27/03/2023
🌄Шинэхэн өглөөний мэнд 🥰
Амттай амьдралын 19 чадвар гэнээ.
🧘♀️Өөртөө тусгая суралцах зүйл байнаа.&
Хамтдаа суралцая.👭
1. Харилц.
Олон төрлийн харилцаа нь амжилтын нууц болж байдаг. Хэн нэгэн танд нэн хэрэгцээтэй сайт, утасны дугаар өгнө, хэн нэгэн танд сонирхолтой хүнтэй танилцуулна, хэн нэгэн танд хэрэгтэй зөвөлгөөг өгнө. Мэдээж бүх хүнтэй дотно харьцах албагүй. Зүгээр л хэзээ ч хамаагүй ямарваа нэгэн зүйлийг асууж болох түвшний харилцаатай бай.
2. Хэтэрхий даруу бүү бай.
Хэрэв та зарим нэг зүйл дээр идэвх санаачлага гаргахгүй бол та мянган сайхан авьяастай, чадвартай байлаа гээд магадгүй та даруу байснаар тоостой буланд хэнд ч анзаарагдалгүй өнгөрөх болно. Өөрийгөө сурталчилах нь урлаг юм. Үүнийг хэрхэн хийх нь зөвхөн танаас л шалтгаална.
3. Таалагдаж буй зүйлээ хий.
Дуртай зүйлээ хийхийг тэмүүлдэг хүн хэн нэгний хий гэж тушаасан тушаалаас илүүтэйгээр хамгийн эхэнд амжилтанд хүрдэг. Хэн нэгнийг даган дууриахаа больж өөрийн дотоод хоолойгоо сонс. Өөрийнхөөрөө байж, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дага.
w
4. Аз жаргалтай хүмүүстэй нөхөрлө.
Эдгээр хүмүүс нь зүгээр л азтай, эсвэл зүгээр л эерэг хандлагатай хүмүүс байж болно. Сэтгэл зүйн байдал нь яг л гинжин хэлхээ шиг бие биенд дамжиж байдаг. Өглөө хэн нэгэн танд таагүй зан гаргахад таны бүтэн өдөр таагүй өнгөрдөг. Харин өөдрөг хүнтэй өглөөг эхлүүлэхэд тэр өдөр аз жаргалтай, баяр баясгалантай өнгөрөөх болно.
5. Амьдралд тоглоомонд ялалт байгуулж, нэг бол ялагдал хүлээж буй мэт ханд.
Зарим хүн амьдралд хэт нухацтай хандсанаас болж сүйрдэг. Ямарваа нэгэн зүйлийн тун ихдэх үед тэнцвэрт байдал алдагддаг. Тиймээс амьдралд тоглоом тоглож буй мэт ханд. Ялагдлын ард ялалт ирж болно. Тиймээс бүх зүйл өөрийн хандлагаас маш их шалтгаалдаг гэдгийг сана.
6. Эерэг сэтгэ.
Сөрөг сэтгэлгээ нь сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг. Учир нь бидний бодол шууд өдөр тутмын хариу үйлдэлтэй холбоотой байдаг.
7. Өөрийгөө эерэг зүйлээр хүрээлүүл.
Хэрэв та аймшгийн кино үзэж, сониноос зөвхөн мөрдлөгтэй зүйл унших дуртай бол таны хаалгыг аз тогшино гэж бүү найд. Аз хаалгыг тань зөвхөн эерэг буюу + тэмдэгтэй зүйлсээр хүрээлүүлсэн тохиолдолд тогшино.
8. Инээмсэглэ.
Инээмсэглэхэд ажилладаг нүүрний булчингууд цусны судсыг өргөжүүлж, тархин дахь хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулж, төв мэдрэлийн системийн эсүүд эндорфин үүсгэж бид илүү сэтгэл ханамжтай, эерэг болдог. Мөн үүнээс гадна зүгээр л хэн нэгэн рүү инээмсэглэхэд тэр хүнд өгөх эерэг энерги бишгүй их гэдгийг хүн бүр мэдэх биз.
9. Зогсонги байдалд бүү ор.
Болсон ямарваа нэгэн зүйл дээр ач холбогдол бүү өгч, уд. Сэтгэл зүйн нэг байдлаас дараагийн өөр нэгэн байдал руу хурдан шилжиж сурах хэрэгтэй. Амьдралд хандах өөр өөр хандлагыг хай. Тэгвэл таны амжилтад хүрэх боломжууд улам нэмэгдэнэ.
10. Өөрийгөө магт.
Өөрийн байгуулсан жижиг ялалтад ч баярлаж сур. Өөрийн амжилтаа бүү үнэгүйдүүл.
11. Зөв хоолло.
Өөрийгөө янз бүрийн дэглэмээр бүү зовоо. Үүний оронд эрүүл хоолло. Тэглээ гээд өөрийн дуртай зүйлсээсээ бүү татгалз. Хаа нэг дуртай зүйлээ идэж, таашаал авч, өөрийгөө баясга.
12. Бүтээ.
Та өөрийн дуртай зүйлээ хийх нь таны стрессийг тайлж, тайвшруулах болно.
13. Оролд.
Амьдрал нэг газар зогсдоггүй. Нэг орчноос өөр нэг орчин руу шилжих нь маш гайхалтай эргэлт болж хувирч болно. Өөрийгөө ямар нэгэн өөр талаас харуулах завшаан гарсан бол энэ боломжийг бүү алд. Яагаад эрсдэл гаргаж болохгүй гэж?
14. Илүү зүйлээс сал.
Гомдоосон хүмүүсээ уучилж, өрөө өгч, муу зүйлсээсээ ангижирч амьдралаа цэгцэл. Яг л компьютерыг форматлаж байгаа мэт.
15. Гэрэлд илүү их цагийг өнгөрөө.
Гэрэлний илүү эсвэл дутуу тусгал нь бидний сэтгэл зүйн байдалд нөлөөлдөг.
16. Сайхан зүйлсэд илүү их анхаарал хандуул.
Урлаг сэтгэлийг эдгээж, өдөр тутмын амьдралаас хөндийрүүлж, эерэг байдалд төвлөрүүлж өгдөг. Үүнийг шинжлэх ухаан баталсан байдаг. Тод сэтгэгдэл нь тархины идэвхитэй байдлыг идэвхижүүлдэг байна.
17. Байгальдаа уус.
Богинохон ч гэсэн байгалд амралтаа өнгөрөөх нь таныг амьд энергиэр цэнэглэж өгдөг. Хөл нүцгэн өвсөн дээгүүр алхаж, модонд хүрч, байгалийн үнэрийг үнэрлэж, гол, далайн чимээ, бороо орж буй чимээг сонс.
18. Өөрийгөө хамгаалах сахиустай бол.
Хүн бүр өөрийн гэсэн сахиустай байх хэрэгтэй. Та өөрийн дуртай зүйлээрээ сахиус хийж болно. Магадгүй таны аз жаргалтай мөч бүрт хамт байсан бөгж, тоглоом, хавчаар зэргийг өөрийн сахиус болгож болно.
19. Өөрийгөө азтай гэдэгт итгэ.
Өөрийн гэсэн азын шинж тэмдгийг ол. Танд баярлах зүйл үгүй гэж бодож байгаа ч яг үнэн хэрэгтээ баярлах маш олон шалтгаан бий. Та энэ ертөнц дээр хүн болж төрсөн байна, та өөрийн гэсэн орон гэртэй байна, та хайртай хүнтэй байна, та өөрийн хүссэн зүйлээ сонгох эрхтэй байна гээд маш олон зүйл бий.
04/02/2023