16/06/2026
Erdem Schule Surguuli Эрдэм сургууль
Mongolische Schule in Erlangen
Schenkstr. 111, 91052 Erlangen
jeden Sonntag 10.00 - 14.00 Andererseits sollten diese Kinder auch ihre Wurzeln kennen.
Монголын хэл соёл, урлагыг дэлгэрүүлэх зааж сургах үүднээс Германы Nürnberg хотод „Эрдэм“ нэртэй монгол сургууль 2012 оны 10-р сараас үүд хаалгаа нээн ажиллаж байна. Энд амьдарч байгаа монгол болон монгол гаралтай хүүхдүүд тухайн орны хэл соёлоор хүмүүжиж байгаа нь зүй ёсны боловч, нөгөө талаас өөрсдийн эцэг эхийн төрөлх хэл болох монгол хэлээр ярьж, уншиж, бичиж чадахгүй байгааг харгалзан мөн мон
16/06/2026
🎤 MC Collection хамтлаг Ньюрнберг хотод тоглолтоо эхлүүлэхийн өмнөхөн Эрдэм сургуулийн сурагчдад онцгой видео мэндчилгээ дэвшүүллээ!
Тайзнаа гарахынхаа өмнөх догдлол дунд тэд сурагчдад урам зориг, эрч хүч илгээсэн нь үнэхээр үнэ цэнтэй мөч байлаа. ✨
💬 “Мөрөөдөлдөө үнэнч байж, өөртөө итгээрэй!”
Баярлалаа
#ЭрдэмСургууль #Ньюрнберг #УрамЗориг #Ирээдүй
27/04/2026
Gitarren-Unterricht:
5 сарын 10-нд гитар болон үкүлэлэ хөгжмийн үнэ төлбөргүй туршилтын хичээлд урьж байна!
(Deutsch unten)
10 жилийн туршлагатай гитарын багш, МУБИС-ийн Герман хэлний багш мэргэжилтэй, 8 жилийн тайзны туршлагатай миний бие та бүхэнд гитар, үкүлэлэ хөгжмийн сургалтаа санал болгож байна.
“Эрдэм” Монгол сургуультай хамтран зохион байгуулж буй энэхүү сургалт нь насны хязгааргүй, ганцаарчилсан болон 3–5 хүний бүлгийн хэлбэрээр явагдана. Хичээлийг монгол, герман, англи хэл дээр сонгон суралцах боломжтой.
Туршилтын хичээлийн өдөр: 5 сарын 10
Эхлэх цаг: 11:00
Үргэлжлэх хугацаа: 45 минут
Байршил: Schenkstraße 111, 91052 Erlangen
Та бүхнийг хувийн гитар, үкүлэл хөгжимтэй ирэхийг хүсэж байна.
Am 10. Mai lade ich Sie herzlich zu einer kostenlosen Probe¬stunde für Gitarre und Ukulele ein!
Ich bin Gitarrenlehrer mit 10 Jahren Unterrichtserfahrung, habe Deutschlehramt an der Pädagogischen Universität der Mongolei abgeschlossen und verfüge über 8 Jahre Bühnenerfahrung. Nun biete ich Gitarren- und Ukuleleunterricht für alle Interessierten an.
Der Unterricht findet in Zusammenarbeit mit der „Erdem“ Mongolischen Schule statt und ist für alle Altersgruppen geeignet. Es werden Einzelstunden sowie Gruppenunterricht für 3–5 Personen angeboten. Der Unterricht kann auf Mongolisch, Deutsch oder Englisch stattfinden.
Datum der Probestunde: 10. Mai
Beginn: 11:00 Uhr
Dauer: 45 Minuten
Ort: Schenkstraße 111, 91052 Erlangen
Bitte bringen Sie Ihre eigene Gitarre oder Ukulele mit.
4 сарын 15 наас эхлэн долоо хоног бүрийн лхагва гарагт 19:30-21:30 цагт спорт заалны үйл ажиллагаа дахин үргэлжлэн тогтмол явагдана.
Хаяг:
📥Amalienstraße 2, 90763 Fürth
Erdem Schule Surguuli Эрдэм сургууль Sprach -und Kulturzentrum e.V
23/03/2026
Хандивын авдар.
Хэн урлан бүтээсэн бэ?🤔
22/02/2026
“Эрдэм” сургуулийн сар шинийн баяр маань өчигдөр өргөн дэлгэр, амжилттай болж өндөрлөлөө. 🌕
Хүрэлцэн ирж, танхимыг халуун дулаан уур амьсгалаар дүүргэсэн эрхэм зочид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🙏 Бидний төсөөлснөөс ч олон хүн цуглаж, энэхүү үдшийг хамтдаа бүтээлцсэн нь бидэнд маш их урам зориг өглөө.
