Хүүхдийн Урлан Бүтээх Төв

Хүүхдийн Урлан Бүтээх Төв UB

🎉 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан Happy Monster Family Festival-ийн хүрээн...
01/06/2026

🎉 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан Happy Monster Family Festival-ийн хүрээнд Хүүхдийн урлан бүтээх төв, Happy Monster Family Festival болон Paldo Mongolia хамтран "Happy Monster Avatar бүтээх уралдаан"-ыг амжилттай зохион байгууллаа.

🎨 Уралдаанд оролцсон хүүхэд багачууд өөрсдийн төсөөлөл, бүтээлч сэтгэлгээ, өвөрмөц санаагаа шингээсэн олон сонирхолтой аватар дүрүүдийг бүтээж, авьяас чадвараа гайхуулсан сайхан арга хэмжээ боллоо.

💙 Бүтээлээ ирүүлсэн нийт оролцогч хүүхдүүддээ, мөн тэднийг үргэлж дэмжин урамшуулдаг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хүүхэд бүрийн мөрөөдөл гэрэлтэж, бүтээлч сэтгэлгээ нь улам бүр хөгжин цэцэглэж байх болтугай!




#ХүүхдийнУрланБүтээхТөв
#ХүүхдийнБаяр2026

01/06/2026

Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн хамт олон хүүхэд багачуудаа баярлуулахаар өнөөдөр Сүхбаатарын талбайн том цагаан асарт ажиллаж байна. Бид бүхэн мөн нисэх Степ Аренад "HAPPY MONSTER “гэр бүлийн баярт хамтран ажиллаж байна. Та бүхэн хүүхдүүдээ дагуулаад хүрэлцэн ирээрэй🤗

Эх орны минь гэрэлт ирээдүй эрхэм хүүхэд багачууд та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!Хү...
01/06/2026

Эх орны минь гэрэлт ирээдүй эрхэм хүүхэд багачууд та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!

Хүүхэд бүр аз жаргал, инээд хөөрөөр цалгилж, хүсэл мөрөөдөл, амжилт бүтээл нь гэрэлтэж байх болтугай.

🎈🎨 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр – 6 сарын 1-ний баярын мэнд хүргэе! 🎨🎈Хүүхэд бүрийн мөрөөдөл өнгөлөг байж, ...
01/06/2026

🎈🎨 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр – 6 сарын 1-ний баярын мэнд хүргэе! 🎨🎈

Хүүхэд бүрийн мөрөөдөл өнгөлөг байж, хүсэл тэмүүлэл нь жигүүрлэн, авьяас чадвар нь гэрэлтэн хөгжих болтугай.

Бяцхан уран бүтээлчид, суралцагчид, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын халуун мэндийг хүргэж, аз жаргал, инээд хөөр, дурсамж дүүрэн сайхан өдрийг хүсэн ерөөе.

✨ Хүүхэд бүр бүтээж, мөрөөдөж, гэрэлтэж байг!

Хүүхдийн Урлан Бүтээх Төв
2026.06.01

#ХүүхдийнБаяр #ХүүхдийнУрланБүтээхТөв #АвьяасБүтээлИрээдүй

30/05/2026
🎈🎨 ХҮҮХДИЙН БАЯРЫН ӨДӨР БИДЭНТЭЙ ХАМТ ИНЭЭМСЭГЛЭЭРЭЙ! 🎨🎈🌈 Хүүхэд багачуудын баярын өдрийн үйл ажиллагаанд та бүхнийг урь...
29/05/2026

🎈🎨 ХҮҮХДИЙН БАЯРЫН ӨДӨР БИДЭНТЭЙ ХАМТ ИНЭЭМСЭГЛЭЭРЭЙ! 🎨🎈

🌈 Хүүхэд багачуудын баярын өдрийн үйл ажиллагаанд та бүхнийг урьж байна.

📍 Сүхбаатарын талбай
📅 6 сарын 1
⏰ Хүүхдийн баярын өдөр

✨ Бидэнтэй хамт:
🎨 Face Art зургаар өөрийгөө чимээрэй
🖌️ Урлан бүтээх сонирхолтой үйл ажиллагаанд оролцоорой
🎈 Өнгөлөг, хөгжилтэй мөчүүдийг хамтдаа өнгөрүүлээрэй

😊 Хүүхэд бүрийн инээмсэглэл бидний хамгийн сайхан баяр!

