Берлин хотод академик дээд боловсрол эзэмших, ажил мэргэжилээ дээшлүүлэх зорилоготойгоор Монголоос болон Германы бусад хотуудаас зорин ирж буй Монгол оюутан, сурагчдын тоо жил бүр тогтмол нэмэгдсээр байгаа билээ.
Үүнийг үндэслэн Берлин хотод суралцаж буй монгол оюутан сурагчдын төлөөлөл залуус Берлин дахь Монгол оюутан, сурагчдын хоорондын хамтын ажиллагаа, хөгжил дэвшил болон нийгмийн оролцоог дэмжих зорилгоор, оюутан сурагчдын холбоог 2016 онд Берлин хотод
„ МАS- Берлин дахь монгол оюутан, сурагчдын холбоо“ нэртэйгээр байгуулсан юм.
Гишүүдийн байнгийн хамтын ажиллагаанд тулгуурлан, хүн бүр өөрсдийн бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж, түүнийгээ ажил хэрэг болгох нөхцөлийг бүрдүүлсэн оюутны холбоо байхыг эрмэлзэж буй билээ.
Бид Берлин дэх нийт Монгол оюутан, сурагчдын төлөөлөл болж үүсгэсэн холбоогоороо юуны түрүүнд оюутан, сурагчдын хичээл сургууль, өдөр тутмын амьдрал ахуй, тэдэнд тулгарч буй асуудалд харилцан бие биенээ дэмжин тусалж, ирээдүйд эргэн харахад амжилт бүтээл, баяр хөөр, бахархал, дурсамж дүүрэн оюутан цагийг бүтээх нь бидний гол зорилго билээ.
Берлинд шинээр ирсэн Монгол оюутан, сурагчиддаа хотоо танилцуулж, шинэ орчиндоо хэрхэн дасан зохицох талаар зөвөлгөө өгч, тулгарч болох бэрхшээлээс урдьчилан сэргийлж, тэдний санаа бодлийг сонсон, тулгарч буй асуудалд нь тусалж цаашдаа амжилттай суралцах замыг нээж өгөх нь бидний хувьд эхний ээлжинд хийж чадах маш чухал ач холбогдолтой алхам юм. Түүнxлэн Берлинд төрж өссөн монгол хүүхэд, сурагчид, оюутан залуусдаа монгол хэл, соёл заншилийг өвлүүлэн сургах нь орхигдуулж болшгүй бидний нэг зорилго юм.
Үр дүнд нь монгол улс маань шинэ үеийн өндөр боловсролтой, чадалтай боловсон хүчтэй болж, улмаар улс орны мандан бадрах гол үндэс болох билээ хэмээн манай холбооны гишүүд санаа зорилго нэгтэйгээр ажиллаж байна. Энэ нь бид эх ороныхоо хөгжилд өөрсдийн зүгээс оруулж буй өчүүхэн хувь нэмэр билээ.
Цаашлаад холбооны хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төслүүдээрээ бид Герман Монгол улсын хооронд соёл урлаг, боловсрол болон нийгмийн хүрээн дэх солилцоонд өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулах юм. Die Anzahl mongolischer Studenten und Auszubildende wächst stetig in Berlin, da zum Einen jedes Jahr zahlreiche junge Menschen aus der Mongolei nach Berlin kommen, um in Deutschland Ihren akademischen Werdegang fortzusetzen, zum Anderen bereits viele Mongolen der zweiten und dritten Generation in Deutschland leben und hier studieren. Angesichts dieser wachsenden Zahl ist es unser Begehren eine heimatbezogene Gemeinschaft für Zusammenarbeit, Entfaltung und sozialem Engagement zu gründen. Durch diesen Wunsch wurde der Verein MAS-Berlin Mongolische Auszubildenden und Studentenverein Berlin im Jahr 2016 durch Berliner Studenten und Auszubildende mit mongolischem Hintergrund gegründet. Wir möchten eine eng zusammenarbeitende und stark vernetzte studentische Gemeinschaft bilden, in der jedes Mitglied seine Meinungen und Vorstellungen frei äußern und gegebenenfalls in die Tat umsetzen kann. Durch viele Erfahrungen von unseren Studenten und Auszubildenden unterschiedlicher Fachrichtungen bieten wir eine informationsreiche Plattform. Im Vordergrund steht für uns die gegenseitige Hilfestellung und Beförderung im Studium als auch im Alltag, um uns so eine möglichst angenehme Studienzeit zu gestalten, auf die wir mit Stolz und Freude zurückblicken können. Es ist uns wichtig, den neuen mongolischen Studenten in Berlin beim schnellen Einleben, bei sprachlichen Schwierigkeiten und bei allen möglichen Fragen rund um das Studium zu unterstützen und ein erfolgreiches Studium zu ermöglichen. Wir glauben, dass wir dadurch mittel- und langfristig zur Entwicklung unserer Heimat beitragen. Der Verein soll mit seinen Projekten und Veranstaltungen dem Austausch auf kultureller, fachlicher und sozialer Ebene zwischen der Mongolei und Deutschland dienen.