Lamyn Gegeen/ Ламын гэгээн

Lamyn Gegeen/ Ламын гэгээн H.H 8th Lamyn Gegeen | Recognized by His Holiness 14th Dalai lama | Teaches Philosophy of buddhism|

Өчүүхэн надад чинхүү сэтгэл гарган хурал хийгээд төрсөн өдрийн арга хэмжээ зохион байгуулсан АБШТ Гандан дэданлин хийд х...
14/03/2026

Өчүүхэн надад чинхүү сэтгэл гарган хурал хийгээд төрсөн өдрийн арга хэмжээ зохион байгуулсан АБШТ Гандан дэданлин хийд хийгээд тус ажлыг зохион байгуулахад оролцсон бүх хүмүүстээ чинхүү сэтгэлээр талархан ёсолъё. Басхүү чинхүү сэтгэлээр мэнд хүргэсэн та бүхэндээ машид талархан тэгш сайхан бүхнийг хүсэн ерөөж аз жаргалаар дүүрэн байж дээдийн номоор цэнгэж номын дээдэс багш нарын өлмийн лянх машид батжин адис жинлав үргэлжид үндсэнд буухын өлзийтэй ерөөл өргөе

2026.03.14

Lamyn Gegeen

Хайр энэрэл асрал бүхэн ээжээс эхлэлтэй байдаг. Эмэгтэй хүний энэрэл, нигүүсэл, үзэсгэлэн болоод нинжин сэтгэлийг зүйрлэ...
13/03/2026

Хайр энэрэл асрал бүхэн ээжээс эхлэлтэй байдаг. Эмэгтэй хүний энэрэл, нигүүсэл, үзэсгэлэн болоод нинжин сэтгэлийг зүйрлэшгүй юм.
Ээж тандаа баярлалаа ❤️

Lamyn Gegeen

Нүүдэлчин Монгол түмний хүсэн хүлээдэг хүлэг морин жил айлчлан ирж байна. Бурхан багшийн айлдсан “Цогт цагийн хүрд”-ний ...
17/02/2026

Нүүдэлчин Монгол түмний хүсэн хүлээдэг хүлэг морин жил айлчлан ирж байна. Бурхан багшийн айлдсан “Цогт цагийн хүрд”-ний гадаад цагийн хүрдний нэршлээр “Сүрээр дарагч” хэмээн нэрлэгдсэн жил бөгөөд энэхүү “Сүрээр дарагч” гал морин жилд түүхэнд алдартай дээдэс олноор төрөн мэндэлж байсан.
Бурханы шашны эзэн болсон Ялж төгс нөгчсөн Бурхан багш бээр гал морин жил мэндэлсэн хэмээн Төгс Буянт Гэлүгба шашны их лам Хайдүвжэ гэгээнтэн айлдсан байдаг. Их эзэн Чингис хаан ч энэхүү гал морин жилд мэндэлсэн түүхтэй. Учир иймд хүлэг морио “Молор эрдэнэ” хэмээн дээдэлсээр ирсэн Монголчуудын хувьд эл жил ээл ивээлээ соёрхсон, түмэн ардын хийморь лүндаа нь дэгжсэн, оюун цэлмэг, ухаан саруул, өргөн олондоо тустай олон сайн үрс мэндэлсэн жил байгаасай хэмээн бэлгэшээн ерөөе !
Нийт Монголын ард түмэн болон нэн ялгамжаатад Баянхонгор нутгийн зон ахан дүүстээ 17-р жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн мэндийг өргөн айлтгаж, хотол олноороо өргөн сайхан шинэлээрэй хэмээн ерөөл айлтгаж байна.

Lamyn Gegeen

Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишинэн хутагт

04/01/2026
Харангын ая тодорч номын дуун  дуурьсан, эв эеийн холбоос батжин, хүмүүний ёсны дээд бүхэн саатан буй шинэ онтой зэрэгцэ...
31/12/2025

Харангын ая тодорч номын дуун дуурьсан, эв эеийн холбоос батжин, хүмүүний ёсны дээд бүхэн саатан буй шинэ онтой зэрэгцэн ирж, буяны сан тань дүүрэн, гэр бүлд тань жаргал бүтэн, үйлс бүтээл тань мандан бадарч байхын өлзийтэй ерөөл айлтгая.

