04/06/2026
Harish Rana v. Union of India (2026) Энэтхэгийн Дээд шүүх анх удаа идэвхгүй эвтанази хэрэглэхийг зөвшөөрөв.
Эвтанази нь идэвхтэй (active) ба идэвхгүй (passive) гэсэн 2 төрөлтэй. Идэвхтэй эвтанази гэдэг нь үхэлд шууд хүргэх эмчилгээг өвчтөнд хийж, амь насыг нь хүчээр таслах ажиллагаа юм. Харин идэвхгүй эвтанази нь амь тэтгэх аппаратыг салгаж, өвчтөнд байгалийн жамаараа үхэх боломжийг олгодог гэдгээрээ идэвхтэй эвтаназиас ялгаатай ажээ. Энэ удаагийн дугаараар танилцуулах гэж буй Harish Rana v. Union of India (2026) шүүхийн шийдвэр нь 13 жилийн турш ургамлан байдалд байсан өвчтөнд идэвхгүй эвтанази хийх зөвшөөрлийг Энэтхэг улсын Дээд Шүүхээс олгосон ба энэ нь шүүхээр зөвшөөрөгдсөн анхны идэвхгүй эвтаназийн тохиолдол гэдгээрээ ихээхэн олны анхаарлыг татаж байгаа юм. Харин идэвхтэй эвтанази нь Энэтхэг улсад хууль бус хэвээр байгаа болохыг дашрамд дурдах нь зүйтэй болов уу.
Энэтхэгийн хойд нутгийн Уттар Прадеш мужийн оршин суугч Хариш Рана нь 2013 онд барилгын 4 давхраас унаж, тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас ухаангүй болсон ба 13 жилийн турш амь тэтгэх аппаратны тусламжтайгаар ургамлан байдалтай байсаар иржээ. Эмч нарын зөвлөлөөс Ранаг “ухамсартай хариу үйлдэл үзүүлэхгүй”, “өөрийгөө асрах үйл ажиллагаанд бусдаас бүрэн хамааралтай” ба “13 жилийн хугацаанд өвчтөний биеийн байдалд ямар нэг өөрчлөлт гараагүй” гэсэн дүгнэлт гаргажээ.
Улмаар Ранаг 13 жилийн турш асарч сувилсан эцэг, эх нь амь тэтгэх аппаратыг салгах тухай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Энэтхэг улсын Дээд Шүүхэд гаргасан ба шүүхээс тус өргөдлийг 2026 оны 3-р сарын 11-ны өдөр хэлэлцэж, идэвхгүй эвтанази хийх, өөрөөр хэлбэл амь тэтгэх аппаратыг салгах зөвшөөрлийг олгосон байна.
Тус шүүхээс ийнхүү шийдвэрлэхэд идэвхгүй эвтанази нь өвчтөний ашиг сонирхолд хамгийн сайнаар нийцэж буй эсэхийг (best interests of the patient test) шалгуур болгон авч үзсэн. Тухайлбал, шүүхээс 1. Рана өвчтөн 10 гаруй жилийн турш ургамлан байдалд ухаангүй байсан, 2. Эмнэлгийн шинжээчдээс Ранаг эдгэрэх найдлагагүй гэж дүгнэсэн, 3. Амь тэтгэх аппарат нь идэвхтэй амьдралыг бус зөвхөн биологийн оршин тогтнолыг уртасгаж байсан гэх үйл баримтад тулгуурлан, эмчилгээг хүчээр үргэлжлүүлэх нь өвчтөний ашиг сонирхолд нийцэхгүй бөгөөд амь тэтгэх аппаратыг салгаснаар өвчтөнд нэр төртэйгөөр үхэх боломжийг олгоно гэж үзсэн байна.
