ЭХИ МОН

ЭХИ МОН

共有する

EDUCATION Хүүхдийн хөгжлийг дэмжих төв

22/12/2024

📝Төвөггүй сурдаг эрдэм гэж байхгүй👍

17/12/2024

🔆

1.Ээжийгээ та ямар их уйлуулснаа мэдэх үү

Тэр таныг гэдсэндээ бүрэлдсэнийг мэдмэгцээ уйлсан. Тэр таныг төрүүлэх гэж өвдөж байхдаа уйлсан. Тэр таныг анх элгэндээ тэврэхдээ уйлсан. Тэр танаар бахархаж уйлсан. Тэр таны өмнөөс айж уйлсан. Тэр танд санаа зовж уйлсан. Тэр танд дааж давшгүй их хайртайгаасаа болж уйлсан. Тэр таны зовлон шаналал, аз жаргалыг сэтгэлээрээ мэдэрдэг бөгөөд таныг анзаараагүй байсан ч үргэлж бүхнийг хуваалцаж байдаг.

2.Тэр сүүлчийн ганц дөрвөлжин шоколадыг идмээр л байсан

Гэхдээ л тэр таны том нүд, бяцхан хэлээрээ уруулаа шилэмдэхийг хараад бяцхан дөрвөлжин шокаладаа хичнээн олон удаа идэж чадаагүйг та мэдэх үү? Таны жижигхэн гэдэс дүүрэн байхад тэр хоосон ходоодоо аз жаргалаар дүүргэж чаддаг гайхалтай хүмүүс юм.

3.Тэр өвддөг

Та ээжийнхээ үсийг зулгааж, тайрч болдоггүй бяцхан хурц хумсаараа маажиж байснаа мэдэх үү? Хөхөө хөхөж байхдаа хазаж тэсэхийн аргагүй өвтгөж байснаа мэдэх үү? Та ээжийнхээ гэдсэн дотор түнтгэнэхдээ хавиргыг нь бэртээж, 9 сарын турш гэдсийг нь сунгаж, энэ ертөнцөд ирэхдээ аймшигтай их өвтгөснөө мэдэх үү?

4.Тэр айдаг

Тэр таныг хорвоод мэндэлсэн цагаас хойш таныг хамгаалахын тулд хүч хүрэх бүхнээ хийсэн. Хажуу айлын өхөөрдөм бяцхан охин таныг тэвэрч болох уу гэж асуухад өөрөөс нь илүү хэн ч таныг хамгаалж чадахгүйг мэддэг учраас үгүй гэж хэлдэг байсан. Таныг анх удаагаа тэнтгэнэн алхахад айснаасаа болж зүрх нь бараг зогсох шахсан. Тэр таныг аюул осолгүй гэртээ ирэхийг харах гэж шөнөжин унталгүй хүлээж, сургуульдаа явахыг чинь харах гэж үүр цурмаар босдог байсан. Хөлийн хуруугаа цохих, гараа зүсэх гэх мэт ялихгүй өвдөлтийг чинь үлээн зайлуулж, ямар ч аймшигт хар дарсан зүүднээс аврахын тулд сэргэг унтдаг байсан. Тэр үргэлж таны дэргэд байсан.

5.Тэр төгс биш гэдгээ мэддэг

Тэр бүх сул талаа ухамсарладаг. Төгс биш болохоороо өөрийгөө үзэн яддаг. Гэхдээ чиний өмнө тэр сэтгэлээ хатамжлан, юунаас ч айдаггүй эрэмгий зоригтон болж хувирдаг. Тэр ямар ч алдаа гаргадаггүй, хамгийн сайн ээж байхыг хүсдэг ч хүн учраас хааяа алдаж орхидог. Гэвч эдгээр алдаануудаа өдий болтол марталгүй санаж, өөрийгөө уучилж чадахгүй л яваа юм шүү. Тэр цаг хугацааг ухраан, гаргасан алдаагаа засахыг чин сэтгэлээсээ хүсдэг ч, чадахгүй. Тиймээс ээжийгээ юунд ч бүү буруутга. Тэр өөрийн хүч хүрэх бүхнээ хийсэн гэдгийг бүү март.

6.Тэр таныг унтаж байхад чимээгүйхэн хардаг

Таны унтахыг хүлээж шөнийн 3 цаг болтол хүлээх үе түүнд өчнөөн байсан. Бүүвэйн дуу аялахдаа зүүрмэглэхгүйг хамаг чадлаараа хичээдэг байсан ч, таныг унтаад өгмөгц зүрх нь хайраар бялхаж, бүхий л ядаргаа зовлонгоо умартан таныг удтал ширтэн суудаг байсан.

