31/07/2024
Tokyo orson temdeglel :)
Токио/Tokyo/東京 орсон тэмдэглэл ...🔴Fr4eLog
👋Ойрдоо бичлэг оруулаагүй, харин энэ удаа -н нэгэн дугаар Токио хотоос хүрч байна.......👍Mission Completed!👍https://www.facebook.com/bilguun.beku?...
04/11/2022
16-22 насны залуус-д YALE UNIVERSITY тэтгэлэг зарлажээ. 2023 оны 1-р сар хүртэл юм байна шүү.......
The Yale Young Global Scholars Program 2023 at Yale University in the U.S
The Yale Young Global Scholars aims to empower a new generation of leaders by building a global community and designing interdisciplinary programs that foster intellectual curiosity
31/10/2022
Удаан хугацаанд түр завсар аваад буцаад Япон-д суралцацгаая цуврал бичлэгээрээ та бүхэнтэй уулзаж байна.
Япон улсад ирж болох хэлний бэлтгэл болон их дээд сургууль-д элсэх тухай мэдлэг, зөвлөгөөг хүргэж байна.
Найз нөхөддөө цааш нь түгээгээрэй.
ToBiCation page-follow хийгээрэй.
ToBiCation Let's Study in Japan 1
Японруу явах арга замууд тэр дундаа хэлний бэлтгэл, их сургуулийн элсэлтийн талаар дэлгэрэнгүй зөвлөгөөг та бүхэнд эхний дугаараараа хүргэж байна. Хэрэгтэй з...
29/07/2022
“Study in Japan virtual fair 2022”
Энэ 7 хоногийн амралтын өдрүүд болох 2022 оны 7-р сарын 30 болон 31-ний өдрүүдэд Японд суралцацгаая online event болох гэж байна.
#Онцлогнь Англи хэл дээр суралцах юм шүү.
Японд суралцах хүсэлтэй, сонирхож байгаа залуус доорхи weblink-р орж бүртгүүлэн маш их мэдээллийг авч болох нь байна. Суралцах зэрэг, чиглэлээ сонгоод хайхад л болно. Боломжит сургуулиуд харагдах бөгөөд event-н үеэр тус сургуулийн агенттай холбогдох боломжууд байгаа юм.
Хэзээ: 2022/07/30,31(хагас/бүтэн сайн өдрүүдэд)
Цаг: 12:00 ~ 17:40(Япон улсын цагаар)
12:00 ~ 18:50(Япон улсын цагаар)
Бүртгэл: Үнэгүй
Хэлбэр: Онлайн
Web link: https://jassofair.studyinjapan.go.jp/en/
Explore your bright future!
ToBi Cation
18/07/2022
ToBi Podcast #6
Work&Travel
Сайхан наадацгаасан уу ?
Зун цагийг хөгжилтэй өнгөрүүлэхдээ боловсролоо бүү орхиорой залуусаа.
ToBi Podcast-н 6дахь дугаараар 2013 оноос хойш Монгол улсад эрчимтэй явагдаж ирсэн Work&Travel хөтөлбөр-г энэ удаагийн дугаараар онцлон ToBiCation-н хөтлөгч Х.Батмөнх( Батмөнх Хэрлэн) дүүтэйгээ ярилцсан юм. Энэхүү хөтөлбөрийг сонирхож байгаа, явах гэж байгаа залуус энэ дугаараас хэрэгтэй мэдээллээ авч чадна гэдэгт итгэлтэй байна.
ToBiCation
ToBi Podcast Episode 6 Work & Travel in USA
2013 оноос хойш Монгол улсад эрчимтэй явагдаж ирсэн Work&Travel хөтөлбөр-г энэ удаагийн дугаараар онцлон ToBiCation-н хөтлөгч Х.Батмөнх-тэйгөө ярилцсан юм. Э...
10/07/2022
ToBi Podcast #5
Энэ удаагийн дугаар маань Япон болон Канад улсаас ярилцсан подкаст боллоо. Канад улсын топ сургууль болох "McGill" их сургуулийн магистрант Нандинбилэгийн Билгүүн-тэй(Bil Guun) ярилцсан подкаст та бүхэнд хүрж байна.
Канад улсад суралцахаар зэхэж байгаа, суралцах хүсэлтэй байгаа залуус подкастанд маань ойртон суухыг хүсье. Хэрэгтэй мэдээллээ авч чадна гэж найдаж байна.
2 жилийн турш наадаагүй хотол олон Монголчуудаа наадмын эдгээр нарлаг өдрүүдэд дэнж хотойтол сайхан наадаарай!
ToBi Podcast Episode 5 Once upon a time in Canada
Хүн хичээвэл юуг ч, ямар ч үед амжуулж чаддаг гэдгийн нэгэн тод жишээ болсон Канад улсын топ сургууль болох "McGill" их сургуулийн магистрант Нандинбилэгийн ...
03/07/2022
Амралтын өдрөө сайхан өнгөрүүлж байна уу?