Энэтхэг улсад хүний нэр төртэйгөөр үхэх эрхийн тухай маргаан 2011 оноос идэвхтэй өрнөх болжээ. Тухайлбал, Энэтхэг улсын иргэн Аруна Шанбаг харгис бэлгийн хүчирхийлэлд өртсөний улмаас 42 жилийн турш ухаангүй ургамлан байдалд байсан ба амь тэтгэх аппаратыг салгаж, Шамбагийг зовлонгүйгээр үхүүлэх тухай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг түүний гэр бүлийнхнээс шүүхэд гаргасан боловч Улсын Дээд шүүхээс тус хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Улмаар эвтанази буюу зовлонгүйгээр үхэх эрхийг тойрсон маргаан хүчтэй өрнөх болж, шүүх болон хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэх шаардлага зүй ёсоор тавигдах болжээ.
2018 онд гарсан Common Cause v. Union of India шийдвэрээр Энэтхэг улсын Үндсэн хуулийн 21-р зүйлд заасан “амьд явах эрх”-ийн тухай ойлголтод “нэр төртэйгөөр үхэх эрх” ч мөн хамаарна хэмээн дээрх эрхийн агуулгыг өргөжүүлэн тайлбарлаж, идэвхгүй эвтанази нь Үндсэн хуульд харшлахгүй гэж шийдвэрлэжээ. Харин идэвхгүй эвтаназийг хийх үед хамгаалалтын баталгаа болсон процессын журмыг мөрдлөг болгох зайлшгүй шаардлагатайг цохон тэмдэглэжээ. Тухайлбал, 1. Өвчтөний өвчин, эмгэг эргэж эдгэрэх боломжгүй болохыг оношилсон эмчийн дүгнэлт, 2. Эмнэлгийн хараат бус зөвлөлөөс гаргасан 2 шатлал бүхий дүгнэлт, 3. Өвчтөний зөвшөөрөл, эсвэл боломжгүй тохиолдолд гэр бүлийн гишүүдээс гаргасан хүсэлт, 4. Эмнэлгийн ёс зүйн хорооноос гаргасан дүгнэлт, баталгаажуулалтад тус тус үндэслэн идэвхгүй эвтаназийг хийж болох ажээ.
Ийнхүү Harish Rana v. Union of India (2026) шийдвэр нь Common Cause v. Union of India (2018) шийдвэрийг бодит тохиолдолд хэрэглэж, эдгэрэх найдваргүй болсон өвчтөнд анх удаа идэвхгүй эвтанази хийх зөвшөөрлийг олгосон түүхэн шийдвэр болсноороо чухал ач холбогдолтойд тооцогдож байна.
Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр дэлхий дахинд өрнөж буй бусад үйл явдлын талаарх мэдээ, тоймыг дараах холбоосоор нэвтэрч үзнэ үү.
https://cli.num.edu.mn/world/
02/06/2026
"Математик аргачлалыг судалгаанд хэрэглэх нь: Улс төр судлалын шинжлэх ухааны жишээнд" сэдэвт сургалт болно.
МУИС -ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс хагас жил бүр шинжлэх ухааны судалгааны арга зүйн сургалтыг хууль зүйн их дээд сургуулийн судлаач багш нарт зориулан явуулдаг уламжлалтай болно.
Урьд нь, одоо ч бүх шинжлэх ухаанаас түрүүлж хөгжиж буй шинжлэх ухаан бол математик, физикийн шинжлэх ухаан тул Карл Фрейдрих Гаусс: "Математик бол шинжлэх ухааны хаан юм" гэжээ. Мөн феноменологи эрх зүйн философчид "Эрх зүй бол математикийн хуулийн нэгэн адил нээгдэж байдаг" гэж хэлснээс гадна орчин үед математик аргачлалыг хэрэглэхгүйгээр аливаа шинжлэх ухааны судалгааны шалгуур, нотолгоо, үнэ цэнийг тодорхойлох боломжгүй болж байгаа билээ.
Иймд энэ удаагийн сургалтаар док.проф. Г.Туяагэрэл багшийг урьж, математик аргачлалыг шинжлэх ухаанд хэрэглэх арга зүйн сургалтыг 2026 - 06 - 09 -ны 15.00 цагт МУИС-ийн төв Номын сангийн 502 тоотод явуулахаар боллоо. Та бүхнийг сургалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
15/05/2026
МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, эрх зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор хууль зүйн сургалт, семинар, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Г.Туяагэрэл "Засгийн газрын үйл ажиллагааны үр ашигтай байдалд улс төрийн намын үзүүлэх нөлөө" сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.
