Zezge Life and Love Coach

Zezge Life and Love Coach

Teilen

Харилцааны зөрчил, хямралын үед зөвлөмж өгнө. Хамтран ажиллах хүсэлтээ [email protected] илгээнэ үү

Аз жаргалтай гэр бүл, хосын харилцаа хэн нэгэн "сайн" хүнтэй учирсанаар шийдэгдэх азын тохиолдол ердөө ч биш. Харин ч та хосын харилцааны зөрчил, итгэл алдсан нууц амраглалын харилцааны хямрал, амьдралын бусад бэрхшээлийн үед тэвчээртэй, тууштайгаар нөхцөл байдлыг ойлгохыг хичээн, хувь хүний хөгжил, хосын харилцаандаа хөрөнгө оруулалт хийж мэдлэг цуглуулж түүнийгээ гэр бүлийн амьдралдаа хэрэгжүүлж чадсанаар гэр бүлээ аварч аз жаргалыг бүтээж чадна.

27/04/2026

📢 СЭТГЭЛ ЗҮЙЧ, ХҮНИЙ НӨӨЦ чиглэлээр АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
​ШУТИС-ийн Нийгмийн Ухааны Сургууль 2026 оны төгсөх курсын оюутнууд болон магистрантуудынхаа дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "JOB FAIR - 2026" өдөрлөгтөө танай байгууллагыг хамтран ажиллахыг урьж байна.
​Миний бие тус сургуульд Сэтгэл судлалын магистрантаар суралцаж байгаа бөгөөд манай тэнхимээс хамтран зохион байгуулж буй энэхүү өдөрлөг нь ажил олгогчдод дараах давуу талыг олгоно:
​✨ Яагаад оролцох ёстой вэ?
​Чадварлаг боловсон хүчин: Хүний нөөцийн удирдлага, Сэтгэл судлал, Нийгмийн ажлын чиглэлээр бэлтгэгдэж буй шилдэг оюутнуудтай шууд уулзаж, ярилцлага хийх.
​Байгууллагын сурталчилгаа: Ирээдүйн мэргэжилтнүүдэд байгууллагынхаа соёл, үйл ажиллагааг танилцуулж, нэр хүндээ өсгөх.
​Шууд сонгон шалгаруулалт: Сул орон тоондоо тохирох нэр дэвшигчдийг нэг дороос бүртгэж авах.
​📅 Өдөрлөгийн мэдээлэл:
​Хэзээ: 2026 оны 4-р сарын 30
​Цаг: 11:00 – 16:00
​Хаана: ШУТИС-ийн II байр, 2 давхарт
​📝 Бүртгэл болон хамтын ажиллагаа:
​Байгууллагууд өдөрлөгт павильон засаж оролцох, нээлттэй ажлын байраа зарлах боломжтой. Та бүхэн доорх дугаараар холбогдож бүртгэлээ баталгаажуулна уу.
​📞 Холбоо барих: 93140657 Амаржаргал багш
🌐 Цахим хуудас: ssh.must.edu.mn
​Танай байгууллагын ирээдүйн "ОД" ажилтан манай сургуулийн ширээний ард сууж байж магадгүй юм. Хамтдаа сэтгэл судлал мэргэжлийн салбараа хөгжүүлцгээе!
​ #ШУТИС #АжилОлгогч #ХүнийНөөц #СэтгэлСудлал #АжилдУрьжБайна

Яагаад би хүний НУУЦ АМРАГ болчвоо? |Podcast Ep.7 24/02/2026

----НУУЦ АМРАГ----
Яагаад заавал гэр бүлтэй хүн гэж?
Яагаад заавал “боломжгүй” хүн гэж?

Чи түүний хааяа уулздаг ховор байдалд дурласан.
Чи түүнийг эхнэрээс нь булаан авч буй мэт ялалтандаа дурласан.
Чи “би хангалттай сайн юм байна” гэдэг баталгаандаа дурласан.

Гэхдээ энэ баталгаа хэзээ ч тогтвортой байгаагүй.
Тиймээс:
Энэ хайр биш байх магадлал маш өндөр.
Энэ чиний бага насны “би хангалттай юу?” гэсэн асуултын хариуг хайж явсан аялал байх боломжтой.
Аль эсвэл чамайг нийгмийн систем шахсан байж магадгүй.