7.Тэр таныг 9 сараас удаан тээсэн

Тэр цэвэрлэгээ хийж байхдаа таныг тэвэрдэг байсан. Тэр хоол идэж байхдаа таныг тэвэрдэг байсан. Тэр унтаж байхдаа ч таныг аюулгүй байлгахын тулд тэвэрч байсан. Учир нь та ээжээсээ ингэхийг шаардсан юм шүү дээ. Түүний гар чилж, нуруу нь өвддөг байсан ч таныг өөртөө ойр байлгах гэсэндээ өвдөж байгаагаа тоодоггүй байсан. Тэр таныг чангаар тэвэрч, таныг хайрлаж, тантай тоглодог байсан. Та тэр үед ээжийнхээ гарт л аюулгүй, жаргалтай, хайраар дүүрэн байгаа мэдэрдэг байсан учраас л тэр хичнээн ч удаан хугацаагаар хамаагүй таныг тэвэрдэг байсан юм.

8.Түүний сэтгэл өвддөг байсан

Ээжийн тань хувьд таны уйлж байгаагаас өөр сэтгэл өвтгөм дуу гэж үгүй, таны хацрыг даган нулимс урсаж байгаагаас өөр нүд хальтрам зүйл гэж үгүй. Тэр таныг уйлуулахгүйн тулд ертөнцийг эргүүлэхэд бэлэн. Таныг уйлах үед түүний сэтгэл зүрх хэдэн мянган хэсэг болтлоо эмтэрдэг байсан.

9.Тэр таныг бүхнээс дээгүүрт тавьдаг

Тэр хоосон ходоодтой байсан ч, нойр дутуу дэн дун байсан ч, үргэлж таны хэрэгцээг өөрөөсөө өмнө тавьсаар ирсэн. Тэр бүхэл өдрийг таны хэрэгцээг хангахад зарцуулсаар орой болоход хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо ядарсан байдаг. Гэвч маргааш өглөө нь сэрээд дахиад л таны төлөө хөдөлмөрлөж эхэлдэг хүн билээ.

10.Тэр хэзээд бэлэн

Ээж байна гэдэг хэн бүрийн хийж чадах ажил биш. Тэд уйлж, зовж, хамаг чадлаараа хичээж, бүтэлгүйтэж, алдаж байсан ч таны төлөө гэсэндээ алдаанаасаа суралцаж, хөл дээрээ дахин зогсох хүч тэнхээг өөрөөсөө ундарган гаргадаг хүмүүс юм. Тэд үр хүүхэддээ юунаас ч илүү хайртай учраас бүхий л зовлон шаналал, харамсал гашуудал, нойргүй хоносон шөнө, үүр цүүрээр сэрснээ үл ажран, энэ бүгдийг таны төлөө дахиад эхнээс нь хийж чадах тийм л агуу хүмүүс билээ.

16/12/2024

👨‍🎓 - 1️⃣🦋

🔆БҮТЭЭЛИЙН НЭР : #Чебурашка
⏳ЗАРЦУУЛСАН ХУГАЦАА : 1 цаг 8 минут
📝ХЭРЭГЛЭГДЭХҮҮН : А3 хэмжээтэй хэвлэсэн чебурашка, усан будаг

#ТАЙЛБАР : Багштайгаа хамтарч энэхүү бүтээлийг хийв. ☝️Хүүхдийн эрхий болон долоовор хурууны үзүүрт усан будгаас түрхэж гарыг нь барин зургийн дотор талд дарж гүйцэтгэв.

🐣 Миний хүү удахгүй бүр их нарийн деталтай бүтээл хийдэг болноо🥰.