Хэлэлцүүлэг 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр (пүрэв гараг) 15:00-17:00 цагт зохион байгуулагдах тул та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
Доорх холбоосоор бүртгүүлнэ үү.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScCnPDNcqHU_iEfu6hDbwjHZcljF7o5j0N03kUr9jisDHanXw/viewform
06/05/2026
"ЭРХ ЗҮЙ: ЦАГААН ТОЛГОЙ, ОНОЛ, ФИЛОСОФИ, УДИРТГАЛ ЛЕКЦ" сэдэвт судалгааны семинар, хэлэлцүүлэг болно.
МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс зохион байгуулж буй энэ удаагийн судалгааны семинар, хэлэлцүүлэгт Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан "Эрх зүй: Цагаан толгой, Онол, Философи, Удиртгал лекц" сэдэвт илтгэл хэлэлцүүлнэ.
Хэлэлцүүлгийг 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр (пүрэв гараг) 15:00-17:00 цагт зохион байгуулах тул та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd-1zaXl0CqJycP_2O1o71eEAkNexRcZ-dOvzLhSjykhhteJw/viewform
30/04/2026
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг 2026.05.01-ний өдрийн 15:00-17:00 цагт МУИС-ийн Номын сангийн 402 тоотод зохион байгуулагдана. Эрдэмтэн судлаачид та бүхэн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж, идэвхитэй оролцоно уу.
Бүртгүүлэх холбоос:
https://docs.google.com/forms/d/1dyiYsQmkt8KfB8PRmE6du2D3Gg3yfrzz_MJSyv6HBb4/edit
24/04/2026
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуулиудын шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс зохион байгуулж байна. Эрдэмтэн судлаачид та бүхэн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж, идэвхитэй оролцоно уу.
📌2026.05.01-ний 15:00-17:00 цагт, МУИС-ийн Номын сангийн 402 тоотод зохион байгуулагдана.
Бүртгүүлэх холбоос:
https://docs.google.com/forms/d/1dyiYsQmkt8KfB8PRmE6du2D3Gg3yfrzz_MJSyv6HBb4/edit
21/04/2026
МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, эрх зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор хууль зүйн сургалт, семинарыг тогтмол зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн судалгааны семинарт Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Г.Гэсэр "Ардчиллын ухралтын нийтлэг бус хэв шинжүүд" сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.
Хэлэлцүүлгийг 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр (мягмар гараг) 15:00-17:00 цагт зохион байгуулах тул та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
Доорх линкээр бүртгүүлнэ үү.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfP9plMYqdQLD6q4cMKCXTWvKFqKGj5kojVJmc2a1TfDSH_dA/viewform?usp=dialog
13/04/2026
МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн болон оюутны Энтимема эрдэм шинжилгээний клуб хамтран 2026 оны хаврын улирал төгсөх, бакалаврын судалгааны ажил хамгаалах оюутнуудад зориулан "Бакалаврын судалгааны ажил бичих арга зүй" сургалтыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалтад дараах багш нар судалгааны ажил бичих онол, арга зүйн хичээл орно. Үүнд:
С.Сүхчулуун, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн НЭЗТ-ийн багш, Хууль зүйн ухааны доктор
С.Бат-Орших, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн НЭЗТ-ийн багш, Хууль зүйн ухааны магистр
О.Дарханболд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн НЭЗТ-ийн багш, Хууль зүйн ухааны магистр
ХАЯГ: МУИС-ийн ШУТУБП https://maps.app.goo.gl/Br81Cy5aU9MafDcN9?g_st=ic , 200 тоот
ӨДӨР: 2026 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр \пүрэв гараг\
ЦАГ: 18:00
Энэхүү сургалтад төгсөх курсийн оюутнууд тэнхим үл харгалзан хамрагдах боломжтой.
"Эрх зүйд үүнээс дотно харилцаа, үүнээс төгс мэдлэгт хүрэх зам гэж үгүй..."