засаад, шалгуулагчдад тэр дор нь танилцуулсан. Өнөө жил уг технологийг 50 байранд ашиглахаар төлөвлөсөн байсан ч нэг анги танхимд хүүхдүүдийн суух ширээ сандлын зайг 1.5-2 м зайтай байлгах тул 85 байр шаардлагатай болжээ. Үүнд шууд засах технологи хүрэлцэхгүй. Стандарт хэмжээтэй ангид дээд тал нь 12 хүүхэд суух боломжтой. Хөдөө орон нутагт нийт 44, Улаанбаатар хотод 41 байранд шалгалт авна.

Сонсоод ойлгох даалгавруудыг хассан байна

Энэ жил англи, орос, монгол хэлний хичээлүүдийн сонсоод ойлгох даалгавруудыг хассан байна. Монгол хэл, бичгийн шалгалтыг анх 3 дугаар сарын 28-нд авахаар төлөвлөсөн ч “Ковид 19”-өөс болоод 4 дүгээр сарын 25 болж хойшлогдсон. Гэвч хорио цээрийн дэглэмийн үргэлжлэх хугацааг сунгасан тул уг шалгалтыг цуцалсан юм.

Шалгалт авах өдрөө шинээр товлох гэсэн боловч ЭЕШ-тай давхацсан тул цуцлахаас өөр аргагүйд хүрсэн аж. Учир нь монгол хэл, бичгийн шалгалт нь задгай даалгавартай. Үүнийг машинаар засах боломжгүй, заавал багш нар гараар засдаг. Үүнд цаг их орно.

ЭЕШ-д орсон өөрчлөлт

ЭЕШ өгөх эрх олгох монгол хэл, бичгийн шалгалт авахгүй.
Англи, орос, монгол хэлний шалгалтууд дээр сонсоод ойлгох даалгавар байхгүй.
Суудлын хуваарь дээр нарийвчилсан мэдээлэл нэмсэн.
Шалгалт өгөхөөр ирэхдээ зөвхөн хувийн бичиг баримтаа авчирна. Харандаа, баллуур, үзэг, үзүүрлэгч гэх мэт зүйлсийг Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс бүрэн хангана.
Шалгуулагчийн бэлтгэх зүйлс

Шалгуулагч ЭЕШ өгөхөөр ирэхдээ 4 төрлийн бичиг баримт заавал бүрдүүлнэ. Үүнд:

Иргэний үнэмлэх, түүнтэй дүйцэх бичиг баримт
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Суудлын хуваарь
Бүртгэлийн хуудас
Эдгээр бичиг баримт бүрэн байвал шалгалтад оруулна. БҮТ өдөр бүрийн 11:00 болон 15:00 цагаас ЭЕШ-д бэлтгэгчдэд зориулан, лайв хичээл явуулж байна. Тухайлбал, даалгавар тус бүрийг бодох, гүйцэтгэх аргачлал, тайлбар, зөвлөмжийг уг хичээлээр өгдөг.

ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн хүүхдүүдэд цахим шуудангаар нь долоо хоног бүрийн лхагва гарагт БҮТ-өөс гарын авлага, материал, даалгавар илгээдэг. Мөн “Элсэгчийн сонин” 7000 хувь хэвлэн, үнэгүй тараажээ.

Их, дээд сургуульд элсэх босго намссан

Их, дээд сургуульд элсүүлэх босго оноог БСШУCЯ-ны Дээд боловсролын бодлогын газар, Монголын их, дээд сургуулиудын консерциум тогтоодог. Өнөө жил Улаанбаатар хотод байрлах төрийн өмчит их, дээд сургуулиудад элсэх босго оноог 480, хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын босго оноог 410, хөдөө орон нутагт байгаа бүх их, дээд сургууль, коллежийн босго оноог 400-гаар тогтоосон.