Та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлье💥

ЛАМЫН ГЭГЭЭНТНИЙ НАЙМДУГААР ДҮР ДАНЗАНЖАМБАЛЧОЙЖИШИНЭН ХУТАГТ.

Lamyn Gegeen

2025.12.31

14/12/2025
1989 оны 12 дугаар сарын 10 Дээрхийн гэгээнтэн далай багш Нобелийн шагнал хүртсэн түүхэн өдөр юм.Lamyn Gegeen
10/12/2025

1989 оны 12 дугаар сарын 10
Дээрхийн гэгээнтэн далай багш Нобелийн шагнал хүртсэн түүхэн өдөр юм.

Lamyn Gegeen

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсан өдрийн мэнд хүргэе.Happy independent day 🇲🇳Lamyn Gegeen
26/11/2025

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсан өдрийн мэнд хүргэе.

Happy independent day 🇲🇳

Lamyn Gegeen

Ламын гэгээнтэн Баянхонгор аймгийн СӨБ- д хамрагдаж буй 55 хүүхдэд дулаан хувцас илгээснийг гардуулан өглөөЭнэхэн дэлхий...
24/11/2025

Ламын гэгээнтэн Баянхонгор аймгийн СӨБ- д хамрагдаж буй 55 хүүхдэд дулаан хувцас илгээснийг гардуулан өглөө

Энэхэн дэлхийн хүүхэд бүхэн аз жаргалантай байх болтугай.

Lamyn Gegeen

Монгол улсын арслан Ламынгэгээний шавийн Э. Батмагнай олон жилийн хичээл зүтгэл ур чадвараар монголын ард түмэнд уран мэ...
12/07/2025

Монгол улсын арслан Ламынгэгээний шавийн
Э. Батмагнай олон жилийн хичээл зүтгэл ур чадвараар монголын ард түмэнд уран мэх, уран ухааныг сийлэн барилдаж үндэсний баяр наадамд түрүүлсэн гайхамшигтай сайхан наадам болж өндөрлөлөө.
Улсын баяр наадамдаа зодоглон барилдсан үе үеийн бөхчүүддээ илүү их амжилт бүтээлийг хүсэн ерөөе. Монгол бөхийн хийморь цог цаг ямагт мандан бадраг.

Морьтон түмний азаргын түрүүгээр булган сүүллэж. Үндэсний баяр наадмын цог залийг, уран мэхийг уралдуулан, уран ухааныг сийлэн төрүүлсэн их билэг төгөлдөр сайхан баярын өдрийг нутгийн түмэн олондоо хүргэе.

ДЭЭРХИЙН ГЭГЭЭН XIV ДАЛАЙ БАГШИД МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШНЫ ГУРВАН ЗУЛЫН НЭГ ЛАМЫН ГЭГЭЭН МОНГОЛЫН НИЙТ СҮСЭГТЭН ОЛНЫГ ТӨЛӨӨ...
06/07/2025

ДЭЭРХИЙН ГЭГЭЭН XIV ДАЛАЙ БАГШИД МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШНЫ ГУРВАН ЗУЛЫН НЭГ ЛАМЫН ГЭГЭЭН МОНГОЛЫН НИЙТ СҮСЭГТЭН ОЛНЫГ ТӨЛӨӨЛӨН ӨРГӨСӨН АЙЛТГАЛ
(Дээрхийн Гэгээн XIV Далай багшийн Монголчуудад зориулсан номын айлдвар “Монгол Сүнчой 2024” Дхарамсала, Энэтхэг улс)

