18/08/2026
Зуны амралтын сүүлийн vibe coding — https://aldaa.bichig.dev/
Энэхүү өөрчлөлтийн талаар зориуд бичихээс нааш олж харшгүй нуугдмал тул тодруулж байгаа юм. Зарим хүмүүст анхны хувилбар буюу бичвэрийн талбар өргөн байх нь таалагдаж байгаатай холбоотойгоор дэлгэцийг төрөл бүрийн горимоор ашиглаж болдгоор зохион байгууллаа.
Ерөнхийдөө бичвэрийн талбар нарийссан нь унших стандартад нийцүүлсэнтэй холбоотой юм.
Бичвэрийн талбарын ялгаатай сонголтыг хийх товчлуурыг бичвэрийн талбарын баруун дээд булангаас олно, Шууд харахад харагдахгүй, гагцхүү хулганаар баруун дээд буланд очиход тодрох болно.
Удахгүй баримт бичиг боловсруулахтай холбоотой томоохон шинэчлэл хийх болно. Энэ нь ажлыг хөнгөвчлөх болно гэдэгт найдаж байна...