01/06/2026
Өнөөдөр Олон улсын хүүхдийн баярын өдөр. ❤️
Хүүхэдтэй болсон хүн бүр нэг зүйлийг анзаарч эхэлдэг.
Хүүхэд бидний хэлсний дагуу биш, харин бидний хэрхэн харилцаж байгааг ээж аав нь хэрхэн биесээ хайрлаж, хүндэлж, уучилж байгааг харж өсдөг.
Тиймээс өнөөдөр хүүхдэдээ ямар бэлэг өгөх вэ гэж бодохоосоо өмнө, “Миний хүүхэд эцэг эхээсээ ямар хайрыг мэдэрч өсөж байна вэ?” хэмээн өөрөөсөө асуугаад үзээсэй хэмээн би хүсэж байна.
Танай гэр бүлд хайр байгаа юу?
Алдсан ч уучилж өршөөдөг аюулгүй мэдрэмжийг өгч чадаж байгаа юу?
Ээж аав нь биесээ хайрлаж, хүндэлж чадаж байна уу?
Бүх хүүхддийн хувьд хамгийн том бэлэг бол өөрийгөө чөлөөтэй илэрхийлж болох аюулгүй орчин, бас хайрлагдаж байгаа гэдгээ мэдрэх итгэж болохуйц ээж аав.
Өөрөөрөө байх ОРЧИН, өөрт нь цаг гаргадаг аав ээж.
Өнөөдөр бүх хүүхдүүдэд аз жаргалтай хүүхдийн баярын мэнд хүргэе. 🌷
Мөн чиний дотор одоо хүртэл амьдарч байгаа тэр бяцхан хүүхдэд ч гэсэн хүүхдийн баярын мэнд хүргэе. 🌷
Чи ч чиний хүүхэд ч хайр, анхаарал, ойлголтыг хүртэх эрхтэй шүү.
чиний хайрын Коуч Цэцгээ