12/02/2026
📍 2025.12.27
#2
Solv & Cinemix
манай оффис студио хилийн чандад
Солонгос улсын Сөүл хотноо нээлтээ хийсэн.
Үйл ажиллагаагаа эхлүүлээд зөндөө хугацаа өнгөрсөн ч өөрсдийн гэсэн орон зайтай болж нээлтээ хийсэн онцгой мөч байлаа.
Нээлтийн өдөр маань
Ерөөлийн дээдийг өргөж,
Сэтгэлийн дээдийг өвөртлөн ирсэн
хүн бүрийн халуун дулаан үг, инээмсэглэл
бидэнд асар их урам зориг өгсөн.
Ирж баяр хүргэсэн,
сэтгэл зүрхээ зориулсан
хүн нэг бүрт чин сэтгэлээсээ
ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
Зураг авхаа мартаад явуулсан зөндөө хүн байсан уучлаарай. 😊
12/02/2026
📍 2025.12.27
#1
Solv & Cinemix
манай оффис студио хилийн чандад
Солонгос улсын Сөүл хотноо нээлтээ хийсэн.
Үйл ажиллагаагаа эхлүүлээд зөндөө хугацаа өнгөрсөн ч өөрсдийн гэсэн орон зайтай болж нээлтээ хийсэн онцгой мөч байлаа.
Нээлтийн өдөр маань
Ерөөлийн дээдийг өргөж,
Сэтгэлийн дээдийг өвөртлөн ирсэн
хүн бүрийн халуун дулаан үг, инээмсэглэл
бидэнд асар их урам зориг өгсөн.
Ирж баяр хүргэсэн,
сэтгэл зүрхээ зориулсан
хүн нэг бүрт чин сэтгэлээсээ
ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
04/02/2026
행정사 & 변호사 ялгаа.
📌Солонгост визтэй холбоотой асуудал дээр хамгийн их
ажилладаг 행정사 гэж хэн бэ?
📌 행정사 албан ёсны эрхийг хэрхэн хэдэн сэдвээр шалгалт өгч
авдаг вэ?
📌 행정사 юунд мэргэшсэн байдаг вэ?
29/05/2023
VILLA KHAN буюу 1000гаран Виллаг(5доош давхар барилга) эзэмшигч Ким гэж?
1,000 гаран Villa-г эзэмшиж байсан Ким гэгч нь 43 насандаа 22 оны 10сард нас барснаар Солонгос улс даяар нь иргэдийг айдаст хүргээд байгаа. Байрны барьцааны заллингийн асуудал олон хүнийг айдаст хүргэж барьцаатай байранд амьдрахаас илүүтэй Солонгос иргэд сарын түрээсийн байрлуу шуурах нь ихэссэн. Үүнийг дагаад сарын түрээсийн байрны үнэ огцом өссөөр байгаа. Шалтгаан нь 1000 гаран виллаа эзэмшиж байсан иргэн Ким нас барснаар түүний вилланд байрьцаа өгч амьдарч байсан 1,139 гэр бүл, түрээслэгч барьцаа мөнгөө буцаан авч чадахгүй байдалд хүрээд байгаа билээ. Нийт хохиролийн үнийн дүн багадаа 200тэрбум хавьцаа тооцоологдож байгаа бөгөөд хохирогчид түүнийиг амиа хорлосон биш хэн нэгний захиалга ард нь байсан гэж хардаж байгаа, мөн хэн нэг нь түүнийг хорлосон ч байж магадгүй гэж хардаж байгаа. Ким нь 1000гаран байрыг хэрхэн өөрийн болгосон гэвэл “ Байр худалдан авах гэрээ” болон “Тухайн байраа түрээслүүлэх гэрээ” болох тус тусын гэрээг нэг дор хийх аргийг хэргэлсэн байгаа юм. Байр түрээслэх түрээсийн барьцааны үнэ, тухайн байрыг худалдаж авах үнэ тэнцүү байх үед Ким нь өөрийн хөрөнгийг оруулахгүйгээр байр худалдан авахдаа түрээслэгчийн барьцаа мөнгөөр авах аргийг хэрэглэсэн байгаа юм. Ким нь иймэрхүү байдлаар “ҮХХ зуучлагч