Нийслэлийн хүүхдийн 140 дүгээр цэцэрлэг

Нийслэлийн хүүхдийн 140 дүгээр цэцэрлэг Our values:
1. The interests of the child
2. Clean and tidy environment
3. Professional creative team
4. Cooperation and ethics

Permanently closed.
11/06/2026

Авлига ба Шударга ёс

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ – 2026" тэмцээнд оролцсон "Смарт замын альфа зохицуулагчид" багийнхан "Дэд байр эзэллээ...
29/05/2026

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ – 2026" тэмцээнд оролцсон "Смарт замын альфа зохицуулагчид" багийнхан "Дэд байр эзэллээ! 🏅
Хүүхдүүд маань зөвхөн дэд байр хүртсэн биш —замын дүрмийг мэддэг болсон.
Тайзан дээр авъяасаа үзүүлж чадсан.🌟
Багийн ахлагч Арга зүйч багш О.Ягаанцэцэг, багшийн туслах Г.Буянхүү нар болон эцэг эхчүүддээ, бяцхан хүүхдүүддээ чин сэтгэлийн баяр хүргэе. 🙏
Бид 2022 онд Гуравдугаар байр,
2025 онд Тэргүүн байр,
2026 онд — Дэд байранд шалгарлаа. 💪
Ялагч гэдэг нь заавал эхний байр биш ялагч гэдэг нь өчигдрөөсөө илүү болсон хүүхэд юм.
Манай 140 дүгээр цэцэрлэгийн бүх багш, ажилтан, эцэг эх, хүүхдүүдийн хичээнгүй зүтгэл, сэтгэлийн хүч, хамтын эв нэгдэл энэ амжилтын үндэс юм шүү. БАЯР ХҮРГЭЕ! 🎉

27/05/2026
23/05/2026

Бидний бяцхан үрс маань замын хөдөлгөөний дүрмээ мундаг суралцаж, "Замын хөдөлгөөний цагаан толгой-2026" тэмцээнд оролцож байна.

Энэхүү бичлэгийг үзэж байгаа аав, ээж, эмээ, өвөө, ах, эгч нар бүгдээрээ энэхүү бичлэг рүү орж Лайк дарж, гоё урмын үгтэй сэтгэгдэл бичиж, цааш нь шэйрлэн түгээж өгөөрэй. Таны ганцхан секунд гаргаад дарах "Лайк" хүүхдүүдэд маань маш том урам, маш том оноо болох болно. ✨🎈

Хүүхдүүдээ бүгдээрээ хамтран дэмжицгээе! 🤗🍀

19/05/2026

Шинэ сурагчтай болж байгаа аав ээжүүд анхаарлаа хандуулна уу. Бага ангийн багш нар ингэж зөвлөж байна.

ЦЭЦЭРЛЭГИЙН УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН2026 ОНЫ ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН.🏫✨🌸💪🎽Нийслэлийн хүүхдийн 140 дүгээр цэ...
18/05/2026

ЦЭЦЭРЛЭГИЙН УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН
2026 ОНЫ ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН.
🏫✨🌸💪🎽
Нийслэлийн хүүхдийн 140 дүгээр цэцэрлэгийн баг тамирчид Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас 53 дахь жилдээ зохион байгуулж буй "Цэцэрлэгийн уран хөдөлгөөнт гимнастикийн 2026 оны хотын аварга шалгаруулах тэмцээн"-д амжилттай оролцлоо! 🎉
Тэмцээнд:
Нийслэлийн найман дүүргийн 87 цэцэрлэгийн 2610 бяцхан тамирчдаас анхан шатны тэмцээнийг давж, ердөө 25 цэцэрлэгийн 750 хүүхэд хотын аварга шалгаруулах шатанд шалгарсан билээ.
Бид дүүргийнхээ 2023, 2025, 2026 оны ХОШОЙ АВАРГА болж хотын аваргад 3 дахь удаагаа өрсөлдлөө... Дуслуулсан хөлс бүхэн үнэ цэнэтэй. Бяцхан тамирчид хотын аваргын энэ шатанд шалгарч, ур чадвар, зориг тэвчээрээ харуулан өрсөлдсөнд бид бахархаж байна! 🌟
Удирдсан багш: О.Ягаанцэцэг, Г.Энхцэцэг, Г.Буянхүү нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
💛 Хичээнгүйлэн, ур чадвараа дайчлан өрсөлдсөн бяцхан гимнастикчиддаа баяр хүргэе!🙏
👨‍👩‍👧 Хүүхдүүдээ дэмжиж, багш нартайгаа хамтран ажилласан эцэг эх, асран хамгаалагч бүртээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
🤝 Энэхүү амжилтын арыг даан ажиллаж, үргэлж атгасан гар шиг нэгэн зорилгын төлөө хичээнгүйлэн ажилласан нийт хамт олондоо маш их баярлалаа!

#140дүгээрЦэцэрлэг #УранГимнастик #Цэцэрлэг #2026 #НийслэлийнАварга #БяцханТамирчид #БагшНар #ХотынТэмцээн #Гимнастик #Спорт

📢 МЭДЭЭЛЭЛ: ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ, АЮУЛГҮЙ ОРЧНЫГ ХАМТДАА БҮРДҮҮЛЖ БАЙНАНалайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэг нь Нийслэлийн Засаг...
16/05/2026

📢 МЭДЭЭЛЭЛ: ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ, АЮУЛГҮЙ ОРЧНЫГ ХАМТДАА БҮРДҮҮЛЖ БАЙНА

Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэг нь Нийслэлийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд орчны аюулгүй байдлыг хангах, тохижилтыг сэргээх ажлуудыг үе шаттайгаар зохион байгууллаа. ✨

Бид 2025.05.15-ны өдөр дараах ажлуудыг хийж гүйцэтгэв:

🧼 Гадна талбайн хүүхдийн тоглоом болон хөшөө баримлуудыг зориулалтын бодисоор угааж, өнгө үзэмжийг нь сэргээлээ.
🦠Тоглоомын талбайн резинэн шал, тоног төхөөрөмжүүдийг даралтат усаар угааж, халдваргүйжүүлэлт хийлээ.
🛡️Цэцэрлэгийн хашааг авто машинаас хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эрсдэлтэй хэсгүүдэд хамгаалалтын 3 ширхэг бетонон баганыг шинээр суурилуулж бэхжүүллээ.
🌳Шар өвс, хог хаягдлыг цэвэрлэж, мод болон цэцгийн мандлыг усалж арчиллаа.

Бяцхан үрсийнхээ төлөө эрүүл, аюулгүй, үзэмжтэй орчныг бүрдүүлцгээе.❤️

#НалайхДүүрэг #140Цэцэрлэг #АлбанДаалгавар #АюулгүйОрчин #ХүүхдийнТөлөө

15/05/2026

Address

Улаанбаатар Налайх 8-р хороо Жаргалант
Улаанбаатар Хот
12600

Telephone

+97670232317

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн хүүхдийн 140 дүгээр цэцэрлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category