04/01/2025
ЗАМД ЯВАХДАА анхаарах, биеэ хөнгөлөх уламжлалт зөвлөмжөөс ...
Монгол хүн хойд зүгт болон олон замын уулзвар дээр бие засдаггүй. Нар, сар, 7 бурхан одруугаа харж биеээ хөнгөлөхөөр суудаггүй.
Овооны ойр орчим болон сүрлэг хайрхан тахилга бүхий газарт морь хардаггүй. Очих газраасаа өмнө биеэ засдаг бөгөөд айлд оронгуутаа 00 руу ордоггүй.
Хээр хөдөө явж байх даа рашаан устай сувилалын газрууд зэрэг ариун орондоо зайлшгүй тохиолдолд бодлоороо бүтэн дүүрэн солонго татах, хадаг дэвсэх үйлийг үйлдэж тухайн газар оронг хүндлэн буйгаа илэрхийлээд “Алд биеэ хөнгөлөх алга дарам газар хайрлана уу? рашаан болгон усалъяа” хэмээн аргаддаг учиртай.
Нэг машинд яваа зорчигчид тал бүр рүү болон зам хөндлөн гарч бие засахгүй байх чухал. Замд барцад саад тохиох, ажил бүтэхгүй, эв эвлэхгүй болох, газрын гүйц тэргүүтэн нүдэнд үзэгдэхгүй хий биед ороогдохгүйн тухайд анхаарах.
Ер нь замд явах дүрэм маш чухал. Жолооч нар л зөвийг таньж мэдэж зогсох газраа зөв сонгож байх хэрэгтэй. Ямар үйлд зорьж яваагаасаа шалтгаалж хурдан удаан хөдлөх, нар зөв буруу эргэх, хөдөө айлын хотон дундуур гардаггүй, гэрийн үүд голлож зогсдоггүй, мориндоо мордонгуутаа ташуур өгч давхиж болдоггүйтэй адил хөдлөнгүүтээ зугатаж буй мэт давхивал биегүй тийрэнгүүд дагадаг гээд учир их буйг таниж мэдвэл зохилтой.
Учир мэдэх өвөг дээдэс болох болохгүйг дэнслэж амьдралын өдөр тутамын үйл үйлдэлдээ зөвийг хэвшүүлж уламжлан иржээ. Айл бүр жорлонгоо хойшоо харуулж барихгүй байх. Хөдөө хээр явахдаа зам дээр цайлдаггүй замаас гарч тухлах нь зөв.
Олон замын уулзвар огтолцол дээр муу юм эрчлэгдэж байдаг юм гэнэ лээ. Тэр бүхнээс хол байхын үндэс тул үрс хүүхдүүд анхаарч мэдүүштэй зүйлсээс хугас дурдлаа.
Учир мэдэх хүмүүс эртнээс амьдралдаа хэрэгжүүлж хэвшсэн байдаг тул хойч үедээ таниулан дуулгаж буйг ихэд анхаарсан нь алдаа унал багатай амьдрал ахуй ажил үйлс нь тэгш дэлгэр байдаг байна.
Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэдэг үг ардын сайхан ухаан өв соёлоос нь холдуулах гэсэн муйхар үг гэдгийг ойлгож болох болохгүйн ухаанаа мэддэг хүмүүсийн үрс хүүхдүүд төвшин сайхан амьдарч байдаг даа … /сору/