компань” болон “Consulting байгууллага” мөн “барилгийн компань”-ий хүмүүстэй ярилцан үйлдсэн байж болзошгүй гэж хардан хобогдох хүмүүсийг шалгаж байгаа. Зуучлагчаар дамжин гэрээ хийхэд зуучлалын компаниуд түрээслэгчдэд “Түрээсийин барьцааны даатгал”-д хамрагдах боломжтой гэдэг үгээр тайвшруулан түрээсийг гэрээг хийж байсан боловч, тухайн даатгалд түрээслэгч даатгуулах биш байраа түрээслүүлэгч нь даатгуулах үүрэгтэй ч гэрээ хийсний дараа ч байрны эзэн Ким нь холбогдохгүй байсаар даатгалд оруулаагүй байгаа юм. Ингэж явсаар эцэст түрээсийн гэрээ дуусаж барьцаагаа авах үед байрны эзэн нь мөнгө байхгүй төлөх боломжгүй, найдваргүй зээлдэгч болсон гэж хэлснээр асуудал эхлэж түрээслэгчид нэг нэгээрээ байрны улсын бүртгэлийг гэрчилгээг шалгаж үзхэд улсад татварын өрнүүдээ төлөбгүй өрөнд орсон байсан бөгөөд, байрнууд нь битүүмжлэгдсэн байгааг мэдсэн. Инэснээр эргэн тойрны айлууддаа сануулж шалгаж үзэхийг хэлснээр адил байрны түрээслэгчид нэг нэгээрээ мэдэснээр, адил асуудалууд үүссэнээр хохирогчид нэмэгдэж эхэлсэн. Асуудал үүссэнг мэдэн байрны улсын бүртгэлийн мэдээллийг дахин шалгаж үзэх үед түрээсийн гэрээ хийгдсэн өдөр байрны эзний нэр ч солигдсон байгааг тээр хойно улсын бүртгэлээс шалгаж мэдсэн байгаа юм. Тухайн хэргийг шалгаж эхэлснээс хойш Ким-н нэр дээр 1000 гаран Вилла байгааг илрүүлсэн. Тухайн Ким гэгчид 80ширхэг байрийг ганцхан ҮХХ зуучлалын газар хийсэн тохиолдол ч байгаа. Тухайн зуучлалын компань үүнийг асуудалтай гэж мэдэж байсан уу? Эсэх дээр шалгалт хийж байгаа. Энэ мэтчилэн Солонгос улсын ҮХХ-н зах зээл нь том хэмжээгээр тоглолт маш чанга, эрсдэл өндөртэй салбар.
Гадаад иргэн энд тоглолт хийх нь битгий л Солонгос мэргэжилтнүүд нь эрсдэлд их ордог. ҮХХ холбоотой хуулийн бодлого улсын бодлого нь хүртэл маш ихээр шинээр бий болж өөрчилөгдөж байдаг. Ким-ийн тохиолдолд яаг өөрөө асуудлийг бие даан хийсэн үү? Гэвэл эсрэгээрээ хэн нэгэн зөвхөн түүний нэрийг ашиглаж байсан юм. Оронд нь 2-3сая вонн авдаг байсан байгаа юм. Тэр хугацаанд түүний олсон мөнгө нь 1.5тэр бум орчимоор таамаглаж, эсэргээрээ1,139 villa эзэмшиснээс нэгдсэн ҮХХ-н татвар гэхэд л жилд улсад 6.3тэр бум төлөх болсон байгаа юм. Түүний олсон энэ мөнгөнөөс олон байр эзэмшдэг ҮХХ-н нэгдсэн татвараа төлх төдийд л хохиролтой байхад үүнийг хийсэн нь сонин. Ким нь анх нэгэн ҮХХ-н зуучлалын газар туслах хийдэг байж байгаад өөр нэгэн газар дээрх ажилаа хийж эхэлсэн байгаа юм. Нэрээ зээлдүүлэх буюу Солонгосчуудын ярьдагаар 바지사장 гэдгийг хийж эхэлсэн байгаа юм. За тэгээд эцэст нь 2022оны 10сард Ким гэгч нь нэгэн буудалд нас барсан байдалтай олдсон. Амиа хорлоснуу? Хэн нэгний явуулга байсан уу? Гэдэг нь мөрдөгдөж байгаа.
