27/02/2023
Яавал бичгийн хэсэгт илүү их оноо цуглуулах вэ?
4 сард шалгалт өгөх төлөвлөгөөтэй, бичгийн хэсэгт бүрэн оноо авч чадна гэдэгтээ итгэлгүй байгаа бол энэ сургалтанд суугаарай. Хичээлийг БНСУ-д “Солонгос хэл заах арга зүй” сэдвээр докторын судалгаа хийж буй солонгос хэлний мэргэжлийн багш Т.Энхцэцэг удирдан явуулна.
Юу сурч авах вэ: Бичгийн бүх асуултуудад хэрхэн яаж оновчтой зөв хариулж, сайн оноо авахад суралцах дадлага хэлбэрээр явна. Зурагт үзүүлсэн хоёр номны гол хичээлүүдийг багш зааж, үлдсэн хэсгийг гэрийн даалгаварт өгнө.
Хичээл хэзээ орох вэ: 2023.03.06-2023.03.31-ний хооронд 1,3,5 дахь өдрүүдэд өглөө Сөүл цагаар 9-9.40 цагийн хооронд орно. Багшийн зав ингэж таарч байгаа тул өөр цагт орох боломжгүй байгаа. Гэхдээ хичээлийн бичлэгийг дахиж үзэх боломжтойгоор хадгалж явна. Асуух зүйлээ хадгалсан бичлэгийн дор үлдээж болно.
Хичээлдээ яаж суух вэ: Google Meet апп ашиглан багш шууд холбогдож заана.
Төлбөр: Манай зарыг шэйрлээд 40,000 воноор сургалтанд хамрагдах боломжтой. Хэрвээ манай ТОПИК хөтөлбөрт хамрагдаж байсан болон одоо сургалт авч байгаа бол тус төлбөрийг 50% хөнгөлнө.
Чатаар холбогдож бүртгүүлээрэй.