Баярын хөтөлбөр маань уламжлалт “Золголт”-оор эхэлж, морин хуурын аялгуу, сурагчдын маань дуу бүжиг, ардын хошин дуу, уран уншлага, хийл болон бүжгийн гоцлол зэрэг үзэгчдийн сэтгэлийг баясгасан гайхалтай үзүүлбэрүүдээр үргэлжиллээ. 🎶 Түүнчлэн “Дээлтэй цагаан сар” хэсэг болон Нюрнберг хотын хөгжмийн гурвалын эгшиглүүлсэн ардын дуунууд баярын уур амьсгалыг улам бүр чимсэн юм. 🎼
Залуусын маань дунд шагайн харваа ихээхэн сонирхол татаж байсан бол хүүхэд багачууд маань шагайгаар морь уралдуулан тоглож, үндэсний тоглоом наадмаараа бахархан баяссан нь үдшийн бас нэгэн онцлох хэсэг байлаа. 🐎🎯
Нийтийн бүжиг, дурсамж татах гэрэл зураг, азтан шалгаруулах сугалаа зэргээр бид нэгэн үдшийг маш дотно, халуун дулаан өнгөрүүллээ. ✨
Монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд бидэнтэй үргэлж хамт байдаг та бүхэндээ баярлалаа!
👇 Та бүхэн баярын талаарх сэтгэгдэл, дурсамж, цаашдын санал бодлоо коммент хэсэгт хуваалцаарай. Таны үнэтэй үгс бидний дараагийн үйл ажиллагааны хөтөч байх болно. 💬
📲 Манай Facebook болон Instagram хаягийг дагаж, дараагийн мэдээллийг цаг алдалгүй аваарай!
--------------------------------------------------------------------------------------
Das Tsagaan Sar Fest unserer „Erdem“ Schule war gestern ein voller Erfolg! 🌕
Wir möchten uns von ganzem Herzen bei all unseren lieben Gästen bedanken, die gekommen sind und den Saal mit einer so warmen und herzlichen Atmosphäre erfüllt haben. 🙏 Dass noch mehr Gäste kamen, als wir erwartet hatten, und wir diesen Abend gemeinsam gestalten konnten, hat uns unglaublich motiviert und gefreut.
Unser Festprogramm begann mit dem traditionellen „Zolgolt“ (mongolisches Begrüßungsritual) und wurde mit wunderbaren Darbietungen wie den Klängen der Pferdekopfgeige, Gesangs- und Tanzeinlagen unserer Schüler, humorvollen Volksliedern, Gedichtrezitationen sowie Geigen- und Tanzsolos fortgesetzt, die das Publikum tief berührt haben. 🎶
Auch der Teil „Tsagaan Sar in Deel“ (unsere traditionellen Gewänder) sowie die Volkslieder, die von einem Nürnberger Musiktrio gespielt wurden, haben die festliche Stimmung noch weiter abgerundet. 🎼
Während das traditionelle „Shagai Kharvaa“ (mongolisches Knöchelschießen) bei den Jugendlichen auf großes Interesse stieß, hatten unsere Kinder riesigen Spaß daran, mit den Shagai-Knöcheln „Pferderennen“ zu spielen – beides waren echte Highlights unseres Festes, bei denen unser Kulturerbe auflebte. 🐎🎯
Mit gemeinsamen Tänzen, schönen Erinnerungsfotos und einer Tombola haben wir zusammen einen sehr vertrauten und wunderbaren Abend verbracht. ✨
Vielen Dank an alle, die uns dabei unterstützen, unser mongolisches Kulturerbe zu bewahren und zu verbreiten!
👇 Teilt gerne eure Eindrücke, Erinnerungen und Gedanken zum Fest in den Kommentaren. Eure wertvollen Rückmeldungen geben uns Kraft und Inspiration für zukünftige Feierlichkeiten. 💬
📲 Folgt uns auf Facebook und Instagram, um keine Neuigkeiten zu verpassen!
#ЭрдэмСургууль #ЦагаанСар #МонголСоёл #ШагайнХарваа #ГерманДахьМонголчууд
18/02/2026
XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилийн мэнд хүргэе! 🐎🔥
Нюрнберг хот орчмын "Эрдэм" сургуулийн багш, сурагчид, эцэг эхийн зөвлөлийн нэрийн өмнөөс та бүхэндээ Сар шинийн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье!