Тэр олон байрыг хэн өвлөж авах вэ? Гэдэг дээр хууль эрх зүйн газраас ажиллаж байгаа ч тэр их өрийг барагдуулах чадамжтай ар гэрийн гишүүд байхгүй учир бүгд өв залгамжилж авхаас татгалзсаар байгаа. Гэвч энэ хэргийн хохирогчид хохирлоо хэнээс нэхэхээ мэдэхгүй хэцүү байдалтай. Зарим нь байр нь дуудлага худалдаагаар зарагдаж орох оромжгүй болж, насаараа хуримтлуулсан хөрөнгө нь салхинд хийсэж яахаа мэдэхгүй уйлж суугаа иргэд их. Шинэ гэр бүлүүд үүнээс болж салах нь салж, хуримаа хийх гэж байсан хүмүүс хуримаа хийхээс татгалзах гэх мэт асуудлууд үүссээр байгаа. Үүнтэй холбоотойгооор ард иргэдээ хамгаалах үүднээс засгийн газар нь өдөр шөнөгүй шинэ бодлого хууль гаргахаар ажилласаар байгаа.
Гадны улсад мэргэжилтэнгүүд нь хүртэл мэдэхгүй хохирч байна. Үүнтэй холбоотой орооцолдсон ҮХХ зуучлалын компаниуд эрхээ хасуулна. Манай Улсаас өөр нь тэр зуучлалын эрхийг авах шалгалтанд хүмүүс нь дор хаяж 1-2жил бүтэн бэлдэж байж тэнцэж авдаг тэр хэмжээний шалгуур хариуцлага өндөр тавигддаг. Зуучлагчийн хууль гэж тусдаа байдаг.
АНХААРУУЛАХ НЬ
Хуулиа бүрэн мэдэхгүй хэлээ бүрэн мэдэхгүй бол энэ салбарт тоглолт хийхдээ маш болгоомжтой ханднуу.
Хэн нэгэнд нэр болон бичиг баримтаа зээлдүүлхээс болгоомжил.
Дээрх хэрэгтэй холбоотойгоор яаг адилхан хэргүүд ар араасаа тасралтгүй гарсаар байгаа. Монгол хүн маань үүнд өртөөгүй байгаасай гэж бодож сууна даа. Эдний барьцаа өгч амьдардаг байрны барьцаа ч айхтар өндөр шүү дээ. Хэдэн зуун саяаар яригддаг барьцаатай байрнууд ч байгаа. СОЛОНГОС ХЭЛ САЙТАЙ БАЙЛАА ГЭЭД МУНДАГ БҮХНИЙГ МЭДДЭГ БАЙХГҮЙ шүү. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол сайн нягтал нэг биш нилээн хэдэн мэргэжилтнээс асуу.
Манайхан ҮХХ зуучлалын газар туслах хийх явдал Солонгост сүүлийн үед ажиглагдаад байгаа. Ажиллаж байхдаа өөрөө ч мэдэхгүй ашиглуулах магадлалтай учир ажлиллаж байгаа хүн, үйлчилүүлж байгаа хүмүүс маань өөрсдөө сайн анхаарал болгоомжтой хянуур байгаарай.
Бэлтгэсэн: Zulaa Munkhzul
19/12/2022
Солонгосын ҮХХ-н үнийн уналт болон үл тохирох ҮХХ-н татварын дарамт үүнд юу нөлөөлж байгаа талаар. Улсаас гаргаж буй бодлого, цаашдын шийдэлийн талаах мэргэжилтны бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Нийтлэл
Үл хөдлөх хөрөнгө бол хүмүүсийн амьдралын үндэс суурь бөгөөд, өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай эд хөрөнгө юм. Тиймдээ ч иргэд үл хөдлөх хөрөнгийн татварыг маш эмзэг хүлээж авах нь зүйн хэрэг. Өнгөрсөн Засгийн газрын үед үл хөдлөх хөрөнгийн үнэ нилээд өссөн тул “Улсаас тооцоолон гаргадаг үл хөдлөх хөрөнгийн суурь үнэлгээг( ҮХХ-н эд хөрөнгийн албан татвар ноогдуулах үнэлгээ) бодит зах зээлийн үнэтэй нийцүүлэх төлөвлөгөөг” 2020 оны арваннэгдүгээр сард засварлан боловсруулснаар тухайн үнэлгээ нь огцом өссөн. Үүнээс улбаалан ҮХХ эд хөрөнгийн албан татвар болон, нэгээс дээш тооны үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн ҮХХ эд хөрөнгийн нэгдсэн албан татварт ногдогддог авдаг хөнгөлөлтийн харьцаа зэрэгцсэн өссөн нь иргэдэд албан татварын дарамтийг огцом өсгөсөн.