Замбутивын даяар төрөлхтөн бүхний энх тайван, амар жаргалангийн их сартвахи удирдагч, газар дэлхий дээрхи Ялгуулсны шашины бүрэн төгс эрхшээлт эзэн, тэнгэр лүгээ сэлт хотол амьтны горилох гагцхүү газар, хоёргүй чухам, төрөл тутам бүхний ашидын ганц аврал, үзвээс утга төгөлдөр, санаваас тус төгөлдөр,

Дээрхийн гэгээн, Аврал итгэл, Ялгуулсан эрхт, Хамгийг айлдагч бөгөөд ихэд нигүүлсэн тольдон болгоогч агуу манлайн өлмийн лянх үзэсгэлэнт алтан эрихс нь хотол олон ардын буяныг хүссэнээр ивэлгэхийн цэцэглэгийг илтэд мөшөөлгөн дэлгэрүүлэгч таны уужим өндөр сэнтий суудлын дэргэд ойртон шадардаж,

Итгэл алин түүний агуу их энэрлийн болгоолт таалал гагцхүү ямагтаар амьжирагч, авралд тань багтагч,

Ламын гэгээний лавран лугаа барилдлагат, төгс сүсэгт,

Монгол орны олон ард нугууд бээр гурван үүдний их бишрэлээр бурхадын хөрөг, мөргөл тоолшгүй лугаа сэлттэйгээр сүсэг залбиралыг хөлбөрч хөдөлшгүй батад нэгэн чиг үзүүртэй еэ талбихын шим зүрхэн,

Гурван ертөнцийн нийт амьтдын нэн цагаан буяны цогцыг нэг дор цогцлоон дүгрэглэж, буяны дүрс дор бүтээсэн,

Эн хязгааргүй ялгуулсан бурхад бүхний айлдал хийгээд энэрэлийн эрдэм бүхэн нь бурханы лагшин, нигуур мутарын байдал дор урган гийсэн, үзмэгц гэтлэх лагшин найргийн цэцэгс,

Гурав төгөлдөрийн Очирыг баригчийн бүжиглэл дор бүжээд, биетэн бүхний нүдний рашаан дор боловсрохчлин,

Шашин хийгээд амьтны даруй хийгээд өнө алсын энх жаргалан ямагтыг таалан болгоож, таалал их нигүүлсэл бусадын эрхэт дор болсноор бие лагшины алжаал олон зуугаар нигуур гэгээний амьсгалыг гадагш дотогш гүйх төдийг ч Замбутив нийт хийгээд бишрэл тогтсон зарлигийн албат нугуудын гагцхүү тэжээл эм болсноор хү нь өгүүлэхийн орноос хэтийтсэн зарлигийн ачлалын цогц нь төрөл тутам бүхэн дор хувь нарийны төдийхнийг ч буцаан хариулахын арга үгүй,

Ахуй үес үүнээ айлтгахын үйлдвэр учир дор,

Сүсэг төгөлдөр, Монголын ард нийт хийгээд бишрэлтэй еэ Ламын гэгээний лавран лугаа сэлт

Итгэл алин түүний лагшины өмнө оршигч нар лугаа

Нэн ялгамжаатад дор ч цогц бишрэхүйн цэцэг алинаа туссан хувьт бурхан

Даяар нийтийн итгэл, Дээрхийн гэгээн,

Их аврал ивээлт,

Лагшин эрхис арван дөрөвдүгээрийн манлай ямагт бээр

Ихэд нигүүлсэхүйн тааллаар даган барьсаны зарлигийн ачийн авир ёсныг гурван мянганыг долоон зүйл эрдэнэсээр дүүргээд өргөвч хариулахуй яа бэрх мөн бөгөөд шашин амьтны амар жаргалангийн арвидах буюу хомсдох эсэх нь хоцролгүй цөм нигүүлслийн их сан ямагтад харгалзах бөгөөд бишрэгч шавь яданхи дорой нугуудын энэ хийгээд төрөл тутам бүгд дор магнай дахь нүдэн, чээжин дэхь зүрхэн болсон

