14/04/2025
#Баривчилгаа
БНСУ-ын 5 байгууллагын хамтарсан баривчилгаа 2025 оны 4 сарын 14-өөс 6 сарын 29 хүртэл үргэлжилнэ
БНСУ-ын Засгийн газар “Хууль бусаар оршин суугчдыг бууруулах 5 жилийн (2023~2027) төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа юм. Үүний 3 дахь жилийн эхний арга хэмжээг энэ сарын 14-өөс хэрэгжүүлж эхлэхээ Хууль зүйн яамнаас албан ёсоор зарлалаа.
Хэрэгжүүлэх хугацаа: 2024 оны 04 сарын 14~06 сарын 29-ны ням гараг хүртэл 77 хоногийн турш үргэлжилнэ.
Хамтран оролцох төрийн байгууллага: Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам, Далайн эргийн хамгаалалтын алба.
Анхаарал хандуулах гол газрууд: Хууль бусаар оршин сууж гэмт хэрэг өдүүлэгчид, хар тамхи, зугаа цэнгээнтэй холбоотой үйлдлүүдэд хамаарагч гадаад иргэд, барилгын салбар, хүргэлтийн үйлчилгээнд хууль бусаар ажил эрхлэгчид, хууль бус иргэдийг ажилд зуучилдаг компаниуд, хууль бусаар хилээр нэвтэрч оршин суугч гадаадын иргэд.
БНСУ-ын 5 байгууллагын хамтарсан энэхүү арга хэмжээний үеэр иргэдийн амьжиргаанд халдаж, аюулгүй байдалд заналхийлж буй гадаад иргэдийн өдүүлж буй гэмт хэрэг, гадаад иргэдийн хууль бусаар оршин суух явдлыг таслан зогсоох, албадан гаргах, хилээр нэвтрүүлэхийг хориглох зэрэг хатуу арга хэмжээ авах зорилготой гэж мэдэгдэв.
Эх сурвалж: БНСУ-ын Хууль зүйн яам
14/04/2025
“БНСУ руу виз мэдүүлэх, хилээс буцаагдах асуудлыг хэлэлцсэн”
Монгол, Өмнөд Солонгосын парламентын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр, БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдтай уулзсан. Визтэй холбоотой иргэдээс ирсэн санал, хүсэлтийн дагуу хоёр улсын парламентын бүлэг энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа. Уулзалтын үеэр хэд, хэдэн асуудлыг хөндсөн. Нэгдүгээрт, зорчих эрхийг хязгаарлаж байгаатай холбоотой. Тодруулбал, виз мэдүүлэхэд иргэдийн гадаад пасспортыг 30 хүртэлх хоногоор ЭСЯ-нд байршуулж байгаа асуудал. Үүнээс шалтгаалж бусад улс орон руу зорчим эрхийг хязгаарлаж байгаа гэж үзэж байгаа.
Энэ нь тухайн улсын хууль тогтоомжид заасан гэдэг утгаар виз мэдүүлж байгаа иргэний гадаад пасспортыг хураан авч байгааг БНСУ-аас Монголд суугаа Элчин сайд хэлсэн. Мөн пасспорт хураан авах хугацаа заагаагүйг хэлж байгаа. Тийм учраас бидний зүгээс ядаж долоо хоногийн хугацаатай болгох саналыг албан ёсоор тавьсан.
Хоёрдугаарт, иргэний гадаад пасспортыг удаан хугацаагаар хураахад дунд нь гэнэтийн томилолт, ажил, эрүүд мэндийн эрсдэл гарах тохиолдолд пасспортоо авахад Солонгосын визийн хүсэлт шууд цуцлагдаж байгаа байдлыг арилгах. Виз олгохоос татгалзсан гэдэг ангилалд оруулахгүй баыхыг ярилцсан.
