МУИС Физикийн тэнхим

МУИС Физикийн тэнхим

Share

Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Бай?

Photos from МУИС Физикийн тэнхим's post 22/04/2026
18/03/2026

МУИС, ШУС, Физикийн тэнхимийн Дэд проф. Т.Төртогтох Turtogtokh Turo танаа "Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн түүхт ойн баяр"-ыг тохиолдуулан сансар судлал, шинжлэх ухааны салбар, техник технологийн болон эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмэр, олон жилийн нөр их хөдөлмөрийг тань төр засаг өндрөөр үнэлж "Хөдөлмөрийн хүндэт" медалиар шагнасанд хамт олны зүгээс чин сэтгэлийн баяр хүргэе.

23/02/2026

Хүндэт багш, судлаачидаа,
Та бүхнийг ИТДБ (Мянган инженер) төслийн зочин профессор хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн урилгаар ирж буй Япон улсын Хоккайдо их сургуулийн профессор, агаар мандлын цахилгаан ба аянгын ажиглалтын чиглэлээр судалгаа хийдэг Мицутэру Сато-гийн унших нээлттэй лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Илтгэлийн сэдэв:
Regional and Trans-regional Lightning and Weather Observations for Severe Weather Nowcasting
Хэзээ: 2026-02-25, 15:00 цаг
Хаана: МУИС-ийн төв байр, Эрдмийн танхим (Дугуй заал)

Тус лекцээр аянга цахилгаан болон цаг уурын өгөгдлийг ашиглан хүчтэй цаг агаарын үзэгдлийг богино хугацаанд урьдчилан үнэлэх (nowcasting) арга зүй, олон улсад ашиглагдаж буй V-POTEKA болон P-POTEKA ажиглалтын системүүдийн тухай танилцуулга хийгдэх болно. Мөн эдгээр системүүдийг Монгол Улсад ашиглаж буй туршлага, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар хуваалцана. Цаг уур, атмосферийн физик, байгалийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, нисэхийн цаг уур болон холбогдох чиглэлээр ажиллаж, суралцаж буй багш, судлаачид, оюутнуудад онцгой сонирхолтой лекц байх болно.

23/02/2026

📌Пи тооны өдрийг тохиолдуулан МУИС-ийн Физикийн тэнхимээс PI CUP 3.14 нэртэй цагаан зураас даган үүрэг гүйцэтгэх роботын тэмцээнийг зохион байгуулж байна.
Энэхүү тэмцээн нь оюутнуудад бодит төхөөрөмж бүтээх, инженерчлэл болон программчлалын мэдлэгээ туршиж үзэх, багаараа ажиллах чадвараа хөгжүүлэх боломж олгох зорилготой. Оролцогч багууд роботын тусламжтайгаар тэмцээний талбайд байрлах объектуудыг цуглуулж, заасан бүсэд хүргэх даалгавар гүйцэтгэнэ.
📌Тэмцээн нь МУИС-ийн Физикийн тэнхимийн 1, 2-р түвшний оюутнуудад нээлттэй бөгөөд баг бүр цөөн тооны гишүүнтэйгээр оролцоно. Шилдэг багууд мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнагдах ба инженер сэтгэлгээ, бүтээлч чадвараа бодитоор сорих сонирхолтой оюутнуудыг идэвхтэй оролцохыг урьж байна.

04/02/2026

Сонирхолтой лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хоккайдо их сургуулийн профессор Юкихиро Такахаши микро хиймэл дагуулын чиглэлээр илтгэл хэлэлцүүлнэ.
https://news.num.edu.mn/?p=113828

Photos from МУИС Физикийн тэнхим's post 11/12/2025

МУГБ Ц.Хандын нэрэмжит МУИС-ийн Физикийн олимпиадын дүнгийн хурал болон явц дундын зургууд

Photos from МУИС Физикийн тэнхим's post 03/12/2025

12-р сарын чухал өдрүүд. МУИС-ийн Физикийн тэнхимд өвлийн элсэлт, шилжилтээр орох хүсэлтэй хүмүүсийн анхааралд.

result-theory 01/12/2025

МУГБ Ц.Хандын нэрэмжит МУИС-ийн Физикийн олимпиадын нэгдсэн дүн гарсныг доорх холбоосоор харна уу:

Дүнгийн хурал өнөөдөр (Даваа гаригийн) 16:00 цагаас МУИС-ийн хичээлийн төв байрны 320 тоот танхимд болно.

https://docs.google.com/spreadsheets/d/16qelqhSA_YCWVFQ33AU2rP0r14fSpAvnBZFu-bbGwTA/edit?fbclid=IwY2xjawOaHUVleHRuA2FlbQIxMABicmlkETFFYnhJVVdNSlgydW85eTBic3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHqUuGi9CzlIIRgiaQ7da5xZU7b4xTfEFx4vpzJSgZById4gCrPpMWRht3Xl__aem_SPlafUxU5lk5J73HQlbpLw&gid=227509529 =227509529

result-theory

Photos from МУИС Физикийн тэнхим's post 30/11/2025

12-р ангийн хоёрдугаар давааны, туршлагын бодлогуудын бодолт

Жич: Туршлагын бодлогын оноо хамгаалалт хуваарийн дагуу Даваа гаригийн 09:00-12:00 цагийн хооронд, МУИС-ийн хичээлийн төв байрны 300б тоот танхимд зохион байгуулагдана.

Photos from МУИС Физикийн тэнхим's post 30/11/2025

Багшийн ангиллын хоёрдугаар давааны, туршлагын бодлогуудын бодолт

Жич: Туршлагын бодлогын оноо хамгаалалт хуваарийн дагуу Даваа гаригийн 09:00-12:00 цагийн хооронд, МУИС-ийн хичээлийн төв байрны 300б тоот танхимд зохион байгуулагдана.

Want your school to be the top-listed School/college in Улаанбаатар?

Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Ikh Surguuliin Gudamj-1, Bagatoiruu, Sukhbaatar District
Улаанбаатар
14200