Байт Харваач

Байт Харваач Байт харваа гэх спортын төрлийн талаар боловсрол олго?

Өнөөдөр 2018 оны 12 сарын 29ний өдөр. Сургуулийн маань байт харвааны талбай 28наас 1 сарын 4нийг дуустал ажиллахгүй байг...
29/12/2018

Өнөөдөр 2018 оны 12 сарын 29ний өдөр. Сургуулийн маань байт харвааны талбай 28наас 1 сарын 4нийг дуустал ажиллахгүй байгаагаар миний 2018 оны байт харвааны бэлтгэл маань өнлөрлөлөө.
2018.1.1нд 70м амьдралдаа харваж үзээгүй байсан бол нэг жилийн дотор 321/360 оноо авч чадлаа. Амьжилтуудаас дурьдвал 9 сард зохиогдсон Японы эзэн хааны их сургуулиудын дундах олимпод эрэгтэй төрөлд 1161/1440 оноогоор 2р байр, 10 сард зохиогдсон Фүкүока мужын 30м ийн төрөлд 673/720 оноогоор 2р байр, Кюшүү арлын нийт сурагчдын индуур төрөлд 277/300 ба 268/300 оноогоор шилдэг 16 шалгаран үргэлжлүүлэн шилдэг 8д тун үлдээд Нагасакигийн олон улсын их сургуулийн (ирээдүйн олимпийн тамирчид төрдөг цөөн сургуулиудын нэг) 570/600 оноо харвасан тамирчинд ялагдал хүлээсэн. Өндөр оноо огт биш ч нэг жилийн өмнө төсөөлж ч байгаагүй тэр оноог авч чадсан жил боллоо. Харвах гэж биш сурах нь миний зорилго шүүдээ гэж өөртөө байнга хэлж байсан ч яаж хийж байгаад зав гаргаад бэлтгэл хийчихсэн байж байдаг байлаа. Хаанаасаа ч мөнгө олдог юм бүү мэд нэг л мэдсэн SF Archery Elite limb маань SF Archery Premium+ тэгээд зогсохгүй Inno Ex Prime, SF Forged Elite Alpha riser маань Hoyt Gmx Gold Medalist болчихсон байх юм. Яг одоо шинэ жил болж байна. Гэтэл би өөрийн мэдэлгүй юу бодоод байна гээч? "Нэг удаа хоол зөөж өгөхөд 500иен, тэгэхээр 8 удаа хүргэж өгөхөд л нэг Easton X10, түүнийгээ 12 өдөр хийхэд л нэг багц сумны бие авна" гэж л бодож сууна даа. Мөн ч ганцаардмал хүн ч юм даа...

Өнөөдөр бас чи сайн харвалаа
05/11/2018

Өнөөдөр бас чи сайн харвалаа

Фүкүока мужын 30н метрийн тэмцээнд 333,340 оноогоор 2р байранд орлоо. Нэгдүгээр байрны тамирчин хэтэрхий сайн байлаа.Энэ...
22/10/2018

Фүкүока мужын 30н метрийн тэмцээнд 333,340 оноогоор 2р байранд орлоо. Нэгдүгээр байрны тамирчин хэтэрхий сайн байлаа.
Энэ удаагийн тэмцээн өвсөн дунд, харвах зураас овгор товгор байдалтай байснаараа онцлог байлаа.

Түрүү жилийн 11 сард тэмцээнд орсноос хойш 2 дахь удаагаа бүтэн 60 сумны үе харваж үзлээ. Нэг жилийн дотор сайжралт их а...
10/10/2018

Түрүү жилийн 11 сард тэмцээнд орсноос хойш 2 дахь удаагаа бүтэн 60 сумны үе харваж үзлээ. Нэг жилийн дотор сайжралт их ажиглагдлаа.
600аас 547 оноо. 60 сумаас 20н 10, 24н 9 оноо.

Өнөөдөр 10онооны тойрог бүгд урагдаж уналаа.
19/07/2018

Өнөөдөр 10онооны тойрог бүгд урагдаж уналаа.

Ойта мужийн тэмцээнд оролцлоо. Тэмцээний үеэр бороо орж, орохоо больж, хүйтэн болж, халуун болж их чадвар сорьсон нөхцөл...
13/05/2018

Ойта мужийн тэмцээнд оролцлоо. Тэмцээний үеэр бороо орж, орохоо больж, хүйтэн болж, халуун болж их чадвар сорьсон нөхцөл байдал бүрдсэн. Хамгийн сонирхолтой нь сүүлийн 6н багц сумын үед ийнхүү манан татсан юм. 144 сум харвах тэмцээн.