👉Подкастыг бүтнээр сонсохыг хүсвэл YouTube линк дээр дараарай.

Яагаад би хүний НУУЦ АМРАГ болчвоо? |Podcast Ep.7 Би яагаад гэр бүлтэй хүн рүү татагдсан юм бол?Би яагаад нууц амраг болчив?Чи өөрөөсөө энэ асуултыг асууж байсан уу?Энэ подкаст дээр би чамайг буруутгахгүй.Ёс...

14/02/2026

❤️ Хайр мэдрэмж биш. Сонголт.
Valentine’s Day-ээр хүмүүс
“Би чамд хайртай” гэж хэлдэг.
Хайр гэдэг
чи уурласан үедээ ч дэргэд нь үлдэх,
чи ядарсан үедээ ч түүнийг сонсох,
чи ойлгохгүй байсан ч ойлгохыг оролдох тэр нэгэн сэтгэл.
Хайр сэтгэл догдлол биш. Шийдвэр.
Хэдий чи
түүний сул талыг нь олж хараад ч үлдэх үү?
Жинхэнэ хайр түүнийг төгс биш гэдгийг нь мэдсэнээр
“Би чамтай хамт өөрийгөө хөгжүүлнэ” хэмээн хэлэх үед эхэлдэг.
Бас нэг зүйл маш чухал.
Хайр гэдэг өөрийгөө золиослох биш.
Өөрийгөө гээх биш.
Чи энэ харилцаанд
өөрийнхөөрөө байж чаддаг уу?
Хэрвээ чаддаг бол —
тэнд хайр байна.
Өнөөдөр өөрөөсөө нэг асуултыг л асуу:
“Би энэ хүний дэргэд илүү хөгжиж, сайжирч байна уу, эсвэл өөрийгөө алдаж байна уу?”
Хайр чамайг өсгөх ёстой.
Жижигрүүлж дарах биш!!!

13/02/2026

Хууралтын дараа хамгийн их өвддөг зүйл юу вэ?
👉 Итгэл нурна.
👉 Өөрийгөө буруутгана.
👉 “Би хангалтгүй байсан юм болов уу?” гэж асууна.
Гэхдээ үнэн нь энэ:
Түүний хууралт
чиний үнэ цэнийн хэмжүүр биш.
Бид ихэнхдээ бурууг
өөр дээрээ үүрээд,
өөрийгөө шийтгэж эхэлдэг.
Чи сул доройдоо биш.
Чи зүгээр л гүн шархалсан.
Эдгэрэл бол
марталт биш,
өөрийгөө аажмаар буцаан олох үйл явц.
🎧 Хэрвээ чи энэ замаар ганцаараа алхахыг хүсэхгүй байвал
миний YouTube подкастыг сонсоорой.
https://youtu.be/T8-j_rXRtjI
Хэрэв чамд энэ дугаар таалагдвал Like дарж, сэтгэгдлээ хуваалцаарай.
#нууцамраг #хосынхарилцаа

11/02/2026

Хууртсаны дараах хамгийн аюултай зүйл өөрийгөө буруутгах. "Би хангалтгүй байв уу?
"Би илүү хичээх ёстой байж"...
Зогс!!! Нэг зүйлийг би чамд хэлье.
Түүний хууралт түүний л сонголт!
Чиний үнэ цэнэтэй огтхон ч хамаагүй!!!
🎬 Бүтэн дугаарыг YouTube-ээс сонсох:
https://youtu.be/T8-j_rXRtjI
Хэрэв чамд энэ дугаар таалагдвал Like дарж, сэтгэгдлээ хуваалцаарай.
#нууцамраг #хосынхарилцаа

Урвалтын дараах өөртөө итгэх итгэлийн ан цав |Podcast Ep.6 09/02/2026

Хайртай хүндээ хууртах... Энэ бол зүгээр нэг гомдоод өнгөрдөг зүйл биш. Энэ бол чиний ертөнцийг үзэх үзэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжид гарч буй хүчтэй цочрол юм.

Магадгүй чи өнөөдөр "Би хангалтгүй байсан болохоор л тэр үү?" гэж өөрөөсөө асуун, өөрийгөө дотроо мэрж суугаа байх. Гэхдээ нэг зүйлийг тайван бөгөөд шударгаар хараасай гэж хүсэж байна. Хэн нэгний хийсэн сонголт, түүний урвалт бол чиний үнэ цэнийн тусгал биш. Энэ бол ердөө түүний сонголт.

