EduLand Солонгос дахь сургалтын төв

EduLand Солонгос дахь сургалтын төв

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from EduLand Солонгос дахь сургалтын төв, Educational Research Center, 간석동100/4, Seoul.

БНСУ-д оршин суугаа хүүхэд багачууддаа, монголчууддаа зориулсан бүх төрлийн сургалт, үйлчилгээний төв

📲 010-4634-9911

#солонгосдахьсургалт
#хүүхдийнсургалт
#солонгосдахьдугаархолболт
#солонгосдахьбүхтөрлийнүйлчилгээ
#buhturliinsurgalt
#solongossurgalt

11/07/2026

Тулгар төрийн 2235, Их Монгол улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье!

Сайхан наадаарай! 🇲🇳

30/06/2026
30/06/2026

저의 3번째 Facebook 기념일입니다. 항상 도와주셔서 감사합니다. 혼자서는 여기까지 오지 못했을 거예요. 🙏🤗🎉

12/06/2026

Өнөөдөр эхэлж байгаа МОРИН ХУУР анхнаас нь сурах ангидаа 2 хүн нэмж авнаа

Сургалт Инчон хот, Гансогугори ёгт явагдана

22/05/2026

Солонгос хэлний сургалтын шинэ ангидаа элсэлт авч эхэллээ!

Солонгост амьдарч байгаа ч
✅ Солонгосоор ярьж чадахгүйгээс санаа зовдог уу?
✅ Эмнэлэг, сургууль, ажил, банк, захиргааны газар очиход хэлний бэрхшээл тулгардаг уу?
✅ TOPIK оноо авах хэрэгтэй байна уу?
✅ Хүүхдээ 한글 үсгээ зөв уншиж, бичиж сураасай гэж хүсэж байна уу? Тэгвэл манай солонгос хэлний сургалт танд болон таны хүүхдэд зориулагдсан.

📚 Нээгдэх ангиуд:

👩‍🦰 Насанд хүрэгчдийн анхан шат

Солонгос хэл огт мэдэхгүй болон анхнаас нь зөв суурьтай сурах хүсэлтэй хүмүүст.

Хичээлээр:
🔹 한글 үсэг
🔹 Өдөр тутмын хэрэглээний яриа
🔹 Дуудлага
🔹 Суурь дүрэм
🔹 Амьдралд шууд хэрэглэх өгүүлбэрүүд

👩‍🏫 Насанд хүрэгчдийн дунд шат

Солонгосоор бага зэрэг ойлгодог ч илүү зөв ярьж, дүрмээ сайжруулах хүсэлтэй хүмүүст.

Хичээлээр:
🔹 Ярианы чадвар
🔹 Дунд шатны дүрэм
🔹 Үгийн сан
🔹 Сонсгол, уншлага
🔹 Ажил, амьдралд хэрэглэх солонгос хэл

📘 TOPIK бэлтгэлийн анги

TOPIK I болон TOPIK II шалгалтад бэлтгэх хүмүүст.

Хичээлээр:
🔹 TOPIK үгийн сан
🔹 Дүрэм
🔹 Унших
🔹 Сонсох
🔹 Бичих
🔹 Шалгалтын арга барил
🔹 Цагийн менежмент

👧 Хүүхдийн 한글 үсгийн анги

Солонгост амьдарч байгаа монгол хүүхдүүдэд зориулсан анги.

Хичээлээр:
🔹 한글 үсэг таних
🔹 Зөв унших
🔹 Зөв бичих
🔹 Солонгос сургуулийн хичээл ойлгох суурь
🔹 Хүүхдэд ойлгомжтой, хөгжилтэй арга

Монгол хүүхдийн онцлогт тохируулан, ойлгомжтой тайлбарлаж заана.

✨ Сургалтын давуу тал

✅ Монгол хүнд ойлгомжтой тайлбар
✅ Анхан шатнаас системтэй заана
✅ Амьдралд шууд хэрэглэх солонгос хэл
✅ TOPIK-д зориулсан тусгай бэлтгэл
✅ Хүүхдэд зориулсан хөгжилтэй, ойлгомжтой арга
✅ Түвшинд тохирсон анги сонгох боломжтой

📍 Бүртгэл авч байна

Сонирхож байгаа хүмүүс доорх Google Form-ыг бөглөнө үү.
Бид тантай холбогдож түвшин, тохирох анги, хичээлийн цаг болон төлбөрийн мэдээллийг танилцуулах болно.

Хаяг: Инчеон хот /Гансогугори ёг/, Дэлгүүртэй барилгын 4 давхарт.
/간석오거리역 / 인천 남동구 간석동100-4, 402호

Утас: 010-4634-9911

🔗 Бүртгэлийн линк:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSclHkb0HiM9_4At-Hr3EQPKDqGexL7cbSeFs-8MGCI-46Y5UA/viewform?usp=header

21/05/2026

🇲🇳✨ СОЛОНГОС ДАХЬ 1000 ХҮҮХДИЙН БАЯР ✨🇰🇷

Солонгост амьдарч буй бяцхан Монгол үрс, эрхэм эцэг эхчүүд ээ
та бүхнийг инээд баясал, хүсэл мөрөөдлөөр дүүрэн
ЭХ ҮРСИЙН БАЯР-таа урьж байна! 🎉