Сүүлийн үед орон сууцны үнэ буурч, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнийг харгалзан үзэж Засгийн газраас үл хөдлөхийн хөрөнгийн суурь үнэлгээг бодит байдалд нийцүүлэх болон, ҮХХ эд хөрөнгийн албан татварын тогтолцооны ачааллыг хөнгөлөх төлөвлөгөөг бий болгосон.
ҮХХ-н эд хөрөнгийн албан татвар ноогдуулах үнэлгээний засварласан төлөвлөгөөг харвал, ирэх 2023онд ҮХ эд хөрөнгийн албан татвар ноогдуулах үнэлгээг “ҮХХ-н эд хөрөнгийн албан татвар ноогдуулах үнэлгээг зах зээлийн үнэтэй харьцуулан нийцүүлэх төлөвлөгөө” болох өмнөх 2020оны төвшинд хүргэн бууруулах юм.
2023онд ҮХХ-н эд хөрөнгийн албан татвар ноогдуулах үнэлгээг тогтооход хэрэгжих бодит хувь,,,,,,,,,,,, ҮХХ-н төрлөөсөө хамааран дундаж хувь нь төлөвлөгөөг дагаад 2020 оны төвшинд нийтийн орон сууц 69.0%, хувийн орон сууц 53.6%, газар 65.5% тус тус буурна.
Энэ нь одоогийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт ирэх онд үргэлжилбэл орон сууцны суурь үнэлгээ болон бодитоор худалдаалагдаж буй үнийн зөрүү илүү хурцдаж, ҮХХ-н суурь үнийг хүлээн зөвшөөрөх байдал иргэдийн дунд буурах эрсдэлтэй харагдаж байгаа.
Түүнчлэн Засгын газар 2023онд орон сууц өмчлөгчийн татварыг хөнгөлөх талаас, орон сууцандаа бодитоор оршин сууж байгаа нэг ҮХХ-тэй иргэний 2023оны хөрөнгийн татварыг, сүүлийн үеийн орон сууцны үнийн уналт болон ард иргэдийн өрхийн амжиргааны эдийн засгийн дарамттай нөхцөл байдлыг авч үзэн, 2020оны хуучин хэвэнд оруулах чиглэлийг өгсөн.
Засгийн газар өнгөрсөн 6-р сард Орон нутгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах тухай захирамжийг шинэчлэн баталж, өөрийн нэр дээр нэг орон сууц өмчлилдөг иргэдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор татварын үнэлгээний хувийг 60%хувиас 45хувьруу бууруулж,Татвар төлөгчийн хөрөнгийн татварын хүндрэлийг энэ онд түр хугацаагаар 2020оны төвшинрүү бууралсан байгаа.
2023онд иргэдийн эд хөрөнгийн татварын ачаалалыг хөнгөлөх зорилгоор нэг орон сууц эзэмшигчийн хөрөнгийн татварыг хувийг бууруулах бодлогын суурийг баримтлан, орон сууцны зах зээлийн үнийн бууралтыг дагасан, ҮХХ-н сууурь үнийн бууралтын нөлөөг авч үзэн 45% -с илүү бага хэмжээнд хүргэн бууруулах төлөвлөгөөтэй байна.
Өнгөрсөн 7сард хийсэн ҮХХ-н нэгдсэн татварын өөрчилөлтийн талаарх Засгийн газрын мэдэгдэл, Улсын их хуралаар зөвшөөрөгдвөл 2023онд ҮХХ-н нэгдсэн татварын хэмжээ мөн, төлөх иргэдийн тоо 2020оны хэмжээнд хүрнэ гэж тооцоолж байна.
