10/08/2024
📣📣📣САЙН ДУРААР ДААТГУУЛАГЧДЫН АНХААРАЛД:
✅Сайн дураар даатгуулагч нь өөрийн биеэр болон цахимаар /portal.ndaatgal.mn/ хүсэлт гарган даатгуулах ба даатгуулагч эхний сарын шимтгэлээ төлсөн сараас эхлэн гэрээг байгуулна.
Жич: Нийгмийн даатгалын байгууллагын дансанд төлөлт хийгээд орхисон тохиолдолд нийгмийн даатгалын байцаагч гэрээг дангаар үүсгэх эрхгүйг анхаарна уу.
✅Даатгуулагч гэрээгээр тохирсон хугацаанд шимтгэлээ төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд шимтгэлийн дүнгийн 0.3%-иар алданги тооцох ба үндсэн төлөлт болон алдангийг төлөхдөө 2 тусдаа гүйлгээгээр төлнө.
Жич:Үндсэн төлөлт болон алдангийг бөөн дүнгээр төлсөн бол тухай бүр нийгмийн даатгалын санхүү бүртгэлийн хэлтэст мэдэгдэж салгуулах ба бөөн дүнгээр төлснөөс үүдэн гарах эрсдлийг нийгмийн даатгалын байгууллага, байцаагч хариуцахгүй.
✅Даатгалаа төлөхдөө гэрээ байгуулсан газрын нийгмийн даатгалын байгууллагын дансанд төлөх ба гүйлгээний утга хэсэгт регистрийн дугаар, утасны дугаар бичнэ.
Жич: Мэдээллийг буруу, дутуу бичих, данс андуурч төлсөн гүйлгээний эрсдлийг даатгуулагч өөрөө хариуцна.
✅Энгийн төрлөөр сайн дурын даатгалд даатгуулж байгаа иргэн 0-3 насны хүүхэдтэй эх, малчин, туслах малчин, 0-18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эх төрлөөр гэрээгээ өөрчлөх эрхтэй ба ингэхдээ өмнөх гэрээгээр тохирсон шимтгэлээ бүрэн төлсөн байна.
✅0-18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг, эх төрлөөр гэрээ байгуулсан бол хүүхдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа сунгасан бичгийг тухай бүр нийгмийн даатгалын байгууллагад өгч сунгалт хийлгэнэ.
✅0-3 насны хүүхэдтэй эх даатгуулж байх хугацаандаа дахин төрсөн бол шинэ төрсөн хүүхдийн мэдээллээр шинэ хүсэлт үүсгэнэ.
Жич: Шинэ төрсөн хүүхдээр хүсэлт үүсгэхдээ биеэр болон цахимаар /portal.ndaatgal.mn/ үүсгэнэ.