Чиний өөртөө итгэх итгэлд ан цав үүссэн байж болно. Гэхдээ тэр ан цаваар л гэрэл орж, чи өөрийгөө дахин таньж, илүү хүчтэйгээр босох боломжтой болдог. Чи ганцаараа биш шүү.

👇 Өөрийгөө илүү гэмтээхгүйгээр, аажмаар эдгэрэх замыг хамтдаа эхлүүлье.

🎬 Бүтэн дугаарыг YouTube-ээс үзэх:
https://youtu.be/T8-j_rXRtjI

Хэрэв чамд энэ дугаар таалагдвал Like дарж, сэтгэгдлээ хуваалцаарай.
#нууцамраг #хосынхарилцаа

Урвалтын дараах өөртөө итгэх итгэлийн ан цав |Podcast Ep.6 Тэр урвасан. Харин чи одоо хүртэл өөрийгөө буруутгаж, "надад л асуудал байсан байх" гэж бодсоор сууна уу?Энэ бол зүгээр нэг гомдол биш, сэтгэлзүйн гүн гэмтэл...

06/02/2026

Зарим нууц амраглалын харилцаанд байгаа хүмүүс
яагаад ингэж удаан гацчихдаг юм бол?
Учир нь тэд шийдвэр гаргаж чадахгүйдээ биш.
👉 Алдахаас айсандаа гацдаг.
Нэгийг нь сонговол
нөгөөг нь алдана шүү дээ
Тиймээс тархи:
“Одоохондоо бүү шиид.” гээд тушаачихдаг.
Гэтэл шийдвэр гаргахгүй удах тусам дотоод зөрчил улам чангарна.
Ядарна.
Төөрнө.
Энэ бол сул дорой байдал биш.
Энэ бол чи
өөрийгөө ойлгох цаг болсоны дохио.
Хэрвээ чи яг энэ байдалд байгаа бол би энэ сэдвийг илүү гүнзгий задлаад
YouTube podcast дээр ярьсан.
👉 YouTube podcast-ийг эндээс үзээрэй.
https://youtu.be/NlG41f1_pDw?si=HzlLCVH6qCqnPY8r
Чи ганцаараа биш.
Ойлголт ирэх үед
шийдвэр аяндаа тодордог.
#нууцамраг
#шийдвэр
#өөрийгөөойлгох

04/02/2026

"Салъя гэхээр зориг нь хүрдэггүй, нийлье гэхээр боломжгүй..."
Ийм байдалд орсон, эсвэл ийм хүнийг хөндлөнгөөс харж байсан уу? Сэтгэл зүйн шинжлэх ухаанд үүнийг маш нарийн тайлбарладаг аж.

Шинэ подкаст дугаартаа би энэ "Гацалт"-ын цаана нуугдах сэтгэл зүйн 5 шалтгааныг задлан ярилцлаа:
Хэрэв чи өөрийгөө болон нууц амрагийн харилцаатай хэн нэгнийг илүү гүнзгий ойлгохыг хүсвэл энэ дугаарыг заавал сонсоорой.

🎧 https://youtu.be/NlG41f1_pDw?si=_fbHuW1TV8UJHnOS

#СэтгэлЗүй #ХайрДурлал #МонголПодкаст

Гэр бүлийн гадуурх нууц амраглалын харилцааны үед яагаад шийдвэр гаргаж чаддаггүй вэ? |Podcast Ep.5 02/02/2026

"Нэгийг нь сонгоход нөгөөг нь алдах гээд байдаг..." 💔

Таны эргэн тойронд, эсвэл магадгүй та өөрөө ийм байдалд орж байсан уу? Гэр бүлийн гадуурх харилцааны үед хүний сэтгэл яагаад хоёрдож, шийдвэр гаргах мөчөөс үхтлээ айдаг тухай бид энэ удаагийн подкастын дугаараар илэн далангүй ярилцлаа.

Энэ нь зүгээр нэг нууц амраглалын тухай биш, харин түүний цаана нуугдах айдас, ганцаардал, өөрийгөө хайх эрэлийн тухай юм.

🎙️ Подкастын шинэ дугаарт (Ep.5):

⚖️ Гэр бүл vs нууц амраглал: Амбивалент байдал гэж юу вэ?

