Сонсохоос ярих хүртэл

Сонсохоос ярих хүртэл

Megosztás

Сонсохоос ярих хүртэл, Oktatási weblap, Budapest elérhetőségei, térképes helyadatai és útbaigazítási információi, kapcsolatfelvételi űrlapja, nyitvatartási ideje, szolgáltatásai, értékelései, fényképei, videói és közleményei.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн хэл яриа, харилцаа, хөгжлийг дэмжих, мөн эцэг эхчүүд, болон тусгай хэрэгцээт боловсролын залуу багш нарт зориулсан мэдээлэл, зөвлөгөө.

12/11/2025

Дунгийн суулгац (cochlear implant) нь бүрэн сонсголгүй буюу хүнд хэлбэрийн сонсголын алдагдалтай буюу дотор чихний үйл ажиллагааг дэмжмх, орлох, дуу авиаг мэдрэх чадварыг сэргээхэд туслах жижиг, нарийн бүтэцтэй төхөөрөмж юм.
Энэхүү төхөөрөмж нь:
-Гадна хэсэг (чихний ард байрлана)
-Дотор хэсэг (арьсан доор, гавлын ясанд төхөөрөмжийг бэхлэх байрлуулах мэс заслын аргаар суулгагдана) гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.

Төхөөрөмж нь дараах бүрэлдэхүүнтэй:
-Микрофон – орчны дуу чимээг хүлээн авна.
-Яриа боловсруулагч (speech processor) нь микрофоноор хүлээн авсан дууг сонгож, боловсруулах үүрэгтэй.
-Дамжуулагч ба хүлээн авагч/өдөөгч (transmitter and receiver-stimulator) нь яриа боловсруулагчаас ирсэн дохиог цахилгаан импульс (дохио) болгон хувиргана.
-Электродын багц (electrode array) нь өдөөгчөөс ирсэн импульсийг цуглуулж, сонсголын мэдрэлийн янз бүрийн хэсэгт хүргэдэг.

Дунгийн суулгац нь сонсголыг 100% хэвийн сонсголтой болсон мэт сэргээхгүй ч мэдрэлийн буюу дотор чихний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүнд хэлбэрийн сонсголын алдагдалтай хүүхэд, хүмүүст орчны дуу авиаг ялган таних, хэл ярианд суралцах, улмаар яриаг ойлгох үндсэн нөхцлийг бүрдүүлдэг

Ийм хэлбэрийн бэрхшээлтэй бага насны хүүхдийг аль болох бага насанд нь эрт үед энэ мэс ажлыг хийлгэхийг зөвлөдөг бөгөөд төдий чинээгээр үр дүн сайн бөгөөд хэл ярианд суралцах чадвар нэмэгдэнэ гэж үздэг.

11/11/2025

Сонсголын аппарат гэж юу вэ?
Сонсголын аппарат нь микрофон, өсгөгч( Amplifier), чанга яригч гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдсэн төхөөрөмж юм. Amplifier бол сонсголын аппаратны тархи, компьютер гэж ойлгож болно.
Микрофон нь дууны долгионийг дижитал дохио болгон хувиргана, өсгөгч дохиог шинжилж тохируулж цааш дамуулна, чихэн дотор байрлах чанга яригч хэнгэрэгийг илүү хүчтэй доргиосноор сайн сонсоход тусалдаг.

Сонсголын аппаратийг дамжуулалтын сонсголын бууралттай буюу дунд чихний хэвийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсон тохиолдолд зүүдэг. Мэдээж хэрэг олон төрлийн шалтгааны улмаас гадна болон дунд чихэд асуудал үүснэ.

Сонсголын аппарат нь бүтэц, үйл ажиллагаа, загварын хувьд улам боловсронгуй болж өөрчдөгдсөөр байна.

Үйлдвэрлэгчээс хамааран чанар, үнэ, ашиглалтын хугацаа зэрэг нь харилцан адилгүй.

Сонсголын асуудалтай эсвэл сонсголын асуудал үүсэж эхэлж буй хэн нэгний амьдралын чанарыг сайжруулах туслах төхөөрөмж.