ЭЕШ өгөх бүх шалгуулагчийн 75 хувь нь энэ босгыг давж, 25 хувь нь бүдэрнэ гэсэн тооцоог БҮТ гаргажээ. БҮТ шалгалтын сэдэв, агуулгыг боловсруулахдаа Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийг хэв журам хамгаалах хэлтэс, Тагнуулын ерөнхий газартай хамтран ажилладаг аж. Шалгалтын сэдэв, материалыг боловсруулах багш нартай нууцлалын гэрээ байгуулан, Улаанбаатар хотоос зайдуу, гар утас, интернэт сүлжээгүй газарт аваачиж, цагдаа нараар гар утас, ухаалаг хэрэгслийг нь хураалгадаг юм байна. Ингээд багш нарыг гаргахгүй, гаднаас хүн оруулахгүйгээр, бүрэн камержуулсан өрөөнд байлгаж, цагдаагаар хянуулна. Иймд шалгалтын сэдэв, хариу задрах боломжгүй гэнэ.

БҮТ - help.eec.mn 10/05/2020

Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан “Цахим зөвлөх” www.help.eec.mn портал сайт ажиллуулдаг.

Дээрх сайтаас теле хичээл, зөвлөмж, жишиг даалгавар, ЭЕШ-ын журам болон ЭЕШ тай холбоотой бүхий л төрлийн зөвлөгөө мэдээллийг нэг дороос авч болно. Мөн энэ сайтад хандан сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.

Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан 1540 минутын 77 цагийн хичээлийг 3 дугаар сарын 9-нөөс эхлэн бүх телевизүүд нэвтрүүлж байна.

ЭЕШ-д зөвхөн 12 дугаар ангийн агуулга ирдэггүй. Иймд суралцагчид 10, 11 дүгээр ангийн Теле хичээлүүдийг үзэж өмнөх мэдлэгээ бататгах сэргээн санахыг зөвлөж байна. Хорио, хөдөлгөөний хязгаарлалтын энэ хугацаанд бүрэн дунд боловсролын 1653 цагийн агуулгыг 583 теле хичээл болгон хүргэж байна. Үүний зэрэгцээ 15 удаагийн интеграц хичээл, 9 удаагийн Монгол өв соёлын теле хичээлийг Та www.econtent.edu.mn сайтаас үнэгүй үзэх боломжтой

БҮТ - help.eec.mn

Photos from Элсэлтийн ерөнхий шалгалт's post 08/05/2020

2020 оны Элсэлтийн Ерөнхий шалгалтын блюпринт
/бүх хичээлээр/

Блюпринт гэдэг нь үнэлгээ хийх нарийвчилсан төлөвлөгөө бөгөөд Тухайн нэг хичээлийн хувьд сургалтын нийт цагаар үзсэн бүх агуулгыг бүрэн шалгах боломжгүй учраас блюпринт боловсруулах шаардлага гардаг. өөрөөр хэлбэл Блюпринтэд заагдсан сэдэв агуулгын хүрээнд Шалгалтын материал боловсруулагдан ирдэг, багш, сурагчийн хувьд энэ агуулгыг мэдэж байх нь ЭЕШ-ын бэлтгэл хангах үйл ажиллагаанд чухал нөлөөтэй тул сайн судлаарай

08/05/2020

Засгийн газрын хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад давтлага өгөх шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу 12 дугаар ангийн сурагчид дараах дэгийг баримтлан давтлага хичээлдээ хамрагдана. Үүнд

1. Сурагчид зөвхөн хуваарьт давтлагад хамрагдана.

2. Сурагчид амны хаалттай байх бөгөөд сургуульд нэвтрэхдээ биеийн халуунаа хэмжүүлнэ.

3. Анги танхимд хуваарилсан суудалд сууж хичээллэнэ.

4. Бал, үзэг, цаас, ном дэвтэр, таблет, нөөтбүк, флаш гэх мэт аливаа хэрэглэгдэхүүнийг бусдад дамжуулж хэрэглэхийг хориглоно.