🌸 🌸

19/09/2022

Дугтуйгаа нээгээд нүдэндээ ч итгэсэнгүй.
Өнөөдөр манай байрны ус тасарчихаж өглөөнөөс хойш зөндөө л хүлээлээ байдаггүй шүү тэгээд зааза гаднаас ус авхаас гэж бодоод байж байтал 10 цагийн үед хонх дуугарлаа байрны эзэн ирчхэж өнөө өглөө манай байрны усны сүлжээнд гэмтэл гарсан тул байраараа ус тасарсан ёстой гэнтийн юм боллоо янзлуулах гээд холбогдох байгууллага руу нь ярьсан боловч өнөөдөр улаан өдөр буюу япон даяараа бүх нийтийн амралтын өдөр тул амарсан байгаа өнөөдөртөө засвар хийж чадахгүй юм байна аа. Маргаашнаас засвар хийхээр болсон тул гэртээ хоол ундаа хийж чадахгүй байх тиймээс энэ мөнгөөр маргааш болтол гадуур хооллоорой гээд дугтуйтай мөнгө өглөө .Ер нь бол ямар нэгэн Засвар үйлчилгээ хийх, тог тасрах, газ тасрах, Ус тасрах энэ тохиолдлуудад заавал урьдчилан захиагаар болон үүдний самбар дээр Зар бичих эсвэл өөрсдөө заавал ирж мэдэгддэг байсан энэ удаад ёстой гэнтийн асуудал гарсан учир хүндрэл учруулсанд уучлаарай гээд уучлалт гуйгаад гэрийхэн үүдэнд том саванд ус хийгээд тавьсан байгаа нойлдоо хэрэглээрэй гэнэ. Ийм л мундаг хариуцлагатай хүмүүс шүү нээрэй. Өгсөн мөнгө нь Монгол мөнгөөр 550000 орчим төгрөг болж байна.
2021.2.11 Япон Токио хот.

13/09/2022

🇯🇵 Аквариумн ариун цэврийн өрөө🚽

23/08/2022

Японы иргэн бүр ¥10 саяын өртэй 🍋

Энэ оны I улирлын байдлаар Японы ЗГ-ын нийт өр ¥1,241 их наядад хүрснээр 1 япон иргэнд ногдох өр ¥10 саяыг давжээ. Япончууд юуны учир ийм хэмжээний өрөнд орчхов? 🤔

Бусад улс орнуудаас ирэх дарамт

Дэлхийн ихэнх улсууд өндөр инфляцыг зогсоохоор бодлогын хүүгээ хэд хэдэн удаа өсгөөд амжсан. Уг шийдвэр нь тус улсуудын бондын өгөөжийг өсгөсөн билээ. Харин өдийг хүртэл бодлогын хүүгээ хэвээр (-0.1%) нь үлдээсэн Японы ЗГ-ын бондын өгөөж нь бусад улсын ЗГ-ын бондуудын өгөөжийг даган өсөх хандлагатай буй. Япончууд үүнийг хүсэхгүй байгаа. Учир нь тус улсын ЗГ-ын бондын өгөөж өссөнөөр тэдэнд ирэх өрийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Хүний нохой идэхээр өөрийн нохой ид 🔎

Тэд өрийн дарамтыг гадаад хөрөнгө оруулагчдаас биш дотоодоосоо авахыг зорьж буй. Ингэхдээ Японы төв банк өөрсдийн ЗГ-ын бондыг эрчимтэй худалдан авч байгаа бөгөөд ¥500 тэрбумын ЗГ-ын бонд (5-аас 10 жилийн хугацаатай)-ыг эзэмшиж байсан бол энэ дүн өнгөрсөн 7 хоногийн байдлаар ¥800 тэрбум болтлоо өсжээ.

Иений ханш долларын эсрэг +18% уналаа 📉

Тэд өрийн дарамтаас зайлсхийж бодлогын хүүгээ бага байлгаснаар энэ жил иений ханш долларын эсрэг +18% унаж сүүлийн 24 жилд байгаагүйгээр сулралаа. Манай төгрөгөөс ч илүү унасан гэсэн үг. Хөрөнгө оруулагчид бага өгөөжтэй Японы ЗГ-ын бондоос илүү өндөр өгөөжтэй бусад улсын бондыг сонирхох нь нэмэгдсэн бөгөөд энэ нь тус улсад орох долларын урсгалыг багасгаж, иений ханшийг унагажээ.

Эцэст нь… Ихэнх улсуудаас эрс өөр бодлого хэрэгжүүлж буй тус улсын энэхүү арга хэмжээ нь хэр оновчтойг цаг хугацаа л харуулах болов уу.

Photos from ЭХИ МОН's post 26/07/2022

🔹️ Олимпыг өдөр тутмын амьдралаар дүрсэлвэл😁

Artist: adehogan

あなたの学校を学校のトップリストShinjuku-kuにしたいですか?

ここをクリックしてあなたのスポンサー付きリスティングを獲得。

場所

カテゴリー

電話番号

ウェブサイト

住所


Shinjuku-ku, Tokyo
11111