Энэ удаагын Засгийн газрын ҮХХ-н суурь үнэлгээг зах зээлийн үнэтэй нийцүүлэн өөрчилөх төлөвлөгөө, ҮХХ-н эзэмшигчийн татварын хөнгөлөлтийн мэдэгдэл нь ҮХХ-г амьдралынхаа суурь болгосон иргэдэд үүлэн чөлөөний нар шиг төрийн бодлого болж байгаа гэж дүнгэж байна. Тиймдээ ч түр арга хэмжээ учир ҮХХ-н татварын тогтолцооны талаар иргэд таамаглах боломжгүй байгаа хэсгийг ч авч үзэх хэрэгтэй.
Солонгос улс нь татварын хууль ёсны зарчимийг баримталдаг. Татварын хууль зүйн үзэл баримтлал нь татвар төлөгчдөд татвар ногдуулахдаа татварын хуулийн агуулгад урьдчилан тухайн агуулгыг зааж өгснөөр татвар төлөгчийн хувьд урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлыг арилгах нь татварын эрх зүйн үндсэн зарчим байдаг.
Одоогийн ҮХХ-н эзэмшиж буй иргэдийн татварыг тогтолцоог огтхон ч таамаглах арга үгүй байгаа. Үүний гол асуудал нь энэхүү үл хөдлөх хөрөнгийн татварын тогтолцооны хүснэгтийн тохируулах бодлогийг дэлгээд тавьчихсан учираас
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдалд холбогдохоор ҮХХ-н суурь үнэлгээг зах зээлийн бодит үнэлгээний хувьд нийцэх зорилгийг тогтоон зохицуулсан нь ҮХХ-н үнэ өсөхийн хэмжээгээр татвар нэмэгдэж, ҮХХ-н үнэ буурвал ҮХХ-н суурь үнэ болон зах зээлийн үнийн хооронд урвуу үзэгдэл бий болж дунд нь хохиролтой, гомдолтой иргэд гарч ирдэг. ҮХХ-н татварын хүснэгтийг хийх ажлыг мэргэжлийн хөрөнгийн үнэлгээчидэд хариуцуулан, татварын хувь хэмжээний хүрээг Үндэсний ассемблей уяан хатан байдлаар хэрэгжүүлэх боломжтой болгох нь үр дүнтэй гэж бодож байна.
Кан Жон Хүн Күүкмин их сургуулийн профессор.
Орчуулсан: С. Мөнхзул
출처: 경기일보 2022.12.19일자 16면
22/07/2022
Солонгост байр орон сууцны гүйлгээ нэг жилийн өмнөхөө бодвол огцом буураад байгаа. 21оны эхэн үетэй Сөүл хотын орон сууны гүйлгээг хархад 21оны эхээр 13,331 гүйлгээ хийгдсэн бүртгэл байсан бол энэ оны эхэн үед 3,334 гүйлгээ л хийгдсэн нь 1жилийн хугацаанл гүйлгээ орон сууцны борлуулт эргэлтийн хувь 75% буурсан. Энэ оны жилийн дунд үед 4,396 гүйлгээ хийгдэж 30% өссөн байна.
Тэгвэл худалдан авалт, худалдаалах нь багасаж түрээсийн орон сууцны үнэ өссөөр байна. Зээл авч өндөр хэмжээний хүү төлснөөс тогтсон сарын түрээс төлөх байранд ороод амьдрах нь илүү санагдсан иргэд өндөр барьцаа төлөөд түрээсгүй амьдрах барьцаат түрээсийн байрлуу биш хагас барьцаа хагас түрээс төлдөг түрээсийн байрлуу шуурч байна.
Шинэ засгийн газраас олон үл хөдлөх зэрэг эзэмшдэг иргэдэд олон үл хөдлөх хөрөнгө эзэмшигч гэдгээр нь ганц үл хөдлөх эзэмшдэг хүнийг бодвол 2-3 дахин илүү татвар ноогдуулдаг байсан бол энэ удаагийн шинэ засгийн газраас энэ хуулийг олон үл хөдлөх хөрөнгөтэй гэдгээр нь биш үнийн хэмжээгээр хязгааралалт хийн татвар ноогдуулхаар шинэ бодлого хэрэгжүүлэхээр ярьж байна.
Шалтгаан нь 50саяын үнэтэй 5үл хөдлөхтэй хүнд давхар давхар хувиар татвар ноогдуулчихаад, илүү үнэтэй газар 250саяын үнэтэй нэг үл хөдлөхтэй тухайн үл хөдлөхийн үнэ хэд дахин өсөөд байхад ганц үл хөдлөхтэй гэж үзэн татварыг хэд дахин хөнгөлөх асуудал нь тэгш бус гэж үзэн тухайн шийдвэрийг гаргасан байна.