Байт харваа  #2СаармагжуулагчХэдэн долоон хоногийн өмнөөс нумаа дуугүй болгоё гэж огцом бодлоо. Харвах үед чимээгүй байн...
02/04/2018

Байт харваа #2

Саармагжуулагч

Хэдэн долоон хоногийн өмнөөс нумаа дуугүй болгоё гэж огцом бодлоо. Харвах үед чимээгүй байнаа гэдэг нь нилээд олон давуу талтай
1. Бусдад өндөр түвшний харагдах
2. Хэрвээ таны нум өмнө нь нилээд чанга дуутай байсан бол чих амраах.
3. Рэлийзийн үед бий болох таамаглашгүй жижиг хүсээгүй хөдөлгөөнүүдийг устгах.
4. Хэрвээ саармагжуулагч хэрэглэж байгаа бол тэр маань нэмэлт жингийн үүргийг давхар гүйцэтгэх.
5. Саармагуулагчаар нумныхаа өнгө зүсийг нэмэх.

Ер нь чимээгүй болгоё гэвэл зөвхөн саармагжуулагч ашиглахаас өөр нилээд хэдэн арга бий. Би энэ постыг бичиж буй учир маань анх удаагаа саармагжуулагч хэрэглэж эхэлж буй адал явдалаасаа хуваалцмаар байгаа явдал юм.

Өмнөх постоор бичсэн клуб дунд зохиогдсон тэмцээнээр сэмпай нартайгаа бооцоо тавин хэрвээ ялвал саармагжуулагч авахуулах байсан юм. Харин ялагдвал яах ч үгүй. Ах нар нь дүү нараа илүү хүчтэй болгоё гэсэн санаа. Би ч бас дараа жилээс дүү нартаа бооцоонд ялагдвал хүссэн юмыг нь авч өгөх цаг ирэх л байх. За тэр ч яахав. Тэдэн оноо давна гэсэн бооцоондоо ялан хоёр хажуу саармагжуулагч, нэг гол саарманжуулагч үнэгүй авахуулсан. 1200•2+1700 еэн хавьцаа үнэтэй байсан байх аа. Ер нь бол дэлгүүрүүдэд зарагдаж буй саармагжуулагчууд бүгдээрээ л үүргээ сайн биелүүлж чадах хэмжээнд хийгдсэн байгаа. Гол нь авах үедээ боолтных нь хэмжээг тэнцвэржүүлэгчдээ таарахаар аваарай. Аан тэгээд бас гоё өнгө сонгохоо мартуузай. Миний хувьд бол Winwin-ий энгийн хажуу саармагжуулагч болон Acs урт хэмжээтэй голын саармагуулагч авсан.

Жин болон тэнцвэржүүлэгч хоёрын завсар ордог учир жингүүдийг илүү хол түлхэж өгөн тэнцвэржүүлэгчийн нийт уртыг нэмж өгөөд зогсохгүй нумыг өргөх үед мэдэгдэхүйц хүнд болгож өгнө. Гэвч шууд хүссэн хэмжээний жингээ залгаад харваж болохгүй. Саармагжуулагч өргөн болон хатуу байх тусам их жин, нарийн зөөлөн байх тусам хөнгөн жин залгаж өгвөл саармагжуулах үйлдэл илүү ашигтай явагдах болно. Физикээр бол ресонансын критикал мөчийг нь тааруулах гэх юм уудаа. Эс бөгөөс нум тань илүү их чичирчихэж ч мэднэ шүү. Яг хэр их хэмжэээий жин залгах хэрэгтэй вэ гэдгээ заавал харвахгүйгээр мэдэх арга бий. Гэхдээ нээх их битгий итгээрэй. Авахыг нь аваад хаяхыг нь хаяарай. Өөрөө л энэ аргыг сэдэж олсон юм л даа. Байгаа бүх жингээ нэг нэгээр нь салгаад хамгийн хөншөн жин залгаж үзээд зурагт үзүүлсэн байдлаар цохин хэр хурдан шок нь намжиж буйг ажиглаад бага багаар жингээ нэмэн шок намжих хугацааг харьцуулан хамгийн хурдан сарьнасаэ үеийн хэмжээний жингээ саармагжуулагчийнхаа гадна хэсэгт залгаад бусад нэммээр байгаа жингүүдээ саармагжуулагч тэнцвэржүүлэгчийнхээ хооронд хавсаргаж өгсөн байгаа. Хамгийн сүүлд нь огт саармагжуулагчгүй үеийн шок намжих хугацааг сүүлд олж авсан тохиргооныхтойгоо харьцуулж үзэхэд мэдэгдэхүйц зөрүү байсан шүү.

