26/09/2025
ИХ БРИТАНИЙН ЦАГААЧЛАЛЫН ХУУЛЬД ОРСОН ШИНЭ ӨӨРЧЛӨЛТҮҮД (2025)
Их Британи Улсад 🇬🇧 ажиллаж, амьдарч буй Монголчууддаа хууль, эрх зүйн мэдээлэл, зөвлөгөөг Британид Хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээний компанид Хөдөлмөрийн эрх зүйн зөвлөх, CIPD 7 зэрэгтэй, “UK-хуулийн эргэн тойронд” мэдээллийн булангийн админ, Английн гэрээний хуулийн мэргэжилд мэргэшиж буй Б.Азжаргал (Azza Batchuluun)-тай хамтран цувралаар хүргэж байна.
1. Skilled Worker виз – цалингийн босго £41,700 (өмнө нь £38,700) болж нэмэгдлээ. Харин мэргэжлийн түвшингийн хувьд RQF Level 6-тэй дүйцэх шаардлагатай.
2. Care Worker виз – Гадаадаас шинэ өргөдөл авахгүй. Харин одоогийн визтэй хүмүүс цаашид үргэлжлүүлж болно.
3. Graduate виз – Цагаан номын саналын дагуу визийн хугацаа 2 жилээс 18 сар болгон богиносгохоор тусгажээ.
4. “Их Британийн 2025 оны Immigration White Paper-т байнгын оршин суух (ILR) эрхийн хугацааг 5 жилээс 10 жил болгон сунгах санал тусгагдсан бөгөөд үүний зэрэгцээ ‘Earned settlement’ нэртэй шинэ тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь хувь хүний хөдөлмөр, орлого нийгэмд оруулсан хувь нэмрийг үнэлж, арван жилээс өмнө ILR авах боломжийг нээх шинэ тогтолцоог болно.
5. Англи хэлний шаардлага – Цагаан номын саналын дагуу Англи хэл B2 түвшин буюу IELTS-ийн хувьд ойролцоогоор 5.5–6.0 оноог шаардах шаардлагыг гаргаж байна.
6. Visa хураамж – Immigration Skills Charge +32 % өсгөхөөр төлөвлөж байна.
7. eVisa систем – BRP карт хүчингүй болж, бүх виз цахимд шилжүүлэн өргөнөөр ашиглах төлөвлөгөөтэй байна.
2025 оны 7-р сарын 22-ноос зарим заалтууд хүчин төгөлдөр болж байгаа тул та мэдээллээс хоцролгүй өөрийн цаг,төлөвлөгөөгөө зохицуулаарай.
Мэдээллийн эх сурвалж:
🔗 https://www.gov.uk/skilled-worker-visa
🔗 https://www.gov.uk/skilled-worker-visa/when-you-can-be-paid-less
🔗 https://www.gov.uk/health-care-worker-visa
🔗 https://commonslibrary.parliament.uk/research-briefings/cbp-10267/
🔗 https://commonslibrary.parliament.uk/research-briefings/cbp-10267/
🔗https://assets.publishing.service.gov.uk/media/6821aec3f16c0654b19060ac/restoring-control-over-the-immigration-system-white-paper.pdf
🔗https://assets.publishing.service.gov.uk/media/6821aec3f16c0654b19060ac/restoring-control-over-the-immigration-system-white-paper.pdf
🔗 https://www.gov.uk/skilled-worker-visa/immigration-skills-charge
🔗 https://www.gov.uk/view-prove-immigration-status
* * * * *
Мөн Их Британийн Засгийн газар цагаачлал болон албадан гаргах бодлогод чухал өөрчлөлтүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь эхний ээлжид дараах 3 хүрээг хамарч байгаа бөгөөд. Үүнд:
1. Албадан гаргах бодлогыг өргөжүүлэх хүрээнд: “Одоо хилээр гарга, дараа нь давж заалд” хөтөлбөрийг Энэтхэг, Австрали, Канад зэрэг 23 улсыг хамруулах байдлаар өргөтгөсөн байна. Энэ бодлогын дагуу Их Британид гэмт хэрэгт холбогдсон гадаад иргэдийг шийтгүүлсний дараа шууд албадан гаргах боломжтой бөгөөд зөвхөн өөрийн оронд нь аюул учрах магадлал байгааг нотолж чадсан тохиолдолд уламжлалт давж заалдах процессыг алгасах боломжтой. Энэхүү өөрчлөлт нь шоронгийн ачааллыг бууруулах, албадан гаргах процессыг түргэтгэх зорилготой гэнэ.
2. Шийтгэл оногдуулсны дараах шууд албадан гаргалт явуулж байгаагийн хүрээнд:�Гадаадын гэмт хэрэгтнүүдийг ял шийтгэлээ бүрэн эдэлсний дараа бус, харин шийтгүүлснийх нь дараа шууд албадан гаргах журам хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ журам нь хугацаатай ял авсан хүмүүст хамаарах бөгөөд аллага, терроризм зэрэг хүнд гэмт хэрэгт оноодог насан туршийн ялд хамаарахгүй болно. Цаашид энэхүү бодлого нь шоронгийн багтаамжийн асуудлыг шийдвэрлэх, гадаадын гэмт хэрэгтнүүдийг хурдан хугацаанд гаргах зорилгын дагуу эрчимтэйгээр хэрэгжиж эхлэх төлөвтэй байна.
3. Хүнд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд орогнолын эрхийг хасах арга хэмжээ авахаар заасан байна. Өөрөөр хэлбэл хүнд гэмт хэрэгт холбогдсон орогнол хүсэгчдийн орогнолын эрхийг шууд хасахаар тооцжээ.
Мэдээллийн эх сурвалж:
🔗 https://www.gov.uk/skilled-worker-visa
🔗 https://www.gov.uk/skilled-worker-visa/when-you-can-be-paid-less
🔗 https://www.gov.uk/health-care-worker-visa
🔗 https://commonslibrary.parliament.uk/research-briefings/cbp-10267/
🔗 https://commonslibrary.parliament.uk/research-briefings/cbp-10267/
🔗https://assets.publishing.service.gov.uk/media/6821aec3f16c0654b19060ac/restoring-control-over-the-immigration-system-white-paper.pdf
🔗https://assets.publishing.service.gov.uk/media/6821aec3f16c0654b19060ac/restoring-control-over-the-immigration-system-white-paper.pdf
🔗 https://www.gov.uk/skilled-worker-visa/immigration-skills-charge
🔗 https://www.gov.uk/view-prove-immigration-status
fans
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
UK- хуулийн эргэн тойронд: мэдээллийн булан
МОНЦАМЭ Агентлаг
fans
20/06/2025
14/10/2024
31/05/2024
29/05/2024
26/05/2024
23/05/2024