🎈 Өнгөлөг бөмбөлөг
🎭 Авьяаслаг хүүхдүүдийн тоглолт
🎮 Хөгжөөнт тоглоомууд
🎁 Азын сугалаа, гарын бэлэг
🍭 Амттан дүүрэн баяр

Хүүхдийн инээд баясал дунд нэгэн гайхалтай өдрийг хамтдаа өнгөрүүлье 💕

📅 2026.05.30
📍 Үжинбү хотын Спорт комплекс
의정부시 녹양 축구장 (의정부시 녹양동 89-15)

✨ Солонгос дахь анхны 1000 хүүхдийн баярт та бүхнийг урьж байна

21/05/2026

Зуны амралтын хугацаанд хямд үнээр хүүхдүүддээ англи хэл сургах боломж 😎
Бяцханууддаа зориулсан онлайн хөтөлбөртөө Солонгос болон Монголоос элсүүлнээ.

Цэцэрлэгийн багачууддаа зориулаад 25 минутын ангитай элсэлт авч эхэллээ.

Чатаар орж ирээд туршилт хичээлийн цагаа аваад суугаад үзээрэй ^^

Онлайн сургалтын төлбөр:
7с дээш нас: 7 хоногт 3 удаа, нийт 12 оролт 50мин - 200,000төг /80,000вон/;
3-6 нас: 7 хоногт 3 удаа, нийт 12 оролт 25мин - 150,000 төг /60,000вон/
Туршилтын хичээл төлбөргүй^^

Бүртгүүлэх линк:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfk0R6XmBlzsV3vDyF5cg9IVDOb2I7lUUX7GwthYIZncR1o1w/viewform?usp=sharing&ouid=116000188306178417269

25/04/2026

#солонгостсургалтынтөв #монголхэлсоёл #солонгостхүүхдийнхөгжил

МОНГОЛ ХЭЛ, СОЁЛ БОЛОН ХОЁР ТАРХИ ХӨГЖҮҮЛЭХ сургалтын бүртгэл 26/03/2026

Солонгост өсч байгаа хүүхэд тань Монгол хэлээ мартах вий, эх хэл соёлоо мэдэхгүй хүн болж өсөхвий гэж санаа зовж байна уу?
Тэгвэл та хүүхдээ бидэнд даатга.

Инчеон хотноо МОНГОЛ ХЭЛ, СОЁЛ-ын анги нээгдлээ.
БНСУ-д амьдарч буй 5-с дээш насны хос хэлтэн хүүхдүүддээ зориулан тусгай хөтөлбөрөөр хичээллэх монгол хэл болон хоёр тархи хөгжүүлэх сургалтаа эхлүүлж байна.
Манай сургалт Монгол хэлийг үсэглэдэггүй, үелдэггүй, бүтэн үгийн аргаар уншуулан сонирхолтой, үр дүнтэй сургахаас гадна мөн монгол уламжлал, соёлыг нь таниулах зорилготой.
Мөн Оюун Ухааны академийн хоёр тархи хөгжүүлэх сургалт нэмэлтээр орох бөгөөд хүүхдийн анхаарал төвлөрөлт сайжирч, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэхээс гадна өөртөө итгэх итгэлтэй болно.

Манай сургалтууд хүүхдийн анхаарал төвлөрөлт сайжруулж сууж сургахаас гадна унших дадалыг хүүхдэд суулгана.

Сургалт 7 хоногт 1 удаа танхимаар Бямба гариг бүр 11:00 - 15:00 цагийн хооронд орох бөгөөд соёлын хичээл
/Түүх соёл, танин мэдэхүйн хичээл болон дуу шүлэг, монгол бүжиг, спорт аяга өрөлт, оньсон тоглоом/ орно.

Хэзээ: 2026.04.4нд эхэлнэ. Сургалт 7 сарын 18 хүртэл явагдана.
Түвшин: Анхан шат - Цагаан толгойн анги болон уншлагын анги
Насны ангилал: Цагаан толгойн анги-Уншлагын анги /5-7 нас, 8-10 нас, 11-с дээш нас /

Утас: 010-4634-9911

Бүртгэлийн линк:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSclHkb0HiM9_4At-Hr3EQPKDqGexL7cbSeFs-8MGCI-46Y5UA/viewform?usp=sharing&ouid=116000188306178417269

✅ Танай хүүхэд Монгол хэлээр уншиж чаддаг уу?
Коммент хэсэгт хариулт бичээрэй❤️

МОНГОЛ ХЭЛ, СОЁЛ БОЛОН ХОЁР ТАРХИ ХӨГЖҮҮЛЭХ сургалтын бүртгэл Солонгос-д амьдарч буй хос хэлтэн хүүхдүүдэд зориулж тусгай хөтөлбөрөөр хичээллэх монгол хэл болон хоёр тархи хөгжүүлэх сургалтаа эхлүүлж байна. Манай сургалт Мо....

Photos from EduLand Солонгос дахь сургалтын төв's post 20/03/2026

3сарын 21нд Сөүл хотноо зохион байгуулагдах боловсролын хэлэлцүүлэгт эцэг эхчүүд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалъя
Сөүл - Монголын Оюун Ухааны Академи

Want your school to be the top-listed School/college in Seoul?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


간석동100/4
Seoul
21510