5. Халуун бүлээн ус , шингэх уух зүйл бэлтгэн авч ирсэн тохиолдолд хоорондоо дамжуулан хэрэглэхгүй байх.

6. Бусадтай гар барих гэх мэтээр бусдын биед хүрэхгүй байх.

7. Бохирдол ихтэй зүйлст хүрсэн тохиолдолд заавал гараа угаах эсвэл, ариутгалын бодисоор цэвэрлэнэ.

8. Завсарлагааны үеэр коридор, бие зах газарт бусадтайгаа 1-1.5 метрээс зайд ойртож харилцахгүй байх.

9. Биед ямар нэгэн өвчний зовуурь, шинж тэмдэг (халуурах, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох, суулгах, бөөлжих гэх мэт) илэрсэн тохиолдолд сургууль дээр ирэлгүй, багшдаа мэдэгдэж, эрүүл мэндийн байгууллагад хандана.

10. “Гэр-сургууль-гэр” маршрутын дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлана.

14/04/2020

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг УОК-оос гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр "192 орон үндэсний хэмжээнд хичээл сургалтын үйл ажиллагаагаа зогсоосон байгаа. Дэлхий нийтэд 1.717 тэрбум хүүхэд хөл хорионд байна.

Манай улс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг есдүгээр сарын 1-нд хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

Сурагчдын 2-р улирлын дүнгээр жилийн эцсийн дүнг тооцон, анги дэвшүүлнэ.

Теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлнэ.

1-р ангид шинээр элсэх хүүхдийн бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлууллаа.

Дөрөвдүгээр сарын 15-наас цэцэрлэг, сургууль, дотуур байрны халаалтыг зогсоож, төсвийн хэмнэлтийг хийнэ.

Энэ жил 9 дүгээр анги төгсөж буй хүүхдүүд улаан шугамын жагсаалтад орохгүй.

ЕБ-ын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдаас Монгол хэл, бичгийн шалгалтыг авахгүй.

ЭЕШ-ыг 7 дугаар сарын 2-5ны өдрүүдэд авна.
7-р сарын 8-9-ний өдрүүдэд их дээд сургуулиуд элсэлтээ цахим хэлбэрээр зохион байгуулна хэмээн мэдээллээ.

Photos from Элсэлтийн ерөнхий шалгалт's post 11/04/2020

Дараах 3 болзолыг хангасан бүх хүнд дуртай хичээлийн 2018 оны тест болон хариу, бодолт, зөвлөмж, зааварыг чатаар үнэгүй өгнө
1. Энэ линкээр орж https://www.facebook.com/EEC2020MN/?modal=admin_todo_tour Элсэлтийн Ерөнхий шалгалт пэйж дээр дарах
2. Энэ линкээр орж https://www.facebook.com/groups/EEC2020mn/ Элсэлтийн Ерөнхий шалгалт group-т гишүүнээр элсэх
3. Энэ постыг Элсэлтийн Ерөнхий шалгалт пэйжрүү орж шэйр хийх, https://www.facebook.com/EEC2020MN/?modal=admin_todo_tour

*та болзол хангасан бол Screen shot хийгээд, файлаар авах Хичээлийн нэрийг чатаар илгээгээрэй
- харин 2019 оны хичээлүүдийг үзэх бол
- андройд утастай хэрэглэгч: https://play.google.com/store/apps/details?id=mn.ckgmongolia.eec2020&fbclid=IwAR2cvnHq03jrh27r5cGnsJ9hGZMlgbGTDi-vfiBkMuFdAzrrLZZveGG_VAY энэ линкээр орж дараах апп-ыг суулгаарай
- бусад төхөөрөмжтэй хэрэглэгч: https://sites.google.com/view/2020eec/%D0%BD%D2%AF%D2%AF%D1%80?authuser=0 энэ сайт руу нэвтэрч орж болно

Want your school to be the top-listed School/college in Baruun-Urt?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Baruun-Urt