A Jar of Love

A Jar of Love Digital space where .jar.of.love shares the self-development journey

25/05/2026

Matcha break anyone?

Хориод насны эхний хагас нүд ирмэхийн зуур өнгөрөхөд,“утга учиртай, өөрийнхөө сонгосон зам, зурсан/зурагдсан тавилангаар...
11/05/2026

Хориод насны эхний хагас нүд ирмэхийн зуур өнгөрөхөд,
“утга учиртай, өөрийнхөө сонгосон зам, зурсан/зурагдсан тавилангаар амьдарна” гэж хэлдэг хэрнээ яагаад ч юм гучин наснаас айж, амьдралд зорьсон бүхнээ 30-аас өмнө амжуулах хүслийн урт жагсаалт дунд төөрөн урсаж явахад минь, гараас хөтлөн буцаагаад замд минь оруулж өгсөн мэт санагдав.

“Энэ гайхалтай дэлхий, амьдралд чи минь хаана явна даа, төөрчихөөгүй биз? Зүгээр дээ. Чи оройтоогүй. Хүсвэл эндээ түр амраад, уйлмаар байвал уйлаад, эргээд замдаа итгэл дүүрэн, гэрэл гэгээгээ даган яваарай. Амьдраарай, хайрлаарай, уучлаарай…”

Чи байгаа учраас, бүх зүйлд итгэсээр байгаа учраас энэ бүхэн утга учиртай 🫂

     Хайран амьдрал ингэж үрээд байхдаа яахав дээ гэж өрөвдөхөөс илүү өмнөөс нь харамсаж, мэдрээгүй мэдрэхээс айж зугтаа...
30/04/2026

Хайран амьдрал ингэж үрээд байхдаа яахав дээ гэж өрөвдөхөөс илүү өмнөөс нь харамсаж, мэдрээгүй мэдрэхээс айж зугтааж буй бодол, үйлдэл, юутай ч тэмцэхгүй байдлаас нь тухгүйрч номын 2/3 хүртэл явсан би эцэст нь хүн бүхэн шалтгаантай, миний сонголт чинийхтэй адил байх албагүй гэдэг түүнтэй ойртож чадсан 2хүний нэгнээс сонссон нөгөөд нь хэлсэн энэ өгүүлбэрээс хойш түүнээр бахархаж, түүнийг хайрлаад, түүнтэй хамт мэдрээд, номын үлдсэн 1/3 ийг хүлээн зөвшөөрсөөр “Шөнө дундын хайртууд” (?) дуусав. Магадгүй үлдсэн амьдралдаа тийм ч их өөрчлөгдөхгүй байж мэднэ, бараг ч боломжшүй биз. Харин тэр өөрийнхөө хувьд амьдралынхаа эзэн нь байсан, энэ л магад хангалттай байх. Зарим ном бидэнд итгэл, урам зориг өгдөг, харин зарим нь зүгээр л хамт мэдрэхийг хүсдэг.

100 жилийн ганцаардал 🧎‍♀️🎬❤️‍🩹 Үеэлүүд хоорондоо хайр сэтгэлтэй болж гэр бүлээсээ зөрөн өөрсдийн газар нутгийн эрэлд га...
27/04/2026

100 жилийн ганцаардал 🧎‍♀️🎬❤️‍🩹
Үеэлүүд хоорондоо хайр сэтгэлтэй болж гэр бүлээсээ зөрөн өөрсдийн газар нутгийн эрэлд гарч Мокондо гэх хотыг бүтээснээр Буэндиа гэр бүлийн долоон үеийн хайр дурлал, дайн, эрх чөлөөний эрх мэдлийн төлөөх тэмцэл, бүтэн зуун жил үргэлжлэх гацаардлын түүх/ реализм/ гунигт гэх үү эмгэнэлт гэх үү цикл эхэлнэ. Яагаад хүүхдүүдээ бүгд ээж аав эмээ өвөө ах дүүгийнхээ нэрээр нэрлэцгээж уншигч олноор наадаж байгаад цухалдан адил давтагдах үйл явдал , нэр дунд төөрсөн би эхний үеийн түүх дуусаагүй байтал бууж өгөв. Дараа нь хэн нь хэнтэйгээ суусан бол, дайнаас хүүхдүүд нь амьд эргэж ирсэн болов уу, Макондо яасан бол гэх дуусаагүй бүлгүүдийн зангилааг тайлахын тулд номоо өнгөрсөн 3 сарын хугацаанд барьж тавин уншсаны шалтгаан нь эргээд адилхан нэр, түүхүүд давтагдаж байгаа тэр төөрөгдөл нь байв. Учрыг нь олохын тулд ийн series ийг давхар эхлүүлсэнээр хэн нь хэн болохыг дүрүүдээс ойлгож анги ангиар нь уншсан бүлгийн араас хөөн үзэж эхлэв🫡 Ингэснээр эцэс нь хүртэл нэг гэр бүл хамт амьдрадаг хэрнээ хоорондоо ярилцдаггүй, гэр бүлээс гадуур явдлыг өнгөрөөж, өнчирч үлдсэн хүүхдүүдийг хүүхдүүдийнхээ өмнөөс өсгөж үүрэг хариуцлага, үйлийн үрийг өмнөөс нь үүрсээр байгаад дотоод ертөнц, мэдрэмж, ганцаардлуудаа тэсэлгүй 7үе нэг түүх эргэлдэн давтагдсаар тэдний удмын сүүлийн залгамжлагч төрөөд л удалгүй (хайхрамжгүйгээс болж шоргоолзны хоол болов 🫣) амь эрсэж энэ мөчлөг дахиж давтагдахгүй болж зуун жилийн дараа дуусдаг байх гэж🧎‍♀️ Алдаанаасаа суралцахгүй бол ийм юм болдог байх нь гэдгийг ингэж гаргаж ирсэн байх нь … Нобелийн шагналт зохиол гэхээр ингэж зовоосон ч worth байлаа даа 😮‍💨
by Grabduel García Marquez