Жишээ нь ойлгоход амраар тайлбарлавал гэр хороололд энэ тэнд хэдэн хашаа байшин газартай гэж үзэн хэд дахин өндөр татвар ноогдуулж баян гэж үзээд,
Бүтэн уулын энгэрийг тэр чигт нь эзэмшиж харш барьсан хүнийг ганцхан ҮХХ-тэй гэж үзээд бүх татвараас хөнгөлөөд байгаа гэсэн үг юм л даа.
Өмнөх хууль нийт эзэммшдэг үл хөдлөх нь
*нийт үнэлгээ 300сая вонн болон түүнээс бага үнэтэй тоо нь 2 үл хөдлөх бол татвар 0.6% , 3 үл хөдлөх бол 1.2%,
*нийт үнэлгээ 9тэр бум 400сая дотор үнэтэй 2үл хөдлөхтэй бол 3% , 3 үл хөдлөхтэй бол 6% бодож жилдээ нэг удаа нэгдсэн үл хөдлөхийн татвар гэж төлдөг байсан бол шинэ хуулиар тооноос үл хамааран зөвхөн үнийн дүнгээр 300саяаас бага бол 0.5% 300~600сая хооронд 0.7%
9тэр бум 400сая дээш бол 2.4% бодохоор ярьж байна.
Шалтгаан нь үл хөдлөх хөрөнгө олноор нь эзэмшдэг байлаа гээд ашиг олох гээд байгаа биш, өндөр үнэтэй ганц үл хөдлөхөөр ч илүү ашиг олж улсын татвараас чөлөөлөгдөж байгаа нь үнэн гэсэн үндэслэлээр хуульд өөрчилөлт оруулах болсон байна.
Солонгос иргэдээ өөрийн гэсэн орон сууцтай болход нь анхаарах үүднээс нэр дээрээ нэг үл хөдлөх хөрөнгөтэй бол олон талын татвар дээр хөнгөлөлт их үзүүлдэг байгаа.
Энэ удаа ч хуульдаа нэмэлт өөрчилөлт оруулахдаа татвараас чөлөөлөх ҮХХ-н үнийн дүнг өсгөсөн байна. Нэг үл хөдлөхтэй нэг гэр бүл ҮХХ-н үнэ 1тэр бум 200сая хүртэл татвараас чөлөөлөх болсон байна. Өмнө 1тэр бум 100сая байсан. Нийт 2тэр бум үнэтэй байртай бол түүниий 1тэр бум 200саяд татавар ноогдуулахгүй үлдсэн 800саяд татвар ноогдуулах бодлого юм.
Өмнө нь олон үл хөдлөх эзэмшигчдийг байраа худалдах талаас нь дарамт болох үүднээс татвар их ноогдуулдаг байсан бол одоо тоо үл хамаарвал байраа зарах хүн олдохоо байх болуу гэсэн асуудалд бас үүсэж байгаа ч, эсрэгээрээ өмнөх хуулиа бодвол өмчлөх эрх шилжүүлэх татварыг багасгасан нь гүйлгээг өсгөх талруу нь бодсон бодлого байж болох юм.
Солонгсост хуулийн этгээдийн нэр дээр орон сууц авах тохиолдолд нь өндөр татвар ноогдуулдаг өмнөх хуулиар ҮХХ хоёр бол 3%, ҮХХ гурвийг эзэмшдэг бол 6% байсан. Шинэ хуулиар үнэлгээ хэд ч байсан 2.7% татвар ноогдуулах болох юм. Өндөр хувийн хүүг хэвээр үлдээсэн нь хуулийн этгээдийн нэрээр орон сууц худалдан авуулахгүй байх бодлого юм.
Харин манай Монголд ҮХХ-н хуулийн албан татвараас чөлөөлөх хөнгөлөх заалтанд хуулийн этгээд хувь хүн адил байдаг юм байналээ.
Ever.Bright.Property
С. Мөнхзул
18/07/2022
Солонгост түрээсийн гэрээг байрны эзний хүсэлтээр цуцлах боломжтой шалтгаанууд.