Маргааш нь (үнэндээ үүнийг бичиж буй өдөр)хаваж үзэхэд нум мааань харвах үед итгэмээргүй чимээгүй байсандаа. Даан ч би ганцаараа бэлтгэл хийж таарсан. Маргааш манай сургуулийн клүбийнхэн өөр сургуулын клүбт очиж цугтаа бэлтгэл хийнэ. Тэр үед бусад хүүхдүүд анзаарна гэж найдаж байна.

27/03/2018

Байт харваа блог #1 Клүбийнхээ хүүхдүүдтэйгээ цуг бэлтгэлэн камп

Жил болгон хавар намар 2 удаа клүбээрээ олон хоногоор амралтын газар байрлаад бэлтгэл хийдэг уламжлалтай билээ. Энэ удаагийн хаврын камп маань Ямагүчи мужид харъяалагддаг арал дээр өрнөлөө.

Бэлтгэл гэснээс илүү клүбийн гишүүдээ цагийг цугтаа өнгөрүүлж харилцаагаа бат бөх болгож мартагдашгүй дурсамж үлдээгээсээ гэсэн зорилготой зохиогддог юм шиг санагдсан. Сайхан уур амьсгал дунд бэлтгэл хийхэд бэлтгэл улам үр дүнтэй болох нягуур мөн бий.

Цаанаас нь өдрийн гурван хоол (будаа нь хязгааргүй хэхэ), харвалтын талбайнууд нь хажууд болохоор бэлтгэлээ сайн хийхээс ч өөр арга үгүй биз. Өглөөний 9 цагаас оройны 5 цаг хүртэл харвана. Нэг өдөр 31000 алхам хийсэн гэж утас минь заасан. Бэлтгэл дундуур ахлагч гэнэт гэнэт сонирхолтой тэмцээн явуулж улам хөгжилтэй болгоно. Хэдий би эрчимтэй бэлтгэл хийдэг байсан ч 2 сар бэлтгэл хийж ахих ахилтаа 4 хоногт авч чадсан шүү. Камп дуусаад маргааш нь анхны оролдлогоороо өөрийнгхөө мөрөөддөг байсан 70 метр 36 сумны оноог авч чадсан. Аан бас, кампын үеэр 30 метрийн хувийн амжилтаа эвдсэн шүү бас. 70 метрийнх нь оноог хэлээд яахав шоолуулах байх. 30 метрийнхээ оноог барагцаагаар л хэлье 320-340/360 ийн хооронд.

Кампын хамгийн сүүлийн өдөр энэ сарын жишээ тэмцээн 70м-т (янз бүрийн тэмцээнд ороход бэлтгэх зорилгоор сар бүр жишээ тэмцээн зохиогддог) болов. Салхитай бороотой байсан ч хамаагүй бүгд оролцох ёстой. Жинхэнэ тэмцээний үед ямар ч цаг агаартай байх ч юм мэдэхгүй шүүдээ. Нэг байн дээр 4н хүн 2, 2 оороо ээлжлэн 6, 6 сум харваад цуг харвасан 2 нь бие биенийхээ оноог тэмдэглэж авна. Япончууд хүн хараагүй байсан ч хэзээ ч оноогоо өсгөж хэлэхгүй маш сайн чанартай. Энэ удаагийн жишээн тэмцээннщээр их салхитай, шиврээ бороотой байлаа. Салхинд сумнууд маань их хачирхалтай мөр үүсгэн нисцгээж байв. Тэр дунд миний сум хамгийн муухайгаар нисээд ч байгаам шиг, салхи нь тогтворгүй их хэцүү байсан. Сумаа эвдчихгүй байхыг их хичээсэндээ.Азаар бүх сум байгаа оносон. Гэвч гайхалтайгаар би 2р байранд орсон байв. 40н хүүхдээс 3нь л байгаа 36 удаа оносон гэв. Япон хүүхдүүд их салхинд харваж чаддаггүй сул талтайг мэдэж авав. Миний оноо жирийн үеийнхээсээ 30н оноогоор багассан.

Явах өдрийн өмнөх оройноо багахан хэмжээний найр хийнэ. Найран дээр мэдээж согтууруулах ундаа байна. Япон хүүхдүүд өөрийгөө илэрхийлэхдээ саар учраас сакэ ууж зориг авдаг гэх юм уу. Эрэгтэй эмэгтэйгүй уухгүй хүн гэж байхгүй. Гэхдээ хэн ч хэтрүүлэн хэрэглэж бусаддаа түвэг уддаггүй. Архи бол сайн зүйл, найзтай болгоно гэж хэлж байсан. Харин Монголчууддаа тохируулж хэрэглэе гэж уриалж байна. Согтоод тэр үеийнхээ ой санамжийг алдах эсвэл муу талаа харуулчихвал яаж найзтай болохов дээ. Би өмнө нь нэг их ярьж үзэж байгаагүй охинтой буу халаад дажгүй охин гэдгийг нь мэдэж аваад дотносоод авсан шүү хэхэ.

