OmTara

OmTara

Share

Огторгуйн хязгаар хаа хүрнэ,
Орчлонт ертөнц тэнд ч орш?

13/04/2026

#6 Лхаарамба Ц.Бат-Итгэл“Сэдэв: Хоосон чанарын потенциал: орон зай, ухамсарын вакум төлөв” 2021.02.26
Бүтэн эхээр үзэх бол
https://youtu.be/Eb97w8vk1Yc?si=aYoh-aN-Ktv8yWIH

13/04/2026

#5 Лхаарамба Ц.Бат-Итгэл“Сэдэв: Хоосон чанарын потенциал: орон зай, ухамсарын вакум төлөв” 2021.02.26
Бүтэн эхээр үзэх бол
https://youtu.be/Eb97w8vk1Yc?si=aYoh-aN-Ktv8yWIH

05/04/2026

#4 Лхаарамба Ц.Бат-Итгэл“Сэдэв: Хоосон чанарын потенциал: орон зай, ухамсарын вакум төлөв” 2021.02.26

Бүтэн эхээр үзэх бол
https://youtu.be/Eb97w8vk1Yc?si=aYoh-aN-Ktv8yWIH

19/03/2026

#3 Лхаарамба Ц.Бат-Итгэл“Сэдэв: Хоосон чанарын потенциал: орон зай, ухамсарын вакум төлөв” 2021.02.26

Бүтэн эхээр үзэх бол
https://youtu.be/Eb97w8vk1Yc?si=aYoh-aN-Ktv8yWIH

18/03/2026

#2 Лхаарамба Ц.Бат-Итгэл“Сэдэв: Хоосон чанарын потенциал: орон зай, ухамсарын вакум төлөв” 2021.02.26

Бүтэн эхээр үзэх бол
https://youtu.be/Eb97w8vk1Yc?si=aYoh-aN-Ktv8yWIH

21/11/2025

#1 Лхаарамба Ц.Бат-Итгэл“Сэдэв: Хоосон чанарын потенциал: орон зай, ухамсарын вакум төлөв” 2021.02.26

Бүтэн эхээр үзэх бол
https://youtu.be/Eb97w8vk1Yc?si=aYoh-aN-Ktv8yWIH

17/10/2024

Н. Нямдорж “АЛТ”

Нэг.
Алт үнэтэй гэдэг
Аягүй үнэтэй гэдэг
Элбэгээр олддоггүй гэдэг
Энгүй ховор гэдэг
Газар бүр байдаггүй гэдэг
Гадуур ил хэвтдэггүй гэдэг
Тийм ч байж болох юм
Тэр үнэн ч байж мэдэх юм

Дэлхийн үнэ алтан дээр
Дэнчийн тогтоож байдаг ч гэсэн
Алтан дээр хүний хөлс
Асгарч урсан дусалдаг ч гэсэн
Алтыг би эдлээгүй ээ
Арван хуруундаа зүүгээгүй
Хөлөө улдатлаа хүчээ бартлаа
Эрүүл газар ухах элс шороо угаах
Эгээ ийм хэрэгцээ
Энэ насанд минь гараагүй болохоор
Амиараа ч болов алт олж
Авдараа нэг ёроолж аваад
Сүүлд нь өөрөө цоож болж
Сүйнд нь дүүжлэгдэхийг хүсдэггүй болохоор

Алт шиг өнгөтэй байхыг
Алт шиг үнэтэй байхыг
Алт шиг хүн байхыг
Ахин дахин хүснэм
Өнгөөрөө алт шиг гялалзаж
Үнээрээ алт шиг цохиж
Сэтгэлээрээ сүү шиг байж
Итгэлээрээ идэвхлэн урагшилнам.

Хоёр.
Алттай хүнийг аймхай гэдэг
Аймшиггүй явж чаддаггүй гэдэг
Хүнтэй их хавирдаггүй гэдэг
Хөндийхөн байх дуртай гэдэг
Чөмөгний нүх нь алтаа нуувал
Чөлөө орж магадгүй гэдэг
Тийм ч байж болох юм
Тэр үнэн ч байж мэдэх юм

Авдараар нэг алттай болчихоод
Алдчихаас үхтэлээ айгаад
Утсан амиа түүндээ тавьж
Унтах нойроо түүндээ алдаж
Байх газар үгүйдэж
Багтах орон үгүйдэж
Байж ядаж яваагүй болохоор
Балаг лайг нь мэдэхгүймаа

Амьдрал өөрөө алтан дээгүүр
Амьсгал даран мөлхдөг болоод уу
Хүний нүд алтан дээр
Хүслээс уйдан тусдаг ч болоод уу
Алт хамгийн үнэтэй санагдаж
Алаг нүдэнд өнгөтэй харагдаж
Алт хүнийг албадаж
Атгандаа эрхгүй оруулжээ.
Алдхан биеийг нь хүлж
Алагхан зүрхийг нь даржээ.