POV: you have higher standard because you love flowers, and you have a bestie who gifts you flowers without occasion 🥹🌻💛...
11/04/2026

POV: you have higher standard because you love flowers, and you have a bestie who gifts you flowers without occasion 🥹🌻💛🫶 .concerts 🌸

Klara and the sun 🌞     Нарны илч нүүрэн дээр тусах бүрд Клара-ийн нарны хүч чадал, эмчлэх илчинд итгэж байсан шиг бидни...
30/03/2026

Klara and the sun 🌞
Нарны илч нүүрэн дээр тусах бүрд Клара-ийн нарны хүч чадал, эмчлэх илчинд итгэж байсан шиг биднийг өнөөдөр ч бас хайраараа эмчилж байгаа гэж боддог болсон байна🌞🌤️❤️‍🩹 Хүн төрөлхтөн, хүний дотоод сэтгэлийг технологи хиймэл оюун ухаан сурч чадах уу? Миний хариулт бол тийм, яагаад гэвэл хайр бол бидэнтэй хамт төрдөг бас бид насан туршдаа суралцдаг ур чадвар (Хайрлах урлаг) . Харин сурч чадна гээд биднийг орлож чадах уу? Магадгүй, гэхдээ хүн тус бүрийг онцгой нэгэн болгодог зүйл зөвхөн бидний дотоод ертөнц биш, харин биднийг болон дотоод сэтгэлийг маань хайрладаг хүмүүс. Намайг чамайг юу тэгтлээ онцгой нэгэн болгодог вэ гэдэг маш чухал хичээлийг Клара болон Нар зохиолоос ухаарч Клара роботын түүх төгсөхтэй зэрэгцэн нулимс урсаж байх юм. Хайр , сэтгэл хөдлөл, дотоод ертөнц, биднийг хайрладаг бүхэн байгаагүй бол бусдыг хайрлан энэрэх, биднийг хүн шиг байхад нэн чухал “энэрэнгүй сэтгэл” гэдэг зүйл ч бас байх боломжгүй биз ээ❤️‍🩹 Биднийг байгаагаар маань хайрладаг оршихуй бүхэнд талархаарай, тэдэнгүй бол бид тийм ч онцгой нэгэн биш биз ээ.

24/03/2026

March bookswap 💋🌏🫶 thank you universe for sending her 💌

POV: You read the book and next thing you know is you’re in Kyoto 🏯🏞️📍Kamogawa 🗾🍜    Such a cute short read that will de...
10/03/2026

POV: You read the book and next thing you know is you’re in Kyoto 🏯🏞️📍Kamogawa 🗾🍜


Such a cute short read that will definitely arouse your appetite for authentic Japanese flavours and local cuisine 🍜😮‍💨🏯 The diner is located along the famous Kamo river , in japanese Kamogawa in Kyoto, the old capital of Japan. Each chapter explores different stories and tastes from the past which holds invaluable memories and special places in the dish seekers heart! The chef/detective daughter and dad works of various mysterious cases with such few details provided. You start with new customer looking for the restaurant and next thing you realise is the chapter already ending with delicious meal and recipes that needs to be tried!
P.s: Happened to visit Kyoto right after finishing the book and set myself loose in the streets along the Kamogawa , recreating the stories from the book to real life!
If you love Japanese food, highly recommended for short easy and fun read on metro! 🤭

If I could have them “for one more day” , I would fly immediately and give the biggest hug 🫂 Would say thank you and tel...
03/03/2026

If I could have them “for one more day” , I would fly immediately and give the biggest hug 🫂 Would say thank you and tell them how much they are loved 😭 Now that they are together, finally could share their hot milk tea together everyday 👵🕊️👵🤍

住所

Yokohama, Kanagawa

アラート

A Jar of Loveがニュースとプロモを投稿した時に最初に知って当社にメールを送信する最初の人になりましょう。あなたのメールアドレスはその他の目的には使用されず、いつでもサブスクリプションを解除することができます。

ショートカット

  • 住所
  • アラート

共有する

カテゴリー