Иргэний оролцоо Хөгжлийн гарц НҮТББ

Иргэний оролцоо Хөгжлийн гарц НҮТББ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Иргэний оролцоо Хөгжлийн гарц НҮТББ, Education Website, Arvakheer, Arvayheer.

Иргэний оролцоо хөгжлийн гарц НҮТББ нь орон нутгийн хүүхэд, гэр бүл, иргэд рүү чиглэсэн хөгжил хамгааллын төсөл, хөтөлбөр, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг болно. Хүүхэдрүү чиглэсэн хөгжил, хамгааллын сургалт үйл ажиллагаа
Дунд, ахлах ангийн хүүхдүүд рүү зориулсан сургалт үйл ажиллагаа
Ангид зориулсан сургалт
Эцэг эх рүү зориулсан сургалт
Байгууллага, хамт олон руу зориулсан сургалт
Үнэлгээ, судалгаа
Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх

27/06/2026

Малчны 1, 2 дугаар ангийн хүүхдийг цахимаар сургах хуулийн төсөлтэй холбогдуулан МАН-ын УЗ-ийн дэргэдэх ХҮНИЙ ЭРХИЙН БОДЛОГЫН ХОРООНООС зөвлөмж гаргалаа.

26/06/2026

Харамсалтай!!!
❗️Нэг талдаа сонголт өгч байгаа нь сайн юм шиг боловч , зарим нэн хүүхдийн сурах эрхийг мэдлэг муутай, мунхаг эцэг асран хамгаалагчдын гарт шилжүүлчихлээ!

🎤Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 95 гишүүний 56 нь дэмжлээ. Уг хуулийн төсөлд малчин өрхийн хүүхдийг 1, 2 дугаар ангид нь зайнаас цахимаар сургах эсэхийг эцэг, эх нь мэдэж шийдэх талаар тусгажээ. Гэвч төр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7-д заасан Монгол Улсын иргэн сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно гэх заалтыг зөрчиж энэ үүргийг эцэг, эхэд нь шийдэхээр өгч болохгүй юм. Тиймээс уг хуулийн төслийг буцаан татахыг шаардаж байна!!!
🎤Монгол Улсын нийт өрхийн 35.3 хувь нь интернэтэд холбогдсон байдаг боловч орон нутагт 0,08 хувьтай байна. Цар тахлын үед салбар яам болон бусад байгууллагуудын судалгаагаар бүх шатны суралцагчдын 20 орчим хувь нь зайны сургалтад хамрагдаагүй.
🎤Зарим хүүхэд хичээл үзэх технологийн боломжоор хангагдсан ч охидын хувьд гэр цэвэрлэх, дүүгээ харах, дүүгийнхээ хичээлийг хийлгэх, хөвгүүдийн хувьд гэр бүлийнхээ амьжиргааг залгуулахын тулд ажил хөдөлмөр эрхлэх болсон тул хичээл хийж амжаагүй байна. МАЛЧИН ӨРХИЙН ХҮҮХДИЙН ХУВЬД дээрх ажил дээр нэмэгдээд нүүдлийн мал аж ахуйн амьдралын хэв маягтай холбоотойгоор мал төллөх, мал хариулах, нүүдэл хийх зэрэгт туслаад хичээл хийх завгүй байсан гэжээ.
🎤Энэ мэт уг хуулийн төсөл нь малчин өрхийн хүүхдийн ирээдүйд асар хор хөнөөлтэй агуулгатай учир буцаан татахыг шаардаж байна.

26/06/2026

❌❌❌ 1,2 дугаар ангид сурах малчны хүүхдийг зайнаас суралцах хуулийн төслийг эсэргүүцэж байна.

21/06/2026
31/05/2026

🤩 ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!
Хүүхдийн эрхийг дээдэлж, тэдний дуу хоолойг сонсож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх үйлсэд хамтдаа хувь нэмрээ оруулцгаая.

✨ Хүүхэд бүр инээмсэглэж байг!
✨ Хүүхэд бүр мөрөөдөлтэй байг!
✨ Хүүхэд бүр хамгаалагдаж байг!

#ХүүхдийнЭрх #хүүхэдбүринээмсэглэ #иргэнийоролцоохөгжлийнгарц

22/05/2026

#Хүнбүрхүүхэдхамгаалагч
#Хүүхдийнсудалгаа
#хүүхдийндуухоолой

15/05/2026

❣️ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!

✨ Хайраа хуваалцъя
✨ Гэр бүлээ эрхэмлэе
✨ Ирээдүйгээ хамтдаа бүтээе
Иргэний оролцоо Хөгжлийн гарц НҮТББ

Want your school to be the top-listed School/college in Arvayheer?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Arvakheer
Arvayheer
+976