Хүсэл нь цул тус болсон
Хүч нь цул аянга болсон
Хөлс нь цул шим болсон
Хүн өөрөө алт байж
Хүсэлээ шунал болгож
Хүчээ хумс болгож
Хөлсөө ус болгож
Хүний зарим нь дүрсээ алдаж
Алт харахдаа биегүй болж
Амарч унтах нойргүй болж
Амьтан хүнд сэтгэлгүй болж
Ариухан нэрэнд хэрэггүй болж
Гартаа дөнгө хийлгэж
Гаднаа цоож хангинуулж
Бүрэн эрхээ хасуулж
Бүлтийтэл зогсохоос
Бүр тоохоо больтол нь
Алт атгандаа оруулж
Амьсгалах агаар нь болж
Мөргөх шүтээн нь болж
Мөлхөх олз нь болжээ.

Гурав.
Алтны төлөө
Ариухан охид
Танхилхан цогцосоо
Талаар хаяж
Хангархан баячуудын үрчгэр хүзүүнд
Халуухан хошуугаа хувалз шиг шааж
Өнчин зоос дор амьсгал давчдаж
Үүр шөнийг бардаг гэдэг
Нөхөр минь энэ үнэн гэдэг
Нөгөө ертөнцөд байдаг гэдэг
Шижгир сайхан залуу үрс
Шижир алтанд шунаж эхлэхдээ
Ганган тарган авгай нарын
Гарын нь зарц болж
Хүсэл тачаалын эрхэн дор
Хөлөө жийж өгдөг гэдэг
Хөөрхий минь энэ үнэн гэдэг
Хөрөнгөт ертөнцөд байдаг гэдэг
Алт мөнгөнд амь тавьж
Алдлан сунадаг аав, ээжий
Тэсрэн баяны тэнэг хүүд
Ухаалаг охиноо уяж өгөөд
Хүсэлгүй хүний өвөр түрийд
Хүчээр барьж хийдэг гэдэг
Ийм хэрэг гарсан гэдэг
Эрт цагт үзэгдсэн гэдэг

Ангахдаа ам нь нэг шиг
Амсахдаа ходоод нь нэг шиг
Амьсгалахдаа уушги нь нэг шиг
Холддоггүй холбоотой
Хоёр сэтгэл нийлэнхэй
Салдаггүй санаатай
Саатах сэтгэл нь нийлэнхэй
Найз хоёр наалданхай
Найран дундаа жарганхай
Хэн хэнийгээ тэврэнхэй
Хэл амаа хөхөлдөнхэй
Эрээгээ бартал эрхлэлдэж явсан
Энд тэнд таалалдаж байсан
Амрагхан хонгор бүсгүй нь ч юмуу
Айдархан залуу хүү нь ч юмуу
Хүслээр дүүрэн нэгнийхээ зүрхэнд
Хүйтэн хутгаа дурсган зоогоод
Бүрээстэй шүдийг нь түүж аваад
Бөгжтэй хурууг нь тасалж аваад
Бүтэн хувцасыг нь тайлж аваад
Бүүр түүнээ нүцгэлж хаяаад
Харанхуйг бараадан зугтдаг гэдэг
Хаашаа ч юм арилдаг гэдэг
Аргагүй явдал болдог гэдэг
Азгүй учрал тохиолддог гэдэг

Ээ дээ энэ алт гэдэх эх дэлхийн зах дээр
Эрх ямбаа бүрэн эдэлж
Алив бүхнийг бузарлаж байна
Адгийн бүхэнд сургаж байна
Хүнийг хэзээ ч, хаана ч
Хүн дүрстэй явуулахгүй байна.

Дөрөв.
Хүн бүхэн эдэлдэггүй
Хүссэн бүхэнд олддоггүй
Алт яах вэ ховор ч байг
Аргагүй хэрэгтэй хүнд үнэтэй ч байг

Хүн тэгтлээ шунамаар
Хүсэл сэтгэлээр унамаар
Унтах хэвтэхээ болимоор
Унд хоолоо мартмаар
Дахин дахин хармаар
Дараа шөнө зүүдэлмээр
Ер бусын гайхамшиг
Ер түүнд алга.

Ахин оргилох хүслэнгүй
Амьдралын өмнө хүчингүй
Сэтгэл нь сэмэрч урагдсан
Итгэл нь эвдэрч нурсан
Амьдралын ёроолд орсон
Арчаагүй ядуу хүнд
Алт ёстой бурхан л биз
Аминд нь орсон гэгээ л биз
Өнчрөхөд нь түших ах нь биз
Өтлөхөд нь өргөх үр нь биз

Хүн чанараа алдаагүй
Хүсэл сэтгэлээ хаяаагүй
Эдийн шуналгүй сайхан хүнд
Эрүүл ухаантай ерийн хүнд
Алт яах ва алт л биз
Алтан нарны гэрэл биш
Ариун тунамал агаар биш
Аав ээжийн хайр биш
Үхтэлээ түүнд дурламаар
Өвдөг сөхрөн унамаар
Өдөр шөнөгүй дуулмаар
Өндөрт өргөн мандуулмаар
Уран хот сүндэрлүүлсэн
Ургаа хошуу босгосон
Жирийн хүн өөрөө
Жинхэнэ цэвэр алт юм.

Уншсан Б.Одгэрэл “Дуртай шүлэг”

08/03/2024

Цогт төгөлдөр гөрөөчний уул.
Балдан Шавари Бодь сэтгэлийг 12 жил бясалгаж Жанрайсаг бурханы нигуур лугаа учирсан тухай.

Want your school to be the top-listed School/college in Bodh Gaya?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Bodh Gaya
824231