11/11/2025

Сайн байна уу!
Хэрвээ таны хүүхэд сонсголын бэрхшээлтэй бол энэ талаар илүү ихийг судлах, бусаддаа туршлагаа хуваалцдаг байя, бусдаас суралцдаг байцгаая...
1. Та хүүхдэдээ дунгын суулгацын хагалгаа хийлгэх болсон бол эмч нар бүх боломжийг шалгаад хийх болсон хэрэг. Энэ нь хамгийн чухал бөгөөд сайн эхлэл.
2. Танд болон таны хүүхдэд хагалгаа амжилттай болох эсэх, дараа нь яах эсэх тухай маш их бодол, эргэлзээ, магадгүй түгшүүр үүсэх байх. Та өөрийн болон хүүхдийнхээ сэтгэлзүйг бэлдээрэй. Мэдээж хэрэг санхүүгийн хувьд энэ хагалгаа нь хямд төсөр тусахгүй, тиймээс улсаас болон тусламжийн байгууллагуудаас тусламж хүсэж, авч болох хөнгөлөлт, дэмжлэг бүхнийг судлах хэрэгтэй.
3. Энэ хагалгаа урт хугацаанд уйгагүй арчилгаа, засан сайжруулах эмчилгээ, хичээл зүтгэл, сэтгэлийн хатыг танаас шаардах учраас та тууштай байж хичээгээрэй. Эмнэлгийн зүгээс хагалгааг амжилттай хийж хүүхдийн биед буюу хүүхдэд дасан зохицох хүртэл төхөөрөмжийн тохируулга, үйл ажиллагааг хянах зэрэг эмнэлэг, эмчээс хамаарах бүхнийг хийнэ.
4. Ингээд л таны хүүхэд сонсоод яриад эхлэчихнэ гэж бодох болоогүй шүү. Одоо таны хүүхдийн сонсгол алдагдлын түвшин, хэл ярианы чадамж, биеийн ерөнхий байдал буюу өсөлт хөгжлийн үйл явц зэргээс хамаараад та хүүхдийнхээ сонсох чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, хэл ярианд сургах, сонсголын болон хэл ярианы суурьтай хүүхдүүдэд хэл яриа болоод унших, сонсох, яриаг ойлгох, эхийг ойлгох, ойлгосон зүйлээ илэрхийлэх зэрэг чадваруудыг сургаж байж, хүүхэд энэ бүхэнд системтэйгээр суралцаж байж таны хүлээлт биелэх өдөр ойртох байх.
5. Хэн таны хүүхдийг дээрх чадваруудад сургах вэ гэвэл мэдээж хэрэг та бүхэн болон мэргэжлийн тусгай хэрэгцээт боловсролын багш нар юм. Тусгай хэрэгцээт боловсролын багш бүхэн хүүхдийг хэл ярианд сургадаг уу? Үгүй ээ. Хэл заслын багш болон, сонсголын боловсролын багш нар.

10/11/2025

*Сонсголын алдагдал үүссэн байршилаар нь:
а) дамжуулалтын
б) мэдрэлийн гаралтай сонсгол алдагдал гэж ангилдаг.
Дамжуулалтын сонсголын алдагдал нь гадаад болон дунд чихэнд үүсэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа, бүтцийн хэвийн бус байдлаар илэрнэ.
Мэдрэлийн сонсголын алдагдал нь дотор чихэнд үүсэх бөгөөд дотор чихний өвчлөл, сонсголын мэдрэлийн хэвийн бус байдлаас үүсдэг.
**Сонсголын алдагдал үүссэн хугацаагаар нь:
1.Prenatalis - ургийн хөгжлийн явцад
2.Perinatalis - төрөлтийн өмнө/турш/дараах богино хугацаанд
3.Postnatalis - төрөлтийн дараах үеийн гэж ангилна.
**Өөрөөр
1. төрөлхийн
2. олдмол гэж ангилдаг.

10/11/2025

Аудиометр гэж юу вэ?
-Аудиометр нь хүний сонсголын түвшинг тодорхойлох сонсголын шинжилгээ юм.
Аудиограмм гэж юу вэ?
-Аудиограмм нь аудиометрийн шинжилгээний үр дүнг график хэлбэрээр үзүүлсэн хүснэгт юм.
График нь баруун, зүүн чихний болон дамжуулалтын, мэдрэлийн эсвэл хавсарсан сонсгол алдагдалтай эсэхийг харуулна.
Хэвтээ тэнхлэг – Давтамж (Hz)
Босоо тэнхлэг – Сонсголын түвшин (dB HL)

10/11/2025

Бидний сонсголын эрхтэн болох чихийг үйл ажиллагааны хувьд 3 бүтцэд хуваадаг.
Үүнд:
а) гадаад чих
б) дунд чих
в) дотор чих
Гадаад чих нь дэлбээ болон чихний сувгаас бүрдэх бөгөөд дууны долгионыг цуглуулж дунд чихрүү дамжуулах үүрэгтэй.
Дунд чих нь хэнгэрэг, хэнгэрэгийн хөндий, алх, дөш, дөрөө ясыг багтаасан зургаан ханат призм хэлбэрийн хөндий юм. Хэнгэрэгийн доргилтоор сонсголын яс буюу хоорондоо холбогдсон гурван яс хөдөлгөөнд орж дууны долгионыг хувирган дотор чихэнд дамжуулна.
Дотор чих нь дунд чихнээс ирж буй мэдээллийг чихний дунгаар дамжуулан цахиалгаан дохио болгон сонсголын мэдрэлээр тархиний сонсголын төвд дамжуулдаг бөгөөд түүний бас нэгэн үүрэг болон тэнцвэрийн мэдээллийг тархинд дамжуулах юм.
Доор зурагт чихний бүтцийг тайлбарлав.
1. алх
2. дөш
3. дөрөө
4. чамархайн яс
5. тэнцвэрийн мэдрэлийн систем (удирдлага)
6. тэнцвэрийн мэдрэл
7. сонсголын мэдрэл
9. дун (cochlea)
10. сонсголын гуурс (Eustachian tube)
11. дунд чихний хөндий
12. хэнгэрэг
13. чихний суваг
14. чихний гэдэс
15. чихний дэлбээ

Szeretnéd, hogy a(z) iskolaod elsőként szerepeljen az Iskola tematikájú vállalkozások között Budapest városában?

Kattints ide a szponzorált hirdetés igényléséhez.

Helyszín

Weboldal

Cím


Budapest
1181