Урган гарч буй Гал морин жилдээ:
Ураг саднаараа учран золгож 🤝
Ухаан төгс, эрдэм дэлгэр 📚
Урам зориг дүүрэн сайхан шинэлээрэй! ✨
Ирж буй жил танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийг авчрах болтугай. Эх хэл, өв соёлоо хайрлан дээдэлж, хилийн чанадад ч Монгол ёс заншлаа түгээн дэлгэрүүлж буй та бүхэндээ баярлалаа.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Herzliche Grüße zum Tsagaan Sar! (Mongolisches Neujahrsfest)
Das Team der "Erdem Schule" Nürnberg wünscht Ihnen und Ihrer Familie ein glückliches und gesundes neues Jahr!
Möge das Jahr des Feuer-Pferdes Ihnen viel Erfolg, Weisheit und neue Inspiration bringen. Alles Gute! 🐎🔥
📍 Erdem Schule Nürnberg
www.erdem-schule.de
#ЦагаанСар #ГалМоринЖил #МонголСургууль #Нюрнберг
16/02/2026
Эрдэм сургуулийн хамт олон та бүхнийг монгол түмний хамгийн эрхэм уламжлалт баяр болох Сар шинийн баярыг хамтдаа өргөн дэлгэр тэмдэглэхийг урьж байна.
Бид хүүхэд багачууддаа өв соёл, ёс заншлаа таниулан сурталчлах, гэр бүлээрээ халуун дулаан уур амьсгалд баяраа тэмдэглэх боломжийг бүрдүүлсэн баялаг, сонирхолтой хөтөлбөр бэлтгэлээ.
📅 2-р сарын 21
🕑 14:00 цагаас
📍 Эрдэм сургуулийн заал
Schenkstraße 111, 91052 Erlangen
✨ Хөтөлбөр:
• Цагаан сарын баярын нээлт, золголт
• Хүүхдийн урлагийн тоглолт
• Монгол гэр (Ger) барьж танилцуулах
• “Дээлтэй цагаан сар” – Үндэсний гоё хувцас шалгаруулалт
• Хамтлагийн тоглолт
• Karaoke & Disco (чөлөөт бүжиг)
Та бүхэн гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн ирж, эв нэгдэл, баярын уур амьсгалыг хамтдаа мэдэрцгээе.
Та бүхнийг хүндэтгэн урьж байна.
-------------------------------------------------------------------
Liebe Gäste und alle Interessierten,
das Team der Erdem Schule lädt Sie herzlich ein, gemeinsam mit uns das wichtigste traditionelle Fest des mongolischen Volkes – das mongolische Neujahrsfest (Tsagaan Sar) – zu feiern.
📅 21. Februar
🕑 ab 14:00 Uhr
📍 Saal der Erdem Schule
Schenkstraße 111, 91052 Erlangen
✨ Programm:
• Eröffnung und traditionelle Begrüßung
• Kinderaufführung
• Aufbau der Jurte (Ger)
• Wahl der schönsten mongolischen Tracht
• Live Musik
• Karaoke & Disco (Freies Tanzen)
Wir freuen uns darauf, Sie und Ihre Familie bei unserem Fest begrüßen zu dürfen und gemeinsam mongolische Traditionen zu feiern.
❄️✨ Kinderlogik, Vertrauen und ein warmes Herz…
„Wenn wir jetzt losgehen, kommen wir bestimmt an.“ 🧡
Drei Freunde machen sich auf den Weg zum Tsagaan-Sar-Fest der Erdem Schule.
Wir freuen uns, wenn auch ihr diesen besonderen Tag mit uns feiert 🤍
👉 Wir sehen uns an der Erdem Schule!
❄️✨ Хүүхдийн гэнэн итгэл, цагаан сэтгэл…
“Одоо гараад явбал оройдоо хүрчих байх аа” гэж итгэх тэр л цэвэрхэн бодол 🧡
Гурван найз маань Эрдэм сургуулийн Цагаан сарын баяр руугаа замд гарлаа.
Та бүхэн ч бас бидэнтэй хамт энэ дулаахан баярт хүрэлцэн ирээрэй 🤍
👉 Эрдэм сургууль дээр уулзая!
Klicken Sie hier, um Ihren Gesponserten Eintrag zu erhalten.
Lage
die Schule/Universität kontaktieren
Webseite
Adresse
Schenkstraße 111
Erlangen
91052
Öffnungszeiten
| 10:00 - 14:00 |