🧠 Тархины "шагнал": Яагаад тархи маань энэ харилцаанаас татгалзаж чаддаггүй вэ?

❤️‍🩹 Бага насны шарх: Бидний өнгөрсөн үе одоогийн сонголтод хэрхэн нөлөөлдөг вэ?

👣 Гарц: Яг одоо ямар алхам хийх хэрэгтэй вэ?

Энэхүү ээдрээтэй сэдвийн сэтгэл зүйн шалтгаануудыг гүнзгийрүүлэн ярилцсан дугаарыг хүлээн авч сонсоорой.

🎬 Бүтэн дугаарыг YouTube-ээс үзэх:
https://youtu.be/NlG41f1_pDw?si=bmslGVnJlZuZ99g9

Хэрэв танд энэ дугаар таалагдвал Like дарж, сэтгэгдлээ хуваалцаарай.

#Подкаст #СэтгэлЗүй #Харилцаа #ШинэДугаар

Гэр бүлийн гадуурх нууц амраглалын харилцааны үед яагаад шийдвэр гаргаж чаддаггүй вэ? |Podcast Ep.5 Нэгийг нь сонгоход нөгөөг нь алдах гээд байдаг..."Чиний эргэн тойронд ийм байдалд орсон хүн бий юу?Яагаад хүний сэтгэл хоёрдож, шийдвэр гаргах мөчөөс үхтлээ ...

30/01/2026

Нуух тусам хүндэрч,
чимээгүй байх тусам өөрийгөө алдаж байгаагаа
чи мэдэрч л байгаа.
👉 Нууц амраглалын харилцаа баригдах айдсын тухай би хамгийн сүүлийн YouTube podcast дээр илүү тодорхой ярьсан.
Яг одоо нэг сонсчих.
https://youtu.be/ZVeVknRExTU?si=VA5-5Rp19Uh-efP_

26/01/2026

Баригдах айдас + чөлөөлөгдөх хүсэл
хоёр зэрэгцэхэд ийм мэдрэмж төрдөг.
Чи ганцаараа биш.

👇 Бүтэн тайлбарыг подкастаас сонсоорой.
https://youtu.be/ZVeVknRExTU?si=xHP7wnnBMF-DmHCo

Гэр бүлийн гадуурх нууц амраглалын харилцааны үеийн баригдах айдас |Podcast Ep.4 26/01/2026

“Би баригдахаас айж байна.
Гэхдээ… баригдчихвал амар юм шиг.”

Ийм бодол чиний толгойд орж байсан уу?

Энэ нь чи дотроо их ядарсан гэсэн дохио.

Нууц амрагийн харилцаа гэдэг:
– байнга нуух
– байнга болгоомжлох
– байнга хоёр талд татагдах
гэсэн дотоод ачааллыг үүсгэдэг.

Тиймээс зарим хүн ухамсаргүйгээр
“илчлэгдчихвэл бүх юм дуусна”
гэж тайвшрах мэдрэмжийг хүсэж эхэлдэг.

👉 Энэ бол
айдас + чөлөөлөгдөх далд хүсэл
хоёр зэрэгцэж байгаа төлөв.

Шийдвэр гаргаж чадахгүй удсаар
сэтгэл чинь “хэн нэгэн миний оронд үүнийг дуусгаасай”
гэж хүсэж эхэлж байгаа юм.

🎧 Шинэ подкастын дугаарт би:
– Яагаад баригдмаар санагддаг вэ?
– Баригдах нь үнэхээр асуудлыг шийддэг үү?
гэдгийг буруутгалгүй, тайван тайлбарласан.

Хэрвээ энэ мэдрэмж чинийхтэй төстэй бол
энэ дугаарыг заавал сонсоорой.

👉

Гэр бүлийн гадуурх нууц амраглалын харилцааны үеийн баригдах айдас |Podcast Ep.4 “Би баригдахаас айж байна.Гэхдээ… баригдчихвал амар юм шиг.”Ийм бодол чиний толгойд орж байсан уу?Энэхүү подкастыг сонссоноор өөрийн болон өрөөлийн дотоод зө...

Wollen Sie Ihr Schule/Universität zum Top-Schule/Universität in Berlin machen?

Klicken Sie hier, um Ihren Gesponserten Eintrag zu erhalten.

Lage

Telefon

Adresse


Frankfurter Allee 167
Berlin
10365