Аялал зугаалгын цаг ирсэнтэй холбогдуулан "ToBi" podcast-н 4 дэх дугаар маань аялал жуулчлалын тухай, аяллын боловсролын сэдвээр ярилцлага хийлээ. Энэ удаагийн дугаарт маань "Хустайн байгалийн цогцолборт газар" (Hustai National Park)-н орчны бүсийн менежер, жуулчны баазын менежер Б.Батзаяа (Б.Батзаяа Заяа) оролцсон байгаа. "Хустайн" жуулчны бааз-д та гэр бүл, найз нөхөд, олон улсын аялагч, зорчигчид амрахад тун тохиромжтой бөгөөд УБ хотоос 100 км зайд байрладаг. Дэлхийд ганцхан зэрлэг-адуу буюу "Przewalski's horse" хэмээн олон улсад нэрлэгдсэн тахийг нутагшуулж энэ жил түүхт 30 жилийн ойн баяраа угтаж буй "Хустайн байгалийн цогцолборт газарт" та бүхэн заавал очиж үзээрэй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн энэ дугаараас сонсох боломжтой юм шүү.
Яараад яахав, болгоомжтой, хянамгай аялж зуныг зугаатай өнгөрүүлээрэй.
ToBiCation-г дэмжин хэрэгтэй хүн бүхэнд нь цааш нь түгээгээрэй.
ToBi Podcast Episode 4 - Аялалын боловсрол
Аялал зугаалгын цаг ирсэнтэй холбогдуулан "ToBi" podcast-н 4 дэх дугаар маань аялал жуулчлалын тухай, аялалын боловсролын сэдвээр ярилцлага хийлээ. Энэ удааг...
28/06/2022
Өнөөдрийн постоороо ToBi Podcast-н 3 дах дугаарыг хүргэж байна. Энэ удаагийн дугаар зочинтой ярилцсан анхны подкаст та бүхэн хүрэхэд бэлэн болсон байна.
Зочин: Техникийн ухааны доктор/PhD/, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн инженер Я.Доржсүрэн.
Тэрээр Япон улсын Акита хотын Акита их сургуульд 2 жилийн турш постдокторын судлаачаар ажиллаж байгаа юм. Түүний туршлагыг подкастаараа дамжуулан Боловсрол гэх том сэдвийн хүрээнд боловсролын зэрэг гэж яг юу юм бэ? хэмээх хүрээнд ярилцлаа.
Хэдхэн хоногийн өмнө ЭЕШалгалтаа өгсөн бүрэн дунд сургуулиа төгссөн сурагчид, өөрийн эрдмийн зэргээ дээшлүүлэх хүсэл сонирхолтой байгаа залууст боловсролын зэргийн тухай энгийн бөгөөд чөлөөтэй ярилцсан подкаст маань хүрээсэн гэж хүсэж байна. Та бүхэн бидний ToBiCation page хуудсыг маань бусдад мэдлэг түгээх үүднээс хуваалцаарай. Таньд баярлалаа.
ToBi Podcast Episode 3 Боловсролын зэрэг гэж юу вэ?
21/06/2022
Шинэ 7 хоногийн мэнд, аль хэдийн 6 сарын хагас нь өнгөрчихсөн явж байна. Зун цагийг та бүхэн хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлээрэй. Гадаад улсын тухай тэр дундаа арлын Япон орны тухай мэдээллийг төлхүү оруулж байгаа, энэ удаа "ToBi Podcast"-н 2дах дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаараар та бүхэн хэлний бэлтгэлийн талаарх зөвлөгөө, мэдээллийг сонсох болно. Хаа нэгэн газар явж байхдаа боловсролдоо хувь нэмэр оруулах зорилгоор подкаст-р дамжуулан хэрэгтэй мэдээллээ аваарай. Та бүхэн хэрэгтэй байгаа хүнд туслах зорилгоор share хийж биднийг дэмжээрэй.
Бидний холбоос:
Instagram: https://www.instagram.com/tobication/
Soundcloud: https://soundcloud.com/tobication
ToBi Podcast Episode 2 Япон хэлний сургууль
ToBi Podcast-н 2 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо.Гадаад улс орны соёл боловсрол, амьдралын тухай мэдээ мэдээлэл, зөвлөгөөг та эндээс авч чадна гэд...
14/06/2022
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. ToBi Cation-н зүгээс та бүхэнд гадаад улс орны тухай мэдээ мэдээлэл болон зөвлөгөөг өгөх зорилгоор шинээр "ToBi Podcast"-г бүтээж байна. Хамгийн энхий дугаарт Япон улсын их дээд сургуулийн тухай товчхон ярисан байгаа. Япон улсын их дээд сургуульд сурах зорилготой байгаа, сониирхож байгаа хүн бүхэнд хүргэх зорилгоор цааш нь түгээж өгөхийг бидний зүгээс хүсэж байна. Та бүхэн хэрэгтэй мэдээллээ авна гэдэгт найдаж байна.
ToBi Podcast Episode 1 University
ToBi Podcast-н хамгийн эхний дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо.Гадаад улс орны соёл боловсрол, амьдралын тухай мэдээ мэдээлэл, зөвлөгөөг та эндээс авч ча...
01/06/2022
Монголынхоо олон мянган хүүдүүд ээжүүддээ “Эх үрсийн баярын мэндийг” ToBi Cation-н зүгээс дэвшүүлье! Та бүхэн сайхан баярлаарай.