Монгол хүүхдийн ордон

Монгол хүүхдийн ордон Монгол хүүхдийн ордон, 教育関連サイト, 24-7 Higashiarai, Tsukuba-shiの連絡先情報、マップ、方向、お問い合わせフォーム、営業時間、サービス、評価、写真、動画、お知らせ。

Монгол Хүүхдийн Ордон нь Япон улсад амьдарч байгаа хүүхэд багачуудынхаа нас сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөрөөр Монгол хэл, ёс заншил, өв соёлын сургалт явуулж байна. Бид Япон улсын Ибараки мужийн Цүкүба хотод 3-дахь жилдээ, мөн 2024 оноос Токио хотод салбараа нээн үйл ажиллагаагаа явуулж байна.

モンゴルこどものオルドンでは日本で暮らす子どもたちに
年齢やそれぞれの子どもの特性に合わせたプログラムで、
モンゴル語、モンゴルの習慣や伝統を教えています。

09/05/2026
09/05/2026
🍀Монгол хүүхдийн ордон маань “Хаврын баяр 2026”үйл ажиллагаандаа монгол гэрээ барин эх орныхоо өнгө төрх, соёлын уур амь...
21/04/2026

🍀Монгол хүүхдийн ордон маань “Хаврын баяр 2026”үйл ажиллагаандаа монгол гэрээ барин эх орныхоо өнгө төрх, соёлын уур амьсгалд нэг өнгө төрх нэмж, авьяаслаг сурагчид маань ч тайзнаа дуу бүжгээ толилуулан нэгэн дүр зургийг нэмж амжилттай оролцлоо👬👭

Ордоны маань хүүхдүүд тайзан дээр гарч, сэтгэл догдлон, багахан айдас дунд ч өөрсдийн сурсан бүхнээ зоригтойгоор илэрхийлж чадсан нь бидний хувьд хамгийн үнэ цэнтэй мөч байлаа. Тэдний минь инээмсэглэл, хичээл зүтгэл, бахархал дүүрэн харц нь монгол хэл, соёлын маань үргэлжлэл болж байгааг илтгэж байсныг дурдахад сайхан байна💞

Мөн манай гэрээр зочилсон олон хүмүүсийн халуун дулаан уур амьсгал эдгээр өдрүүдийг улам онцгой болгож, бидний хийж буй ажлын утга учрыг дахин мэдрүүлэх шиг боллоо.

Энэхүү дурсамж дүүрэн өдрийг хамтдаа бүтээлцсэн хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүд болон хүрэлцэн ирсэн бүх зочдодоо, зохион байгуулагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье🫡
Үргэлж биднийг дэмжин ажилладаг, хаа холоос ч гэсэн зорин ирж сэтгэл гарган хамтдаа зүтгэдэг эцэг эхчүүддээ дахин талархал илэрхийлэхийг хүсч байна. Та бүхний минь энэ их хичээл зүтгэл ирээдүйн МОНГОЛ хүүхдүүдийн маань гарааны цэг юм шүү🥰

Мөн хүүхдийн бэсрэг наадамд өөрийн хурд хүч, авхаалж самбаагаа сорьж оролцсон мундаг сурагчид олон байсан бөгөөд үүнээс “Хүчит бөхийн төрөл”-д бахдам амжилт үзүүлсэн ах, дүү Э. Энхмөнх (шөвгөрсөн бөх), Э. Энхмэнд (түрүү бөх) нартаа халуун баяр хүргэж цаашдын амжилт бүр нь өөдөө байхыг хүсэн ерөөе✨🍀

Монгол хүүхдийн ордон маань цаашид ч эх хэл, соёлоо тээж, холбож, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хичээнгүйлэн хамтдаа урагшлах болно🤍

住所

24-7 Higashiarai
Tsukuba-shi, Ibaraki
3050033

営業時間

10:00 - 14:00

ウェブサイト

アラート

Монгол хүүхдийн ордонがニュースとプロモを投稿した時に最初に知って当社にメールを送信する最初の人になりましょう。あなたのメールアドレスはその他の目的には使用されず、いつでもサブスクリプションを解除することができます。

その学校に問い合わせをする

Монгол хүүхдийн ордонにメッセージを送信:

ショートカット

共有する

カテゴリー