Итгэл алин ямагт нь горилон эгээрэх газар хоёргүй гагц,

Авралын тунгалаг тунамал дээд нь магадтай учраас л залбиралыг батад хөдөлшгүй гадас газарт хадагдахын ёсоор талбихын охь шим зүрхэн, одоо эдүгээ ч

Лагшины төрөл үес бүхнээ биширсээр аврал дор нь багтсан нугууд дор хувилгааны дууриан бүжгээр завсар тасалдалгүй нигүүлслийн гох юугаан хэзээд ч үл талбихыг нь бишрэл чангаар өнө эртээс хэзээ ямагт дор зүрхнээ хадгалан залбирах цор ганц нэгэн мөн бүхийд, далайн давалгаа мэт завсар үгүй хөөрөн түрхэрсэн

Итгэл алины агуу их үйлс зохионгуй дор нягтад хатангатган айлтгах учир нэгэн үгүй боловч, эгэл төмрийг алтанд тольдохчилонгийн их энэрэл нигүүлслээр, бишрэлээр дагалдагч бид нар дор төрлийн хэлхээс дор олохуй яа бэрх агуу их буяныг хураахын орон тариалангийн манлай нь болсон бүхийгээ тольдон үзээд бишрэлт бид бүхнийг төрөл тутам бүхэнд маань

Гурав төгөлдөр Очир баригч их алины гурван нууцын цэнгэл лүгээ үл хагацахын залбиралыг хүчтэй хатуу чангад талбин өргөх мөн болвоос л, бишрэлт ард, авралд тань багтагч нарыг

Хутагт дээд Мутартаа лянхуат бээр хагацалгүй дагуулан барихын таалал амлалт гүнзгий, зүйл бүхнийг тольдон үзэхүйн бэлгэ билгүүний уужим цээлээс хэзээ дор үл огоорохуйд гурван сүсэг итгэмжлэл хувиршгүй баттайгаар нэгэн үзүүртэй еэ залбирлыг талбих лугаа бид бишрэнгүйгээр аврал тань багтагсад бид бээр ч,

Итгэл аврал алинхүү ямагт та нь Төгс баясгалантын өнө ёсныхны чиг замыг заагч ч болохын тань учир дор,

Тангараг сүсгийг нэг дор хуйлруулж, багшийн зарлиг айлдал юуг ч бүтээхүйгээр тааллыг баясгахын тахилын үүлэн дор хүчин чадал, цог заль аль бүхийгээр урьдаас бат сайн ариунаар зүтгэсээр ирснээ хойшид ч үл сулруулан, хувиршгүй баттайгаар байхуй дор,

Хойшид ч басхүү хамаг төрөлхөтний буяны цогийг мөшөөлгөхийн үзмэгц гэтэлгэх лагшин найргийн идэр жавхаа нь, буурахуйгаас бүрэн ангижирч, бат чийрэг очирын махбодь дор батжаад, тансаг гайхамшигт гурван нууцын үйлсийн оролт нь нийт Замбутив дэлхий дахин ба бишрэлээр мэхийгч зарлиг номын шавь бид нарын ч амьсгалах амь, амьдрах утгын суурь гагцхүү болсоор байхуйн ерөөлийг хүчтэй хатуу бат чанга сэлттэйгээр

Нийтийн тооллын 2024 оны 4-р сарын 10-ны өдөр дор өргөлийн шүтээн дор өнө уртын тэнгэрийн эд дээд хадаг мяндар лугаа хамтаар гурван үүдний их бишрэлээр өргөвэй.

Lamyn Gegeen

11/06/2025

Address

Mundgod

Opening Hours

Monday 9am - 9pm
Tuesday 9am - 5pm
Wednesday 9am - 5pm
Thursday 9am - 5pm
Friday 9am - 5pm
Saturday 9am - 5pm

Telephone

+918197747281

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Lamyn Gegeen/ Ламын гэгээн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Lamyn Gegeen/ Ламын гэгээн:

Shortcuts

Share