Цаашид эдгээр зөрчлийг гаргахгүй байх тал дээр анхаарч, арилгахыг Элчин сайд мэдэгдсэн. Дараагийн асуудал бол виз татгалзсан тохиолдолд дахин мэдүүлэх хугацаа зургаан сар. Энэ нь мөн зөрчил. Үүнээс болж виз мэдүүлгийг төвүүд дээр тодорхой ангилах хэлбэрээр дахин, дахин виз мэдүүлээд байгаа хүндрэлтэй асуудлууд байдгийг Элчин сайдын зүгээс дурдаж байгаа учраас удаа дараа виз мэдүүлж, татгалзсан иргэдийн мэдээллийг харгалзаж, тусад нь ангилж авч болно. Ингэснээр дахин виз мэдүүлэх хугацаа буюу зургаан сарыг болиулах талаар зөвшилцсөн. Нааштайгаар шийдэх боломжтойгоо ЭСЯ-наас илэрхийлсэн.
Гуравдугаарт, визээ авсан иргэд хилээс буцаагдаж байгаатай холбоотой асуудал. Зорилго тодорхойгүй, буцах тийзээ сарын хугацаатай бичүүлсэн гэх мэт олон шалтгаанаар хилээс буцаагдаж байгаа хүн их. Тиймээс нэгэнт виз нь гарсан иргэдийг хилээс буцаахгүй байхыг шийдвэрлэж өгөх саналыг мөн өгсөн гэлээ.
_______________________________________
📦 Солонгосын бүх онлайн шопуудаас Солонгос үнээр нь хүссэн бараагаа захиалаарай! 🇰🇷
💯 Koreabox.mn – Солонгос үнээр нь шууд таны гарт! 💯
09/01/2025
Солонгосын нийтийн тээврийн картны төрлүүд 🚇💳
Сайн байцгаана уу, Солонгос дахь амьдралыг хөнгөвчлөхөд туслах нийтийн тээврийн картнуудыг танилцуулж байна. Солонгосын нийтийн тээвэр харьцангуй үнэтэй тул янз бүрийн картууд, хөнгөлөлтүүд байдаг. Эдгээрийг танилцуулъя!
a. Урьдчилсан төлбөрт карт 💸
• Урьдчилж бэлэн мөнгөөр цэнэглэнэ.
• CVS дэлгүүрүүд болон метроны буудал дээр цэнэглэх боломжтой.
• Доод хэмжээ: 1000 вон.
a. Дараа төлбөрт карт 💳
• Карт уншуулах үед зорчих үнийн дүн харагддаг.
• Солонгосын банканд данстай байх шаардлагатай.
• Хугацаанд төлбөл хөнгөлөлттэй.
a. Хөнгөлөлттэй карт 🎟️
• Багцын карт: 30 өдрийн турш Сөүл хотын метро, автобус хэрэглэнэ. Дугуй багтсан багц: 65,000 вон.
• K-Pass: Сард 15 удаа илүү зорчвол хөнгөлөлт авна. 19-34 насныхан болон гадаад иргэдэд боломжтой.
Солонгос дахь амьдралд тус болохоор энэ мэдээллийг бэлтгэлээ. Дараагийн нийтлэлдээ уулзацгаая! 🚀
#нийтийнтээвэр #карт #солонгос #метро #автобус #өдөртутам
09/12/2024
📢📢📢 Хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг САЙН ДУРААРАА НУТАГ БУЦАХ хугацааг сунгалаа. ГЭВЧ...
🇰🇷🇰🇷🇰🇷 БНСУ-ын Хууль зүйн яам өнгөрсөн 27-ны өдөр хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийн сайн дурын үндсэн дээр гарах тусгай хугацааг ирэх оны 1- сарыг дуустал сунгах болсноо мэдэгдлээ.
⁉️ Гэвч... Өнгөрсөн есдүгээр сарын 30-наас хойш хууль бусаар оршин суугч болсон гадаадын иргэд, Хууль бусаар цагаачлан ирсэн иргэд, Хуурамч болон өөрчилсөн паспорт ашигласан, Гэмт хэрэг үйлдсэн, Хилээр гарах тушаалыг биелүүлээгүй иргэдэд энэхүү журам ҮЙЛЧЛЭХГҮЙ гэнэ.
12/11/2024
🎓Кешин Их Сургуулийн МАГИСТР, ДОКТОР-н элсэлт эхэллээ🎓
👇Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авна уу. 👇
📌ФБ: https://www.facebook.com/keshinde.rina
📞Утас: 070-7207-0137