За ийм нэг оюутан надад үнэтэй гэхдээ дурсамжтай хэд хоногууд байлаа гэж...

07/02/2018

Байт харваа #1 Онилох үедээ хоёр нүдээрээ харах уу нэг нүдээ аних уу?

Энэ асуултыг харваач та өөрөөсөө хэзээ нэгэн цагт асууж байсан болов уу. Миний хувьд харваж эхлээд хоёр сарын дараа хоёр нүдээ хоёуланг нь нээж харвадаг зуршилтай нэгэнтээ болчихсон байсан. Энэ асуултыг өөрөөсөө зөндөө асуудаг байсан боловч ер тоодгүй байсаар аль нэг арганд нь нэгэнт оржээ. Мэдээж энэ асуултанд зөв хариулт гэж байхгүй. Аль арга нь харваач таньд илүү зохино түүгээрээ харвах нь зөв.

Миний хувьд би Youtube дээр World Archery сувгаар рэкурв нум сумны бүх тэмцээнийг үзсэн туршлагаасаа хуваалцахад мэргэжлийн харваачдын 80-аас дээш хувь нь хоёр нүдээрээ хардаг, 10-аад хувь нь гол бус нүдээ хагас аньдаг, харин үлдсэн нь үндсэн бус нүдээ аньдаг эсвэл хаалт хэрэглэдэг болохыг ажигласан.

Одоо би харваж эхлээд дөнгөж 6 сар болж байгаа ч өчүүхэн туршлага дээрээ үндэслээд хоёр нүдээ нээж онилохыг сонгосон. Яагаад гэвэл алдаа онолын үндсэн дээр энэ арга надад хамгийн их таарсан гэсэн үг.

Хоёр нүдээрээ онилох нь ямар давуу талуудтай вэ гэвэл:

1). Үзэгдэх гэрэлний хэмжээгээ бууруулахгүй. Үр дүнд нь байгаа илүү ялгаралтай, аливаа бохирдол (noise) багатай харж чадна.

2). Харвах процессд аль хэдийнээ олон хувьсагч байхад нэмж нүднийхээ анилтыг удирдах ажил шаардагдахгүй. Харваач та мэдэх байх, харвах мөчид тархи маань маш олон биений хэсгийг маш хянамгай удирдах шаардлага гардаг. Нэгэн зэрэг олон газар анхаарал төвлөрч байдаг. Хэдий нүдээ аних амархан үйлдэл боловч бидэнд хүндээр тусах тохиолдол байдаг.

3). Хэрвээ онилох үедээ нумныхаа утсыг онионы төв дундуур байхаар тааруулж харвадаг бол нэг нүдээрээ харах үед утас байны урдуур орж онилохд хэцүү болгодог. Ийм үед хоёр нүдээ ашиглавал утсан дундуур нэвт харах боломжтой. Гэхдээ утас маань бүр мөсөн алга болохгүй зүгээр л хагас үл үзэгдэнэ.

Хоёр нүдээрээ харахын хамгийн том бэрхшээл нь хоёр онио харагдах гэж үздэг хүмүүс бий. (нээрээ, онилж байхдаа онио биш байн дээрэж фокусаа тохируулна шүү) Жишээ нь та баруун талаараа харвагч байг. Тэгвэл таныг байндаа фокусаа тааруулах үед үзэгдэх хоёр онионы зүүн талыхыг нь байндаа тааруулах хэрэгтэй. Ингэснээр баруун талд үзэгдэх онио нь үнэндээ нумны их биений цаагуур далдлагддаг тул таньд төвөг гарахгүй гэсэн үг л дээ.

Энэ удаагийн бичвэрийг минь уншиж болгоосон тань маш их баярласан сэтгэлээ илэрхийлье. #БиБайтХарваандХайртай

Та бүхэн блогийг минь дагана уу. :)
05/02/2018

Та бүхэн блогийг минь дагана уу. :)

This is the post excerpt.

住所

Fukuoka-shi, Fukuoka

ウェブサイト

アラート

Байт Харваачがニュースとプロモを投稿した時に最初に知って当社にメールを送信する最初の人になりましょう。あなたのメールアドレスはその他の目的には使用されず、いつでもサブスクリプションを解除することができます。

ショートカット

  • 住所
  • アラート

共有する

カテゴリー