👨‍👩‍👧‍👦 Хүрэлцэн ирэхийг урьж байна.
Бүтээцгээе, хөгжье, хамтдаа дурсамж бүтээе!

Р.Чойномын нэрэмжит “МИНИЙ МОНГОЛ” гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслол, бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Хүүхдийн ...
29/05/2026

Р.Чойномын нэрэмжит “МИНИЙ МОНГОЛ” гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслол, бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" арт галерейд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Уралдаанд оролцож авьяас чадвар, эх оронч үзэл, бүтээлч сэтгэлгээгээ илэрхийлсэн нийт хүүхэд багачууддаа баяр хүргэе.

Үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирж, хүүхдийн уран бүтээлийг дэмжсэн эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, зочид төлөөлөгчдөдөө талархал илэрхийлье.

✨ Хүүхэд бүрийн бүтээлд эх орноо хайрлах сэтгэл, Монголын ирээдүй гэрэлтэж байна.

#МинийМонгол #ГарЗургийнУралдаан #ХүүхдийнУрланБүтээхТөв #ОрдАртГалерей

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралын ивээл дор зохион байгуулагдаж буйР.Чойномын нэрэмжит “МИНИЙ МОНГОЛ” гар зур...
28/05/2026

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралын ивээл дор зохион байгуулагдаж буй
Р.Чойномын нэрэмжит “МИНИЙ МОНГОЛ” гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслол, бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

📍 Нээлт: 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр
🕚 Цаг: 11:00
📌 Хаана: Хүүхдийн урлан бүтээх төвийн “ОРД” арт галерей

✨ Монгол хүүхдийн сэтгэлгээ, уран бүтээл, эх оронч үзлийг илэрхийлсэн шилдэг бүтээлүүдтэй танилцаарай.

28/05/2026

“ХАКИ” ХҮҮХДИЙН БАЯРЫН НЭГДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛНО
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан, Нийслэлийн 20 гаруй оролцооны байгууллагуудын хамтаар зохион байгуулж буй “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.

Та бүхнийг гэр бүл, найзуудаараа хүрэлцэн ирж соёл, урлагийн олон талт хөтөлбөрүүдийг үзэж сонирхож, Нийслэл хотын билэг тэмдэг ХАКИ-тай танилцан, цоо шинэ найруулга бүхий мюзикл жүжиг, баярын парад, хүүхэд багачуудын үлгэр дууриал болсон олны танил уран бүтээлчдийн тоглолтыг үзэж, хамтдаа урлан бүтээж баярын өдрөө дурсамж дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж байна.

Нийт 9 төрлийн өөрийн онцлог зүйлийг шингээсэн өртөөчилсөн зоонуудаар дамжин, олон төрлийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан, эмчийн үзлэгт хамрагдан, эх хүүхдийн амрах хэсэгт тухлан саатаж, олон гайхалтай уран бүтээлчдийн тоглолтыг үзэж даган дуулж бүжиглэж, Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хамгийн гоё дурсамжтайгаар тэмдэглээрэй.

МэдэгдэлСурагчдын өвлийн амралт эхэлж буйтай холбогдуулан Хүүхдийн урлан бүтээх төвийн сурагчдын амралт 2025 оны 12 дуга...
24/12/2025

Мэдэгдэл

Сурагчдын өвлийн амралт эхэлж буйтай холбогдуулан Хүүхдийн урлан бүтээх төвийн сурагчдын амралт 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийг дуустал нийт 14 хоног үргэлжилнэ.Энэхүү хугацаанд бүх ангиуд хичээллэхгүй болохыг нийт сурагчид болон эцэг эхчүүд та бүхэнд мэдэгдэж байна.

Хүүхдийн урлан бүтээх төв
2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Address

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, 6-хороо, Бага тойруу 2, Хүүхдийн урлан бүтээх төв
Улаанбаатар

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүүхдийн Урлан Бүтээх Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Хүүхдийн Урлан Бүтээх Төв:

Shortcuts

Share

Category